• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Батцэрэн: Өмнөх УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд багтааж, баталсан хуулийнхаа эцсийн найруулгыг хийж, ёсчлох ёстой байсан

Шинэчлэн найруулсан Эрүү болон Зөрчлийн тухай хуулиуд хэрэгжиж эхлэх хугацааг УИХ-ын ээлжит бус чуулганаар 2017 оны долдугаар сарын 01 хүртэл хойшлуулсан билээ. Тиймээс энэхүү хуулийн талаар Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэнтэй ярилцлаа. 
 
-Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль нийгэмд нэлээд хүлээлт үүсгэчихсэн байсан бололтой. Хэрэгжээд эхэлсэн өдрөөсөө иргэдэд шууд мэдрэгдэх заалт олон байсан уу?
 
-Өмнөх парламентын баталсан Эрүү болон Зөрчлийн тухай хуулиудыг 2016 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан байсан. Эдгээр хуулийг батлах хэрэгцээ шаардлага, үзэл баримтлал, ач холбогдлын талаар олон нийтэд хангалттай мэдээлэл, суртачилгаа хүрсэн гэж бодож байна. Энэ хэрээр нийгэмд тодорхой хүлээлт бий болсон гэдэгтэй санал нэг байна.
 
Шинэ Эрүүгийн хууль энэ оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бол түүний үр дагаврыг хамгийн түрүүнд шүүхээр ял шийтгүүлсэн, одоо ял эдэлж байгаа болон гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүс хүртэх байсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн хүнийг үйлдсэн гэмт хэргийнх нь ангиллаас хамаарч хуульд заасан тодорхой хугацаанд ялтайд тооцдог бөгөөд энэхүү статус нь нийгмийн харилцаанд тэгш бус байдлыг бий болгож, тэдний эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл болдог. Харин шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээр “ялтай байдал” гэх хууль зүйн ойлголт байхгүй болж, шүүхээр ял шийтгүүлсэн иргэдийн зарим эрхэд хуулиар тогтоосон хязгаарлалт арилах болно.
 
Одоо ял эдэлж буй хүмүүсийн хувьд шинэ хуулиар тухайн гэмт хэрэгтэнд оногдуулах ялын хэмжээ хөнгөрсөн тохиолдолд ялыг нь шинэ хуульд нийцүүлж өөрчлөх ажиллагаа хийгдэх байсан. Тухайлбал, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу хорих ял эдэлж буй хүмүүсийн хувьд есдүгээр сард багтааж, харин хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүмүүсийн хувьд  арванхоёрдугаар сарын 01-ний дотор багтааж, ялын тэгшитгэлийг хийснээр энэ хүмүүсийн эрх зүйн байдал тодорхой хэмжээнд дээрдэх байсан.
 
Харин одоо гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй хүмүүсийн хувьд шинэ хуулийн дагуу ялтай байхдаа давтан гэмт хэрэг үйлдсэн, эсхүл онц аюултай гэмт хэрэгтэн гэх үндэслэлээр хэргийг нь хүндрүүлэн зүйлчлэхгүй бөгөөд эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зэргээр яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх олон заалтыг дурьдаж болно. Харин шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг 2017 оны долдугаар сарын 01 болгож өөрчилснөөр одоо ял эдэлж буй хүмүүсийн ялыг шинэ Эрүүгийн хуульд нийцүүлж тэгшитгэх асуудал тодорхой хугацаанд хойшилж байна. 
 
-Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэх хугацаандаа яагаад хэрэгжиж эхэлсэнгүй вэ. Хүмүүс их олон янзаар тайлбарлаад байна?
 
-Шинэчлэн найруулсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиуд нь УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж батлагдсан, хуульд заасан журмын дагуу ёсчлогдож “Төрийн мэдээллийн эмхэтгэл” сэтгүүлд нийтлэгдсэн, хүчин төгөлдөр хуулиуд юм. Энэ хоёр хуулийг дагаж мөрдөх хугацааг хойшлуулахад олон хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзэж байна. Өмнөх парламент Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг процессын хуулиудын эцсийн найруулгыг хэлэлцэж, албан ёсоор ёсчлоогүй, “Төрийн мэдээллийн эмхэтгэл” сэтгүүлд нийтлээгүй тул эдгээр хуулийг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй юм.
 
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно”, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно”, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Шүүх хүчин төгөлдөр болсон, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ” гэсэн заалтын шаардлагууд хангагдаагүй бөгөөд процессын хуульгүйгээр шинэ Эрүү болон Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх боломжгүй юм. Шинэ Эрүүгийн хуулиар урьд нь захиргааны зөрчилд тооцогдож байсан зарим үйлдлүүд, түүний дотор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй хэмжээний хохиролтой хулгайн хэргүүд гэмт хэрэгт тооцогдох бөгөөд Эрүүгийн шүүхийн ачаалал тодорхой хэмжээнд нэмэгдэх болно.
 
Мөн шүүхээс өмнөх буюу мөрдөн байцаалтын шатанд хүнийг хуульд заасан үндэслэлээр баривчлах, цагдан хорихоос гадна орон байранд нэвтрэх, үзлэг нэгжлэг хийх, эд зүйл хураан авах, битүүмжлэх, нууцаар мөрдөн шалгах гэх мэт хүний эрхэнд халдаж хийгдэх процесс ажиллагаанууд шүүхийн зөвшөөрлөөр хийгдэх ба шүүхийн байгууллагын хувьд энэхүү өсөн нэмэгдэх ачаалал, шинэ эрх зүйн орчинд тохирсон зохион байгуулалт, сургалт, хүний нөөцтэй холбоотой бэлтгэл хангагдаагүй байна.
 
Хууль батлах, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд хамаарах бөгөөд өмнөх парламент бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө баталсан хуулийнхаа эцсийн найруулгыг хийж, ёсчлох боломжтой байсан боловч ажлаа дуусгалгүй чуулганыг завсарлуулсан. Цаашид УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ийм тохиолдлыг хэрхэн шийдвэрлэхийг тодорхой болгох шаардлагатай гэдэг нь харагдаж байгаа. 
 
-Гэр бүлийн хүчирхийлэл­тэй тэмцэх тухай хуулийг хойш­логдоод байгаа Эрүү­гийн хуулиас салгаад дахин боловсруулаад яаралтай УИХ-д өргөн барихаар бол­лоо. Энэ хэр зөв алхам бэ?
 
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд анх удаа гэмт хэрэгт тооцож хуульчилсан. Мөн хүний амь нас, эрүүл мэндэд халдсан үйлдлүүд нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй бол хэргийг хүндрүүлэн зүйлчлэхээр заасан. Уг нь эдгээр багц хуулиуд нэгэн зэрэг батлагдаж, хэрэгжиж эхэлсэн бол илүү үр дүнтэй, зүйрлэвэл техникийн хувьд бүрэн бүтэн автомашинтай адил гацахгүй, хурдлах тусам инерци нэмэгдэж, тогтвортой үр нөлөөтэй ажиллах эрх зүйн орчин бүрдэх байсан.
 
Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төр хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасны дагуу ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон хүнийг эрхийг бодитой хангахад зөвхөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гэлтгүй шинэ Эрүүгийн багц хуулиудын хэрэгжилтийг аль болох цаг алдахгүй, яаравчлах  шаардлагатай байгаа юм.  
 
-Эрүүгийн хуулийг батлагдах үеэр хууль зүйн салбарт шинэ эргэлт авчрах болно гэж байсан. Ер нь энэ хуулийг шинэчлэн өөрчлөх болсон үндэслэл нь юу байв?
 
-Монгол Улсад маань нийгэм, эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж, хүмүүсийн ахуй амьдралд гарч буй эерэг, сөрөг өөрчлөлтийг дагаад гэмт хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна.
 
Тиймээс ч гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой харилцааг зохицуулсан хуулиуд, түүнийг хэрэгжүүлэх шүүх, хуулийн байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг өнөөгийн хэрэгцээ шаардлага, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэчлэх хэрэгтэй болсон. Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлс, түүний дотор хүний эрх, шударга ёс, нийтийн эрх ашгийг бодитой, үр нөлөөтэй хамгаалах шаардлага бодитой бий болсон нь хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаа, шүүхийн шийдвэр хэрэгжилтийн байдалд хийсэн олон удаагийн судалгааны дүн, эрдэмтэн судлаачид, хуульчид, иргэд, улстөрчдийн санал, дүгнэлтээс тодорхой харагддаг.
 
Өмнө нь тэр бүр шүүхээр хянан шийдвэрлэж байгаагүй, шинэ төрлийн гэж хэлж болох мөнгө угаах, хүн худалдаалах, хар тамхи мансууруулах бодис хууль бусаар борлуулах, нийгмийн аюулгүй байдалд галт зэвсэг хэрэглэн заналхийлэх, хуурамч төлбөрийн карт, цахим мэдээллийн сүлжээг ашиглан санхүүгийн луйвар хийх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэх мэт зохион байгуулалттай үйлдэгддэг, үндэстэн дамнасан, хор уршиг ихтэй гэмт хэргүүд шүүхээр шийдвэрлэгдэх боллоо.
 
Монгол Улсад эрүүгийн хариуцлагын тогтолцоонд хорих ял дийлэнх хувийг эзэлж, хорих ангиас суллагдсан хүмүүсийн дотор дахин гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлэх явдал өндөр хувьтай байна. Энэ нь ял шийтгэлийн хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх зорилт хангалтгүй хэрэгжиж байгааг харуулж байгаа хэрэг. Тиймээс ч төрөөс ял шийтгэлийн талаар баримтлах бодлогоо эргэн харж, Эрүүгийн хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон гэж дүгнэж болно.
 
Шинээр батлагдсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиас гадна гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнийг илрүүлж, шалгаж, гэмт этгээдийг олж тогтоох, түүнд шударга ял оногдуулахад чиглэсэн процесс ажиллагааны стандартыг шинэчлэн тогтоож, өөрөөр хэлбэл хүний үндсэн эрх, эрх чөлөөг дээдлэх үзэл баримтлал бүхий Хууль сахиулах үйл ажиллагаа болон Гэмт хэрэг, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан хуулиуд батлагдаж, нэгэн зэрэг хэрэгжихгүйгээр бидний хүсэн хүлээсэн шинэчлэлийн үр дүн бодитой гарах болно. 
 
-Эрүүгийн хуулийг өөрчлөн найруулснаараа ямар гол, гол өөрчлөлтүүдийг хийсэн юм бэ? 
 
-Эрүү болон Зөрчлийн тухай хуулиуд нь нийгмийн бүхий л харилцаанд Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлсийг хамгаалж, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлдэг утгаараа яах аргагүй суурь хуулиудын нэг. Шинээр батлагдсан Эрүүгийн хуульд ардчилсан нийгмийн үнэт зүйлст халдсан гэм буруутай ямар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохыг үйлдэл, гэм буруугийн хэлбэр, хор уршгийн шинжээр нь тодорхой заасан.
 
Түүнчлэн Захиргааны хариуцлагын тухай хууль болон холбогдох 200 гаруй хуульд байсан хариуцлагын заалтуудыг Зөрчлийн тухай хуулиар төрөлжүүлэн нэгтгэж, тэдгээр зөрчлийг гаргасан хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээг нэгдсэн стандартад оруулсан нь Эрүүгийн хариуцлагын тогтолцоонд оруулсан гол өөрчлөлт гэж харж байна. Гэмт хэргийн ангиллаас ялын доод хэмжээ шууд хамаардаг, өөрөөр хэлбэл ялын хатуу хайрцаглагдсан бодлогоос татгалзаж, тодорхой төрлийн гэмт хэрэгт шүүхээс оногдуулж болох ялын төрлийг олон сонголттой болгосон.
 
Ялын доод, дээд хэмжээний интервалыг сунгаснаар шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруутай хүний хувийн байдалд тохирсон ялыг сонгож оногдуулах боломж нэмэгдсэн. Эрүүгийн хариуцлага гэсэн хууль зүйн ойлголтыг ял, албадлагын арга хэмжээ болгон тодорхойлж, уламжлалт хорих, торгох ялаас гадна нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эрх хасах зэрэг ялын төрлийг шинээр нэмсэн. Онц аюултай гэмт хэрэгтэн, ялтай байдал зэрэг хууль зүйн үр дагавар үүсгэдэг ойлголтыг өөрчилж, давтан гэмт хэрэг үйлдсэн шинжээр хэргийг хүндрүүлэн зүйлчилдэг практикийг халж, үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь тохирсон ял оногдуулдаг байхаар хуульчилсан нь ял шийтгэл гарцаагүй байх, үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон шударга байх зарчимд нийцсэн байгаа.
 
Харин гэмт хэрэг байнга үйлдэж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон, өөрөөр хэлбэл гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, үндсэн ажил болгосон хүний хувьд холбогдох хэргийг хохирлын хэмжээнээс үл хамааран хүндрүүлэн зүйлчлэх тусгайлсан зохицуулалт зарим өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тусгагдсан юм. Гэмт хэргийн зүйлчлэл учирсан хохирлын хэмжээнээс шууд хамаардаг. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлэн тооцсон бага бус, үлэмж, их, онц их гэсэн хохирлын хэмжээ нь хэргийн зүйлчлэл, ялын бодлогод шууд нөлөөлдөг хамаарлыг өөрчилсөн байгаа. Зөвхөн их хэмжээний эсвэл ноцтой хохирол учруулсан тохиолдолд тодорхой төрлийн хэргүүдэд хэргийг хүндрүүлэн зүйлчлэхээр заасан.
 
Хуульд заасан их хэмжээний хохирол нь 25 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр илэрхийлэгдэх бол, ноцтой хохирол нь хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан шинжээр тодорхойлогдох юм. Мөн торгох ял болон хохирлын хэмжээг тогтооход хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дүйцүүлэн тооцдог аргачлалыг өөрчилж, нэгж буюу одоогоор 2000 төгрөгтэй тэнцэх итгэлцүүрийг хуульчилсан.
 
Учир нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хууль тогтоогч биш, харин Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн гурвалсан хэлэлцээрээр тогтоох нь хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай адил хохирол, хэргийн зүйлчлэл, ялын хэмжээнд шууд нөлөөлж байгаа. Энэ нь хууль ёсны зарчимд нийцэхгүй гэж үзсэн тул шинэ Эрүүгийн хуульд төгрөгийн ханштай уясан нэгж гэдэг итгэлцүүрийг авсан бөгөөд нэгжийг өөрчлөх эрх хэмжээ зөвхөн УИХ-д хадгалагдах юм. Энэ мэт олон өөрчлөлтүүд бий. 
 
-Шинэ Эрүүгийн хуульд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн тохиолдолд ял шийтгэлийн бодлого нь өөрчлөгдөхөөр тусгасан гэсэн үү?
 
-Эрүүгийн хуульд шинээр орсон нэг чухал зохицуулалт бол яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө гэм буруугаа хүлээж, хохирлоо нөхөн төлсөн, эсвэл хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнийг үйлдсэн гэмт хэргээс нь хамааран ялаас чөлөөлөх юм. Эсвэл ялыг хуульд зааснаас хөнгөрүүлэн оногдуулж болохыг хуульчилсан явдал юм. Ингэснээр гэм буруугаа хүлээсэн хүнд холбогдох хэргийг шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой болж байгаа. Энэ нь ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цаг хугацаа, зардлыг хэмнэх сайн талтайгаас гадна энэ хэмжээгээр шүүхийн ачаалал багасах болно. Түүнчлэн бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг залилан авсан хүн авсан эд зүйлээ уг эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид эргүүлэн өгсөн, бусад байдлаар эд хөрөнгийн эрхийг сэргээсэн бол залилах гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй гэж хуулийн холбогдох хэсэгт тайлбар хийсэн нь онцлог заалт юм.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Видео мэдээ
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Оюутнууд 3600 төгрөг төлөөд...
71.6 сая ам.долларын төсөл хөрсөн...

Б.Батцэрэн: Өмнөх УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд багтааж, баталсан хуулийнхаа эцсийн найруулгыг хийж, ёсчлох ёстой байсан

Отгонмягмар 2016-09-05

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

4 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

4 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

4 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

16 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

16 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026-11-02 өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2026-11-02 өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2026-11-04 өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2026-11-02 өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-03 өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2026-11-04 өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах