Уэстбрүүк улирлын 27 дахь трибл даблиа гүйцэтгэлээ

Уэстбрүүк улирлын 27 дахь трибл даблиа гүйцэтгэлээ

Оклахома Сити Тандер талбай дээрээ Нью-Иорк Никс багтай тоглолоо. Тоглолтын эхний үед Никс 39-27 харьцаагаар тэргүүлж байсан ч хоёрдугаар үед тааруухан тоглолт үзүүлж хоёр оноогоор хожигджээ. Гурав болон дөрөвдүгээр үед Тандер оноог ойртуулах байж чадсанаар 105-116 харьцаагаар улирлыг 35 хожил, 25 хожигдолтойгоор өрнөд бүсэд 7-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Уэстбрүүк 38 оноо, 14 самбар, 12 дамжуулалтыг үзүүлж улирлын 27 дахь трипл даблиа гүйцэтгэлээ.Түүнд Виктор Олидипо 21 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Каммело Энтони 30 оноо, Деррик Рөүз 25 оноог авсан ч бусад нь тааруухан тоглолт үзүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.