• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Энэ зун донорын тоо цөөрвөл нөөц багасах эрсдэлтэй

Манай улс “Цусны донорны дэлхийн өдөр”-ийг өчигдөр тэмдэглэлээ. Уг өдрийг тохиолдуулан Тусгаар тогтнолын талбайд цусны донорыг сурталчлах, олон нийтэд уриалах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэ үеэр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал, Анагаах ухааны доктор Н.Эрдэнэбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
 
-“Цусны донорын дэлхийн өдөр”-ийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Энэ өдрийг тохиолдуулан ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна вэ?
 
-Дэлхий нийтээрээ 2004 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдрийг “Цусны донорын дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд нэгэн зэрэг энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг. Монгол Улсын хувьд Улаанбаатар хотод төдийгүй 21 аймагт нэгэн зэрэг тэмдэглэлээ. “Цусны донорын дэлхийн өдөр” нь  цусны доноруудад талархал илэрхийлэх, донорын эгнээг өргөжүүлэх зорилготой. Анх 2004 зохион байгуулагдсанаас хойш дэлхий нийтэд цус цусан бүтээгдэхүүний хангамж 25 хувиар нэмэгдсэн. Манай улсын хувьд 2004 онд 20800 донороос цус цуглуулж байсан бол 2015 онд 30400 болсон. Донорын тоо 30 гаруй хувиар өссөн. Эндээс Монгол Улсын хэмжээнд цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ, шаардлага өндөр байгаа нь харагдаж байгаа болов уу. Цус сэлбэлт үндэсний төвөөс донорын эгнээг өргөжүүлэхийн тулд олон талт ажлыг зохион байгууллаа. Тухайлбал, Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгож, өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлж тэмдэглэсэн. Цус бэлэглэх өдөр нь донорын сурталчилгааг тасралтгүй явуулах, ард иргэдэд донорын талаар мэдээлэл өгөхөд чухал нөлөөтэй. Мөн 2016 оноос эхэлж 70-100 удаа цусаа өгсөн доноруудыг “Хүрэл донор”, 100-150 удаа өгсөн бол “Мөнгөн донор”, 150-аас дээш цусаа бэлэглэсэн доноруудыг “Алтан донор” гэж өргөмжлөх болсон. Монгол Улсын хэмжээнд нэг алтан донор бий. 180 удаа цусаа өгсөн Бум-Эрдэнэ гэдэг залуу. 
 
-Донорын тоо 30 мянгад хүрсэн гэлээ. Ихэнх хувийг хэдэн насны хүмүүс эзэлж байна вэ?
 
-Доноруудын 75 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлдэг. Манай улс залуучуудын орон. Дэлхийн олон улсын байгууллагуудаас донорын эгнээнд залуучуудыг илүү нэгдүүлэхийг зөвлөдөг. Манай улсын хүн амын ихэнх хувийг залуучууд бүрдүүлж байгаа нь их боломж юм. 
 
-Энэ жил улаанбурхан өвчин гарсны улмаас 18-30 насны залуучууд вакцинд хамрагдаж, цусаа өгөх боломжгүй болсон. Гэтэл одоо зуны улиралтай золголоо. Зун хүмүүс хөдөө, орон нутаг руу аялал зугаалганд явж, цус өгөх донорын тоо цөөрдөг. Цусны нөөц хэр байгаа вэ. Хүрэлцээтэй хэмжээнд байж чадах уу?
 
-2016 онд улаанбурхан өвчин гарсантай холбогдуулан 18-30 насны залуучуудад дархлаажуулалтын вакцин хийлгэсэн. Вакцинд хамрагдсан залуучууд нэг сарын хугацаанд цусаа өгч болдоггүй. Үүнээс болж өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад цусаа өгсөн хүмүүсийн тоо эрс багассан.  Үүнийг манай ард иргэд зөвөөр ойлгож, ялангуяа 30-аас дээш насны донорууд болон урьд нь өгч байсан хүмүүс цусаа өгөөрэй. Мөн залуучууд ч гэсэн вакцин хийлгэснээс хойш сар болсон бол цусаа өгөх боломжтой. Ер нь бид олон зүйлийг бодож төлөвлөдөг. Хэрвээ төлөвлөхгүй бол нөөцгүй болно. Зуны улиралд цусны нөөц багасдаг нь донорын тоо цөөрдөгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, хүмүүс ихэвчлэн хотоос гарч, хөдөө амрах дуртай байдаг. Бид энэ нөхцөл байдалд тааруулан эртнээс нөөц бэлдэх тал дээр их анхаардаг. Гэхдээ энэ ажлыг хийхийн тулд цусаа бэлэглэж байгаа доноруудын туслалцаа маш их хэрэгтэй. Тиймээс донорууд зөвөөр ойлгож, цусаа бэлэглэх шаардлагатай. Одоогийн байдлаар нөөц хангалттай байгаа. Бид эртнээс нөөц бэлдсэн учраас залуусыг вакцинд хамруулсан хугацаанд ямар нэгэн бэрхшээл тохиолдсонгүй. Харин энэ зун донорын тоо цөөрвөл нөөц багасах эрсдэл бий. 
 
-Манай улсын хэмжээнд цус цусан бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай хэчнээн хүн байдаг юм бэ?
 
-Миний өмнө хэлсэн тоонуудыг олон жилийн өмнөх ерөнхий дүр зурагт үндэслэж, тусгай тооцооллооргаргадаг. Жилээс жилд энэ тоо нэмэгддэг. Тухайлбал, таван жилийн дотор 30 хувиар захиалга нэмэгдэнэ гэдэг маш өндөр үзүүлэлт. Цаашид ч гэсэн нэмэгдэх хандлага байна. Би нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Нэг хүний өгсөн цус гурван хүний амийг авардаг. Яагаад гэвэл нэг удаа цусаа өгөхөд тухайн хүний цуснаас гурван төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг. Сийвэн, улаан эс, ялтаст эс гэсэн. Сийвэнгийн бүтээгдэхүүнийг нэг жил хадгалдаг учраас нөөц үүсгэж болно. Улаан эсийг 21-42 хоног хадгалдаг учир тодорхой хэмжээний нөөц үүсгэх боломжтой. Гэтэл ялтаст эсийн бүтээгдэхүүнийг тав хоног л хадгалдаг учраас нөөц үүсгэнэ гэсэн ойлголт байдаггүй. Үүнээс болж өдөр бүр цус авах шаардлага гардаг. 
 
-Ялтаст эсийн бүтээгдэхүүний талаар тайлбарлаж өгөхгүй юу?
 
-Ялтаст эс нь цусны бүлэгнэлтийг зохицуулдаг. Цус алдах, архаг хууч үеийн өвчин, төрөлхийн болон олдмол бүлэгнэлтийн эмгэгийн үед хэрэглэдэг. Цусанд амьдрах хугацаа нь богино учраас хадгалах хугацаа бага байдаг юм. Тэгэхээр өдөр бүр цус цуглуулж байж ялтаст эсийн захиалгыг хангах боломжтой. Ийм бүтээгдэхүүн дээр нөөц үүсгэх боломжгүйг ард иргэд ойлгож донорын үйлсийг дэмжихийг уриалмаар байна.
 
-Хөдөө, орон нутагт цусаа өгөх боломжтой юу?
 
-Манай төв нийт 26 салбар төвийг мэргэжил, арга зүйн хувьд удирдаж ажилладаг. 21 аймагт салбар бий. Мөн алслагдсан хоёр дүүрэг, 10 мянгаас дээш хүн амтай гурван суманд салбартай. Аймгуудад Улаанбаатар хоттой харьцуулахад цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ бага. Улаанбаатар хотын хувьд 100 хүнд цус өгөлтийн хэмжээ 15, аймагт тав байдаг. Ер нь улсын хэмжээний дундаж 10. Өөрөөр хэлбэл, одоо хүн амын нэг хувь нь цусаа өгдөг болсон гэсэн үг. Бид 2015 онд маш том амжилт гаргасан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөдөг 1000 хүнд 1.5 хувьд хүргэх зорилтод хүрсэн. Энэ бол бахархам том амжилт. 
 
-Цусны донор хүнд тавигдах шаардлага байдаг. Тэр талаар мэдээлэл өгөхгүй юу?
 
-Цусны донор болохыг хүссэн хүмүүст тодорхой хэмжээний шаардлага тавьдаг. 17-60 настай, 45 кг-аас дээш жинтэй, өөрийгөө эрүүл гэж бодож байгаа хэн бүхэн цусны донор болох боломжтой. Хэрвээ цусаа өгөхөөр шийдсэн бол урьд өдөр нь биеэ бэлдэх хэрэгтэй. Тухайлбал, зургаан цагаас дээш хугацаанл унтаж, амарсан байх, ердийнхөөсөө илүү шингэн зүйл уух ёстой. Мөн цусаа өгөхөөс гурав хоногийн өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх шаардлагатай. Эм тариа 10-14 хоногт хэрэглээгүй байх, өөх тос ихтэй хоол идэхгүй байх, өнгөтэй ундаа, жүүс, сүүтэй цай, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх хэрэгтэй. Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн сайтаас харж болно. 
 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Улсын Онцгой Комисс
  • •Намууд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Юун цэцэрлэгт хүрээлэн, хар зах...
БНАСАУ кибер дайны суурийг...

Энэ зун донорын тоо цөөрвөл нөөц багасах эрсдэлтэй

Батзаяа 2016-06-15

Сэдвүүд : #ММ-ын тодруулга  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

6 цагийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

6 цагийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

6 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

10 цагийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

10 цагийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

10 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

10 цагийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

1 өдрийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2 өдрийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

САНАЛ БОЛГОХ
2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-16 өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах