“Челси” Алекс Сандрог худалдаж авахыг хүсч байна

“Челси” Алекс Сандрог худалдаж авахыг хүсч байна

Английн “Челси” клуб Италийн “Ювентус” зүүн жигүүрийн хамгаалагч Алекс Сандрог авахыг хүсч байгаа ажээ. Лондоны баг энэ улирлын төгсгөлд 26 настай Бразил эрийг авахаар төлөвлөж буй аж. Өнгөрсөн ням гарагт “Челси”-гийн дасгалжуулагч Антонио Конте Сери А лигт “Интер”-ын тоглолтыг өөрийн биеэр үзэж, Сандрогийн тоглолтыг харсан байна.

Тэрбээр 2015 онд “Порто” клубээс 26 сая еврогоор “Ювентус”-т нэгдэж, 2020 он хүртэл гэрээ байгуулсан билээ. Харин одоо бол түүний үнэ 45 саяд хүрээд байна. Сандро энэ улиралд Сери А лигийн 20 тоглолтод оролцож, нэг гоол оруулж, таван гоолын дамжуулалт өгчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.