Месси дубль хийж, “Барселона” хожлоо

Месси дубль хийж, “Барселона” хожлоо

Испанийн Ла лигийн 23 дугаар тойргийн зарим тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байгаа “Барселона” клуб талбайдаа “Леганес”-ыг хүлээж авч, 2:1-ээр арай гэж хожлоо. Ингэснээр 51 оноотой болж, “Реал”-аас ердөө нэг онооны дутуу ар шилэн дээр нь дарж ирж байна. Гэхдээ “Реал” хоёр тойргийн тоглолт дутуу байгаа.

Тоглолтын 4 дэх минутад Месси гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 71 дэх минутад Лопес тэнцүүлсэн. Гэвч 90 дэх минутад өнөөх Месси торгуулийн цохилтоос нэг гоол оруулснаар багтаа ялалт авчирлаа. Тэрбээр энэ улиралд Ла лигт 19 гоол оруулсан амжилтаар мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна.

Бусад тоглолтын үр дүн

  • Реал Сосьедад 0-1 Вильярреал
  • Валенсия 2-0 Атлетик
  • Сельта 3-0 Осасуна
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.