Уэстбрүүк 45 оноог авч Даллас Мавирекс багийг хожлоо

Уэстбрүүк 45 оноог авч Даллас Мавирекс багийг хожлоо

Оклахома Сити Тандер талбай дээрээ Даллас Мавирекс багтай тоглож 114-105 харьцаагаар Тандер хожиж, улирлыг 28 хожил, 19 хожигдолтойгоор өрнөд бүсэд зургаад бичигдэж байна. Харин зочин баг 16 хожил, 30 хожигдолтойгоор өрнөд бүсэд 13-рт эрэмбэлэгдлээ.

Тус тоглолтод Рассел Уэстбрүүк 45 оноог авч багаа хожилд хөтөлжээ. Тэрбээр өчигдөр Нью-Орлэйн Паликансын эсрэг 27 оноо, 12 самбар, 10 дамжуулалтыг гүйцэтгэж замналынхаа 60 трибл далбыг гүйцэтгэж NBA-ын бүх цаг үеийн 5-рт алдарт сагсан бөмбөгч Ларри Бөрдийг гүйцэн орж ирсэн байна. Одоо түүний өмнө Уйлт Чембэрлэйний 78 трибл дабл байгаа бол тус амжилтыг Оскар Робертсон 181-ээр тэргүүлдэг ажээ.

Харин Далласаас Харрисон Барнес 31 оноогоор тэргүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.