• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монголчуудын соёлын гажуудал аюултай түвшинд хүрчээ

Б.БАЯРЖАВХЛАН

Бид их хотын соёлтой гэж өөрсдийгөө ярьдаг.  Мөн гадны зарим соёлыг даган дуурайж хувцас хэрэглэл, үг яриаг нь хүртэл өдөр тутамдаа хэрэглэх нь элбэг болсон. Энэ нь магадгүй биднийг соёлтой хүмүүс болгож буй мэт.  Харин соёлын түвшингийн талаар хийсэн мэргэжлийн байгууллагын судалгаанууд арай өөр дүр зургийг харуулж байна.  Судалгааны үр дүнг ерөнхийд нь харвал, монголчууд тийм ч соёлтой хүмүүс биш ажээ.  Дээрх судалгааг Соёлын яам, ШУА-ийн Философийн хүрээлэн, СУИС-ийн багш нарын хамтарсан баг хийжээ. Судалгаагаар монголчууд бидний дунд харилцааны соёлын гажуудал 59 хувь гэсэн үр дүн гарсан байна. Түүнчлэн сэтгэлгээний гажуудал 45 хувь, эрүүл аж төрөх соёлын орчин нөхцөл 40 хувь,  биеэ авч явах соёл 37 хувь, ахуйн соёл 27 хувь нь гажуудалтай гэсэн дүн гарчээ.  Үүнээс монголчуудын соёлын гажуудал “аюултай” түвшинд хүрсэн байна гэж дүгнэжээ.

Бид соёлын тухай ойлголтыг соёл урлаг, соёл иргэншлийн асуудалтай холбож, өөрсдөөсөө дэндүү холдуулж ойлгодог. Тухайлбал, гудамжинд гараад 10 хүнээс монголчуудын соёл гэж юу вэ гэж асуухад нүүдэлчин аж ахуй, мал аж ахуй, уртын дуу зэргээр хариулж байна.

Гэтэл соёл гэдэг Монгол Улсын жирийн нэг иргэнийг бүх талаас нь хэмжих хэмжээс юм гэж мэргэжлийн хүмүүс дүгнэдэг.  Тухайлбал, зан харилцаа, амьдрах орчин, сэтгэлгээ, биеэ авч явах байдал, ахуйн соёл гэх мэт энгийн зүйлсээр хэмжигдэх юм.  Тиймээс дээрх судалгаанд багтсан соёлын хэм хэмжээг энгийнээр тайлбарлая.

Харилцааны соёл:  Энэ төрөлд бүх төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлж буй байдал хамаарна. Тухайлбал, үйлчилгээний ажилтнууд үйлчлүүлэгчтэйгээ, багш сурагчтайгаа харилцаж буй байдлыг жишээгээр авч болно.Өдөр тутмын харилцааны соёлууд үүнд хамаарна.

Сэтгэлгээний соёл: Хий хоосон магтаал, шагналд хэтэрхий их тэмүүлэх, бодит байдлаас тасарч мэдэмхийрэх, номлох, өөрийнхөө ярьж бодож буйг ганцхан зөв мэтээр бодож ярих, бусдын санаа бодлыг үл ойшоох, шинжлэх ухаанч бус байдлаар асуудалд хандах, хэтэрхий муйхраар сүсэглэх, шүтэх, даган дуурайхыг дурдаж болно.

Эрүүл аж төрөх соёл: Юуны өмнө эрүүл ахуйн стандарт шаардлагыг хангасан шим тэжээл бүхий  хоол хүнсийг авч үзэх нь зүйтэй. Мөн амны хөндийн эрүүл мэнд буюу шүдээ угаах, архи дарсны зохистой хэрэглээ, ажил амралтын дэглэм зэрэг хувь хүнээс хамаарах чиглэлүүдээс гадна аж ахуйн нэгж, төрийн зүгээс анхаарах нийтийн биеийн тамир, спортын үйл ажиллагаанаас эхлээд, төрийн байгууллагын зүгээс тавих хяналт шаардлага оновчтой бөгөөд хүндрэлгүй байх. Ялангуяа аялал жуулчлал, дотоодын зорчигч тээвэр хөгжиж байна гэсэн мөртлөө зам дагуу дандаа ил бие засдаг газар манай улсаас өөр байхгүй. Мөн жорлонгуудын тухай ярих ч юм биш.

Биеэ авч явах соёл: Энэ бол бие хүний соёлын асуудал. Боловсрол, харилцаа, үг хэллэг, нийтэч байдал, хувцаслалт зэрэг зүйлүүдээр тодорхой харагдаж байдаг зүйл. Зөвхөн харилцаагаар нь дамжуулан авч үзэхэд л үйлчлүүлж буй байдал, хүнтэй утсаар хэрхэн яриж буй байдал буюу орилох, хашгирах,  нийтийн автобус унаагаар явж байхдаа чанга ярих, хувийн асуудлаа дэлгэрэнгүй хэт удаан ярих нь үүнд хамаарна. Энэхүү соёлын гажуудлын тухай судлаачдын байр суурийг хүргэе.

ШУА-ийн философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн: Соёлын боловсрол дутагдаж байна

-Дэлхий нийтээр даяаршиж, олон соёлын огтлолцол уулзвар дээр, гадны нөлөөлөл их байгаа энэ  үед хувь хүний соёлын түвшин ямархуу төлөв байдалд байна вэ гэдгийг судаллаа.  Монголчуудын  өдөр тутмын амьдрал түүний эгэл соёлын хүрээнд хамгийн их дутагдалтай байгаа нь харилцааны соёл гэдэг нь судалгаагаар харагдаж байна.  Соёл гэдгийг манай уламжлалт сэтгэлгээнд урлагтай адилтгаад соёл урлаг, иргэншил аж төрөх ёстой холбож соёл иргэншил гэж томьёолоод өөрсдөөсөө дэндүү холдуулаад байгаа юм. Гэвч үнэн хэрэгтээ эдгээр нь тус тусдаа бие даасан оюун санааны үйл явдал, үзэгдэл, үнэт зүйлс гэдгийг онцгойлон хэлэх хэрэгтэй. Ингэж авч үзснээр соёлын боловсролын асуудал орхигдох зөвхөн мэргэжлийн түвшний хүмүүст хамааралтай гэх хүнийрхсэн байдлаар хандаж байгаа нь харагдлаа. Монгол соёл гэдэг бүх хүнд хамаатай. Тиймээс бүх хүнд хамаатай соёлын боловсролыг олгох нь чухал байна гэж харж байна. Олон улсад соёлын боловсрол гэдэг зүйлийг боловсролын системдээ суулгаж өгсөн байдаг. Харин манай боловсролын системд соёлын боловсрол гэдэг хичээл байхгүй байгаа нь харамсалтай. “Соёлын боловсрол” гэдэг нь үндэсний болон хүн төрөлхтний соёлын үнэт зүйлийг хүртэх, эзэмших мэдлэг, ур чадвар, цогц чадамж олгох  үйл явц, түүний үр дүн юм.

Соёл судлалын ухааны доктор, профессор Ж.Долгорсүрэн:  Бид энэ чиглэлд гадны туршлагаас суралцах хэрэгцээ байна

-Манай улс соёлын асуудлаар гадаадын зарим сайн туршлагыг авч хэрэгжүүлэх боломжтой. Ялангуяа залуучуудад гэр бүл, нийгмийн хэм хэмжээний талаар зөв ойлголт, хандлага бий болгоход чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай. Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулиудаар дамжуулан бүх нийтийн соёлын боловсролыг зорилго болгон шинэчлэх ажлыг Боловсролын яам болон Соёлын яам хамтран хийх нь зүйтэй. Бүх нийтийн соёлын боловсролын зорилго, хамрах хүрээг тодорхойлохдоо, БНХАУ, БНСУ шиг зарим улсуудын соёлын боловсролын туршлагыг өнөөгийн дэвшилтэт ойлголтуудтай нэгтгэн олон нийтийн дунд соёлын боловсролыг хөгжүүлэх зорилт тавьж ажиллаасай. “Шинэ үеийн монгол хүн”, “Монгол мөрөөдөл” зэрэг нэгдмэл үзэл санаа, хэм хэмжээ, ойлголтыг бий болгох хэрэгтэй. Мөн ОХУ шиг төрийн болон хувийн өмчийн музей, галерейнуудын харьяа урлагийн боловсролын төвүүд байгуулж, төрийн зүгээс дэмжлэг үзүүлэн  хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан боловсролын үйл ажиллагаа явуулах, насанд хүрэгчдэд зориулсан зорилтот хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нь зүйтэй. Гэр бүл, хүүхдүүдэд зориулсан үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулах, төрөл бүрийн урлагийн боловсрол олгох сургалт тогтмол зохион байгуулах боломжоор хангах нь бүх нийтийн соёлын боловсролын хүртээмж, үр нөлөөг нэмэгдүүлэх нь чухал. Мөн Японд хэрэгждэг хүүхдийн болон насанд хүрэгчдийн нас бие, оюун санааны онцлогт тохирсон  ёс суртахууны сургалтыг явуулахын зэрэгцээ, хүнд насан туршийн дадал хэвшил  суулгах, хувь хүний ёс суртахууныг бүрэлдүүлэн төлөвшүүлэх боломжтой. Сургууль, багш, гэр бүл, орон нутаг, нийгэм хэрхэн нөлөөлж, ямар үүрэг гүйцэтгэх зэргийг нарийн тусгаж, бүх нийтийн ёс суртахууны боловсролын асуудлыг бүрэн цогцоор нь авч үзэх, бодлого, боловсруулах, хэрэгжүүлэх нь зөв шийдэл юм. Япон шиг нийгмийн амьдралд гарч буй өөрчлөлт, улс нийгмийн хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг бүх нийтийн соёлын боловсролд оновчтой тусгахыг анхаарах, соёл, шашны олон талт байдлыг ойлгуулахад анхаармаар байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 159 (6891)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна
“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо
Үс засуулбал жаргал ирнэ
Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Намууд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Хөвсгөл нуурт живсэн 26-28 орчим...
“Тусгаар тогтнол”, “Чингис”...

Монголчуудын соёлын гажуудал аюултай түвшинд хүрчээ

Kuzmo 2022-08-19

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага   #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна
“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо
Үс засуулбал жаргал ирнэ
Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

12 цагийн өмнө өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

12 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

12 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

12 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

1 өдрийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

1 өдрийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

1 өдрийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

САНАЛ БОЛГОХ
2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-20 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2026-10-20 өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2026-10-20 өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-19 өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

2026-10-20 өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2026-10-20 өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах