• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Дулмаагийн өрхийн орлого өссөн шалтгаан юу байв

“Дэлхийн улс орнуудын нийгэм эдийн засгийн байдлыг харьцуулсан жагсаалтад манай улс одоогоор 130-д жагсдаг. Өндөр хөгжилтэй, төсвийн орлого нь хэдэн тэрбум ам.доллараар хэмжигддэг, том том үйлдвэрүүд хөгжсөн орнуудтай дүйцүүлэх аргагүй ч хөгжингүй орнуудын жагсаалтад манайх харьцангуй урдуур яваа” хэмээн Төв банкны мэргэжилтэн залуу онцолж билээ. 2006 он хүртэл бага орлоготой буюу ядуу орны жагсаалтад багтаж байсан Монгол Улс 2006 оноос хойш дундаж орлоготой буюу хөгжингүй орнуудын жагсаалтад орж ирсэн аж.
 
Энэ жагсаалт дотроо дээд төвшинд явж байсан бид сүүлийн жилүүдэд доод төвшинд шилжиж орхисныг мөн л тоон баримтаар харуулав. Өөрөөр хэлбэл, “дундаж орлогын хавх” гэгч зүйлээс бид гарч чадахгүй явсаар дуусах вий хэмээн санаа зовдог учраас энэ хавхаас гарахын тулд төр засаг, Төв банк, Сангийн яам бүх талаар чармайж байгааг ч дуулгасан юм.
 
Харамсалтай нь одоогоор энэ хавхнаас гарах боломж бидэнд алга. 2011 онд түүхий эдийн үнэ өссөн, Оюутолгойн ил уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн үед манайх дэлхийн зах зээлд дээгүүр жаалж явсан цаг үе бий. Гэвч энэ сайхан үе эргээд ирэхгүй нь тодорхой болсон. Монгол Улсын эдийн засгийн тоон мэдээ дандаа сөрөг талдаа явж байгааг олон улсын агентлагууд онцолж буй юм. 
 
Манай улсын эдийн засгийн бодит тооцооллыг гаргадаг Moody`s, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд эдийн засгийн нөхцөл байдлыг “тогтвортой” хэмээн онцолсон ч үүнээс бууруулж болохгүйг хатуу анхааруулсан гэх. 2016 онд бид тавхан тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг гадны зах зээлд гаргажээ.
 
Тэрний дийлэнх нь зэс, нүүрс. Монгол Улсын эдийн засгийн 90 орчим хувь нь уул уурхайгаас хамааралтай, сүүлийн зургаан жилийн төсөв нь дандаа алдагдалтай, валютын ханш тогтворгүй хэлбэлзэж буй, банкны салбарын чанаргүй зээл нийт зээлийн 8.3 хувийг эзэлсэн. Жилдээ 20-30 хувиар нэмэгдэж байгаа гэх мэтээр эдийн засагт дандаа таагүй мэдээ дуулдаж байх юм.
 
Ганц гялтайх мэдээ нь БНХАУ-ын Ардын банктай хийсэн Төв банкны своп хэлцэл үргэлжлэхээр болж ам.долларын ханшаа 3000 давуулж алдах айдсаас ангижирлаа. Гэсэн ч ханшийг өнөөдөр байгаагаас /ам.долларын ханш өчигдрийн байдлаар 2417 төгрөгтэй тэнцэж байна/ доошлуулах, Төв банкны валютын сангийн нөөцөө нэмэгдүүлэх шаардлага өнөө хэр шийдэл олоогүй байна. Ядахад, АН-ын эрх баригчдын зам барихад зарцуулсан гэх Чингис бондын хүү гэж жилдээ 500 сая ам.доллар гадагшаа өгөх боловч дотооддоо энэ мөнгийг олох нэг ч том төсөл хөдлөөгүй байгааг худлаа гэж хэлэхгүй биз.
 
Статистикийн байгууллага сонгуулийн захиалгаар ажиллав уу 
 
Энэ мэтээр эдийн засгийн бодит тоог харахаар энэ улсад болж бүтэж байгаа зүйл огт алга. Гэтэл Гүйцэтгэх засаглалын тэргүүнээсээ эхлээд ч эдийн засаг сэргэлээ хэмээн шоудах аж. Үндэсний статистикийн байгууллага нь өрхийн орлого өссөн, гадаад худалдаа, аж үйлдвэрийн салбар, нийгмийн даатгал, халамж, ДНБ, үнэ, мөнгөний нийлүүлэлт цөм өссөн гэсэн дүн мэдээг хэдхэн хоногийн өмнө танилцуулав. Тодруулбал, мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ энэ оны дөрөвдүгээр сарын эцсээр 12.4 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 18 хувиар өссөн дүн мэдээг танилцуулав.
 
Өрхийн орлого мөн л өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өссөн нь тэтгэвэр, цалин хөлсний хэмжээ, хөдөө аж ахуйн орлого өссөнтэй холбоотой гэсэн тоон мэдээ өгчээ. Арай ч чанаргүй зээлийн хэмжээ буурлаа хэмээн хийрхсэнгүй өнгөрлөө. Банкны салбарынхан болон эдийн засагчдын ярьж хэлж байгаатай алд дэлэм зөрүүтэй мэдээллийг тэд өгч сууна. Өрхийн орлого өссөн үндсэн шалтгааны дийлэнхийг тэтгэвэр, цалин өссөн учраас хэмээн тайлбарлажээ.
...5.5 тэрбум ам.долларын зээлийн шугам нээгдэж Энэтхэг, Хятад, БНСУ, Япон зэрэг улсаас гадна Валютын сангаас 1.5 тэрбум ам.долларын зээл авна. Хэдийгээр дийлэнх нь төсвийн алдагдал нөхөх, валютын сангийн нөөцөө бүрдүүлэхэд ашиглах ч боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон ажил урагшилж чадвал жинхэнэ утгаараа “сайхан мэдээ” болох нь. Тавдугаар сарын сүүлч, зургадугаар сарын эхээр Монголд мөнгө орж ирнэ. Харин тэр мөнгийг халамж хэлбэрээр тарааж, санал авах зорилгоор битгий ашиглаасай хэмээн хүсье дээ...
Гэвч хэзээ цалин нэмсэн билээ хэмээн Статистикийн байгууллагаас асууя. Тэтгэврийг 20-50 мянган төгрөгөөр нэмснээс өөрөөр огтхон ч өөрчлөлт орсонгүй. Эсрэгээрээ долоон төрлийн татвар нэмэгдэж, шатахууны үнэ литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдсэн. Чалькод төлөх өөрөө дуусгасан ч Монгол руу чиглэсэн хөрөнгө оруулалт сайжирсангүй. Уул уурхайн хөрөнгө оруулалтад ахиц гарсангүй, өнөөх л бахь байдгаараа улстөржиж суугаа. Дэлхийн зах зээлд тонн нүүрсний үнэ 300 ам.доллар хүрч галзуурч байхад, манай улс дөнгөж 50 ам.доллараар гаргаж байгааг худлаа гэж хэлэхгүй. Төсвийн орлого нь 235 тэрбум төгрөгөөр тасарчихаад байгаа улсад яаж ч бодсон өрхийн орлого өсч, гадаад худалдаа гайхалтай сэргэх боломж харагдахгүй байгаа юм.
 
Тиймээс Үндэсний статистикийн байгууллага улстөржсөн мэдэгдэл гаргав уу хэмээн хардахад хүрч байна. Монголын хэт баян, хамгийн ядуу хоёрын цалинг харьцуулаад дундаж гаргачихдаг учраас харьцангуй дүн гарах нь ч аргагүй болов уу. 
 
Тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тиймдээ ч улсаараа дампуурчихаж гэсэн сөрөг мессеж явуулахгүйн тулд сонгууль угтсан, захиалгын мэдэгдэл хийлээ хэмээн улстөрчид, эдийн засагчид онцолж байгааг энд сануулахгүй өнгөрч болохгүй юм. Төсвийн алдагдлаа ч нөхөж чадахгүй байгаа улсад өрхийн хүн амын тоо хасагдчихаагүй л бол өрхийн орлого нэмэгдэх боломж байхгүй. Дорж, Дулмаа хоёр таван хүүхдийнхээ гурвыг нь хөөгөөд явуулчихвал магад өрхийн орлого өсч мэдэх. Түүнээс өөрөөр өрхийн орлого өсөх шалтгааныг эрээд олсонгүй. Эдийн засаг тоон баримтыг өөрчлөөд биччихээр, эсвэл хэн нэг дарга гадагшаа айлчлаад ирэхээр л сайжирдаггүй гэдгийг бид олон жилийн туршлагаас мэднэ.
 
Тэтгэврийн зээлийн хүүг, бууруулж цалин тэтгэврийн хүүг тэглэхээр ч сайжрахгүй. Гагцхүү уул уурхайгаас хэт хамааралтай болчихсон эдийн засгаа солонгоруулах, том төслөө хөдөлгөж гэмээнэ энэ улсад өөрчлөлт хийгдэх учиртай юм. Хамгийн гол нь мөнгө орж ирэх, баялгаа мөнгө болгох гарц болгоноо ашиглах ёстой. 
 
Монголд мөнгө орж ирэх нь, гэхдээ...
 
Эдийн засаг харин ч “дефолт”-оос гарч  дефляци боллоо гэсэн хэтэрхий онолдсон, ойлгомжгүй эдийн засгийг энд яриад ч хэрэггүй. Дулмаагийн авдаг цалин нэмэгдэж, таван хүүхэд нь хоногийн хоолондоо санаа зовохгүй унтаж л байвал жинхэнэ эдийн засгийн сэргэлт болно. Том тоо өөрчлөгдөж, онолын талаасаа сайжрах нь эдийн засагч, улстөрчид, Засгийн газарт хэрэгтэй байж болох ч бидний амьдралд цалин нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа хямд байх л чухал.
 
Махаа хямд үнээр худалдаад авчихдаг, ипотекийн зээлээ асуудалгүй төлчихдөг байвал энэ чинь жинхэнэ сэргэлт болно. Үүнийг нь бий болгохын тулд улстөрчид тоо ярьж онолдох гэхээс илүү бодит ажил хийх хэрэгтэй байгаа юм. Маргааш сонгууль болох учраас тоон баримтаа яаж ч өөрчилж болно оо. Гэхдээ барилгын салбар зогсонги байдалд орчихсон, банк санхүүгийн салбарт чанаргүй зээлийн хэмжээ 11.6 их наяд төгрөгт хүрч ипотекийн зээл зогсчихсон байхад эдийн засагт эерэг дохио ирлээ гэж мянга түм шоудаад яах билээ. Монгол Улсын банк санхүүгийн байгууллагын нийт хадгаламж манай улсын иргэдийн тавхан хувийн хөрөнгө дээр тогтдог. Өөрөөр хэлбэл, 100 саяас дээш хадгаламжтай хүн 6000 орчим л байдаг гэдгийг банкны салбар хүлээн зөвшөөрсөн. 
 
Гэтэл энэ хүмүүсийн хадгаламжийн хүүнээс татвар аваад эхлэхээр цалин, тэтгэврийн зээлийн хүү буурна гэдэг лөөлөө болох билээ. Энэ мэтээр төр гаргасан сайхан шийдвэрээ нөгөө гараараа баллуурдаж сууна. Тэгсэн атлаа нэг улсад айлчилж 350 сая юан олж ирснийгээ эдийн засгийн сэргэлт хэмээн тайлбарлах нь илүүц биз ээ. Хөдөлж эхлээгүй том хөтөлбөрт санал тусгаснаа боломж хэмээн хийрхэхээс илүүтэй түүнийгээ ажил хэрэг болгох талаар ажиллах учиртайг хатуухан сануулчихъя. Бодит эдийн засаг ийм л байна.
 
Өнөөдөр ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т Монгол Улсыг хамруулах шийдвэр эцсийн байдлаар гарвал эдийн засагт харин амь тариа орж ирж магадгүй юм. Өөрөөр хэлбэл, 5.5 тэрбум ам.долларын зээлийн шугам нээгдэж Энэтхэг, Хятад, БНСУ, Япон зэрэг улсаас гадна Валютын сангаас 1.5 тэрбум ам.долларын зээл авна. Хэдийгээр дийлэнх нь төсвийн алдагдал нөхөх, валютын сангийн нөөцөө бүрдүүлэхэд ашиглах ч боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон ажил урагшилж чадвал жинхэнэ утгаараа “сайхан мэдээ” болох нь. Тавдугаар сарын сүүлч, зургадугаар сарын эхээр Монголд мөнгө орж ирнэ. Харин тэр мөнгийг халамж хэлбэрээр тарааж, санал авах зорилгоор битгий ашиглаасай хэмээн хүсье дээ. Эцсийн дүндээ энэ мөнгө ч гэсэн зээл гэдгийг эрх баригчид минь мартуузай. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани
Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон
"Ачит Ихт" компани үйлдвэрийн орчинд экологийн тэнцвэрийг хадгалагч тарвага нутагшууллаа
"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
  • •Халуун сэдэв
  • •Видео мэдээ
ХУРААХ
NBA-ын өнөөдрийн шилдэг 5 (17.05.23)
Зургадугаар сарын 1-нийг...

Дулмаагийн өрхийн орлого өссөн шалтгаан юу байв

Өнөртогтох 2017-05-24

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани
Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон
"Ачит Ихт" компани үйлдвэрийн орчинд экологийн тэнцвэрийг хадгалагч тарвага нутагшууллаа
"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

16 цагийн өмнө өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

16 цагийн өмнө өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

16 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

16 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

16 цагийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

16 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

16 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

1 өдрийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

1 өдрийн өмнө өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

1 өдрийн өмнө өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

1 өдрийн өмнө өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

1 өдрийн өмнө өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

1 өдрийн өмнө өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

1 өдрийн өмнө өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр шийдвэрлэнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-14 өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

2026-11-14 өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

2026-11-14 өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

2026-11-14 өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

2026-11-14 өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

2026-11-14 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-11-14 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-11-14 өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

2026-11-14 өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

2026-11-17 өмнө

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-11-16 өмнө

Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна

2026-11-16 өмнө

Ус амьдралыг тэтгэдэг бол Мод усыг хамгаалдаг

2026-11-16 өмнө

Өмгөөлөгчид цагдан хорих хугацааг нэг сараар тогтмол сунгадаг практикийг шүүмжиллээ

2026-11-17 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

2026-11-17 өмнө

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

2026-11-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдлээ

2026-11-17 өмнө

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

2026-11-17 өмнө

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

2026-11-16 өмнө

6,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа

2026-11-17 өмнө

Төсвийн хуулийн онцлох заалтууд

2026-11-16 өмнө

Ахуйн хэрэглээний жижиг газны баллон тэсэрч, иргэн гэмтжээ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

2026-11-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

2026-11-16 өмнө

Цас орно, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

2026-11-17 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгдлээ

2026-11-17 өмнө

"Ачит Ихт" компани үйлдвэрийн орчинд экологийн тэнцвэрийг хадгалагч тарвага нутагшууллаа

2026-11-17 өмнө

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

2026-11-17 өмнө

“Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөц бүрдүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Батшугар: Вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулахад Засгийн газраас анхаарч ажиллана

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах