• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ц.Монгол: Одоогийн тогтолцоо хэвээр байвал иргэд дахиад “хулгайч”-ийг сонгоно, тиймээс өөрчлөх хэрэгтэй

Хуульч, өмгөөлөгч Ц.Монголтой ярилцлаа.

-Шүүх, прокурорын байгууллага олон нийт болон хэвлэл, мэдээлэлд хаалттай явж ирсэн. Энэ байгууллагуудтай байнга харилцдаг өмгөөлөгч нар үүнд ямар дүгнэлт хийдэг бол?

-Шүүх эрх мэдлийн байгууллагын шударга ёсыг тогтоох үйл ажиллагаа, ил тод байдал, олон нийттэй харилцах харилцаа, эргэх холбооны талаар олон арван ойлгомжгүй асуудлууд үүсэж байгаа тул шүүх, прокурор, цагдаа, АТГ зэрэг байгууллагууд олон нийтэд “Хаалттай явж ирсэн” гэх олон нийтийн дундах ойлголтыг сайн мэдэрч ойлгож байна.

Ер нь бол хуулийн байгууллагуудын хэрэглэж байгаа хууль нь маш муу, шүүх зөвхөн хуулийг баримталж шийдвэр гаргах үүрэгтэй тул муу хуульд үндэслэн шударга бус, хэн нэгнийг хохироосон шийдвэр гаргах тохиолдол их байгаа. Үүнийг иргэд шүүх, хуулийн байгууллагын “Харалган алдаа” гэж ойлгодог тул хуулийн байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг. Нөгөө талаар эрх мэдэлтнүүд холбогдсон ноцтой гэмт хэргүүд шийдвэрлэгддэггүй байсаар хэрэгсэхгүй болж ял завшдаг тохиолдол их бий. Энд улстөрчдийн нөлөө орох, хээл хахууль авах /Салхитын ордын хэрэг/,“Хонгил” гэх хэлмэгдүүлэгч бүлэглэлийн хуйвалдаан, ялангуяа хуулийг иргэдэд хатуу, албан тушаалтанд илүү хөнгөн байхаар зүйл заалтыг нь хуульчилдаг, хууль ялгавартай хэрэгждэг тул олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагууд шүүмжлэлтэй хандаж “хаалттай”, “шударга бус” гэж үздэг. Нөгөө талаар, шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулсан хуулийн цоорхойтой мөн холбоотой бөгөөд бүтэц, эрх мэдлийн хуваарилалтад эргэж харахаар зүйл их байна. Үүний улмаас өмгөөлөгчдөд хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нь хамгаалахад маш их бэрхшээл учирч байдаг.

-Хэрэв шүүх нээлттэй, шударга байсан бол өнөөдөр Монгол Улс ямар байх байсан бэ гэдэгт та жишээ хэлнэ үү?

-Хэрэв Монгол Улсын төрийн тогтолцоо зөв, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын эрх мэдлийн хуваарилалт тэнцвэртэй байсан бол Монгол Улс өнөөдөр хөгжлийн зөв замдаа аль хэдийн орсон байх байсан. Шүүх эрх мэдлийн байгууллагуудад нээлттэй байх эрх зүйн орчныг нь бүрдүүлж, бүтэц, эрх мэдлийн хуваарилалтыг нь хууль тогтоогч УИХ зөв хийж хуульчилж өгсөн бол шүүх, прокурор, цагдаагийн байгууллага нээлттэй, хүчирхэг, шударга байх нөхцөл нь бүрдэнэ.

Ийм байсан бол одоогийн энэ “нүүрсний” гэх зохион байгуулалттай гэмт хэрэг зэрэг төрийн албан тушаалтнууд бүлэглэн үйлдэж байгаа, төрийг хүртэл санхүүгийн хүнд байдалд оруулж, ард иргэдийг эдийн засгийн хувьд туйлдуулж, тонон дээрэмдсэн хэргүүд гарах­гүй байсан. Ийм олон жил мэдэг­дэхгүй байж, даамжрахгүй байсан.

-Би нэг жишээ татъя, өнөөдөр ярьж буй “Нүүрсний хулгайн гэмт хэрэг” 2017 оноос яригдсан ч шүүхээр шийдэгдээгүй явсаар ирсэн. Шүүх авлигын хэрэгт гүнзгий холбогдсоны илрэл гэвэл та санал нийлэх үү?

-Би дээр учир шалтгааныг нь тайлбарлачихлаа. Энэ хэргүүд шүүхэд огт шилжээгүй өдий хүрсэн тул шүүхийг шууд буруутгах боломжгүй. Харин төрийн хууль цаазад дээд хяналт тавих прокурор, мөрдөн шалгах байгууллагууд, тагнуулын байгууллага яагаад илрүүлээгүй юм бол. Зарим илэрснийг нь яагаад хэрэгсэхгүй болгосон бэ. Энэ мэт олон ээдрээтэй асуултууд гарч ирж байна. Мэдээж нуугдмал, маш сайн зохион байгуулалттай хэрэг. Монгол Улс хяналтын тогтолцоогүй тул ийм том нуугдмал далд гэмт хэрэг хууль тогтоогч зарим этгээд, гүйцэтгэх засаглалын албан тушаалтнууд, Төрийн өмчийн үйлдвэрийн газруудын удирдлага, түүнд хяналт тавьдаг гааль, ХХЕГ  зэрэг хяналт тавьдаг байгууллагын албан тушаалтнууд бүгд хуйвалдаж авлигад өртөж байгаатай холбоотойгоор гарч байна гэж үзэхээр байна. Монгол Улсын хилээр, алт, зэс, нүүрс гээд бүх баялгийн тодорхой хэсэг нь хууль бусаар гадагш гарч байгаа нь нууц биш болсон шүү дээ. Монголд байгаа олборлогч ком­паниудын гаргаж байгаа бая­лаг ч бүрэн хяналтгүй гарч байна.

-Тухайлбал?

-Хэдэн жилийн өмнө нэг компани 17 тэрбум төгрөгийн мөнгө, молбиден зэрэг үнэт баялгийг зэстэй хамт нууцаар Монгол Улсын хилээр гаргасан нь ил болж мөрдөн шалгаж байхад нь төрийн том албан тушаалтан хэргийг хаалгасан байх жишээтэй. Энэ нь Монгол төрийн албад, хуулийн байгууллагын ажилтнууд шударгаар ажиллах бололцоо хомс, төрийн өндөр албан тушаалтан бүхнийг шийддэг гажуудал бий болсны нэг жишээ мөн. Мөн Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт нэг компани хууль бусаар онц их хэмжээний жонш олборлож байгаль орчинд маш их хохирол учруулсан эрүүгийн гэмт хэрэг дээр би долоон жил ажиллаж маш их бэрхшээлийг даван байж шүүхээр шийдвэрлүүлсэн.

Байгаль орчинд 200 гаруй сая төгрөгийн хохирол учирч, хулгайлсан жоншны өртөг олон тэрбумаар тооцогдоно. Хохирлыг газар дээрх үнээр нь тооцож 1.1 тэрбум төгрөг гэж үзсэн. Шүүх энэ хохирлыг Сангийн яаманд гаргаж өгсөн. Энэ хэрэг дээр төрийг төлөөлж прокурор оролцох ёстой байсан. Гэвч би төрийг төлөөлж явсан, иргэнийхээ хувьд үүргээ биелүүлсэн. Гэтэл энэ мэтийн олон нэхэмжлэлийг прокурор гаргаж, төрийг төлөөлөх, баялгаа хамгаалах ажиллагаа маш хангалтгүй байгаа. Үүнийг хуульчилж, анхаарах ёстой. Энэ хэрэг яагаад удааширсан бэ гэвэл хуулийн байгууллагад ажиллаж байсан зарим өндөр албан тушаалтнууд мөрдөгч, прокуроруудад нөлөөлөх байдал, оролд­логууд гарсан. Жишээ гэвэл, хэргийн харьяаллыг нэг удаа тогтоодог байтал дөрвөн удаа өөрчилсөн, хяналтын про­курор нь битүүмжилсэн эд хөрөнгийг хууль бусаар хохи­рогчид мэдэгдэлгүйгээр чөлөөлсөн.

-Энэ байдлыг өөрчилье гэвэл хууль эрх зүйн талаас ямар боломж, гарц гаргалгаа байна вэ?

-1992 онд Үндсэн хууль батлахдаа Ерөнхийлөгчийн засаглалтай байх болон хоёр  танхимтай парламенттай байх олонх депутатын саналыг элдэв аргаар унагааж, эцэст нь хуульч биш хүний саналаар одоогийн хяналтгүй төрийн тогтолцоог бүрдүүлсэн харамсмаар алдааг засах цаг нь болсон.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийнэ гэхээр ямар өөрчлөлт хийх нь нэн чухал вэ. Дээр нь одоо Үндсэн хуульд гар хүрэх боломж хууль эрх зүйн хувьд байна уу?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж хоёр танхимтай парламентын тогтолцоотой болох нь нэн чухал. Энэ хоёр  танхимыг монгол гэрийн хос баганатай зүйрлэж ойлгож болно.Одоо бол гэр нэг баганатай тул хазайчихаад байна. Монголын ард түмний эрх ашигт нийцэхээр байгаа бол Үндсэн хуульд гар хүрэх боломжтой. Тогтолцооны өөрчлөлтийг хэрхэн хийх талаар судлаачид олон санал гаргаж, бичиж байгаа.

-Зарим улс төр судлаач, улс төрийн намуудын зүгээс “Тогтолцоог өөрчлөх хэрэгтэй” гэж байгаа. Гэхдээ хэлбэр, агуулгын хувьд ямар байвал зөв бэ?

-Хэлбэр, агуулгын хувьд доод танхим нь 1991 оны Бага хурал шиг 30-50 гишүүнтэй, хууль баталдаг мэргэжлийн танхим болох,  Дээд танхим буюу УИХ  нь 360 гишүүнтэй, жилд 45 хоногоор хоёр удаа хуралддаг /Зардал бага гарна/.Төрийн бүх томилгоо хийдэг, хариуцлага тооцдог, мөн Бага хурлын бүрэлдэхүүнийг өөрчилдөг гэх мэт эрхтэй байхаар шийдвэрлэх нь чухал. Төр, эрх зүйн онол, практикт биеллээ олсон, олон улсын ихэнх хөгжингүй орнуудын энэ зөв тогтолцоог хүлээн авах нь чухал байна.

-Энэ нь иргэдэд өгөөжтэй, ард түмэн засагладаг байж  чадна гэж та үзэж байна уу?

-Энэ нь бодитой, хариуцлагатай ардчилалд шилжих суурь болох бөгөөд дүр үзүүлсэн ардчилсан тогтолцоонд цэг тавина. Ингэснээр сайн хууль батлагдах нөхцөлийг бүрдүүлнэ. Одоогийн нам төвтэй тогтолцоо төр төвтэй тогтолцоонд шилжинэ. Хууль баталдаг, томилгоо хийдэг тогтолцоо нь зөв болсноор монголчууд хожно. Төрийн тогтолцоо боловсронгуй болсноор системийн хямралаас гарах арга зам нээгдэнэ, Одоогийн томилгоо хийж байгаа байдлын гажуудал арилж, бүлэглэлүүд оршин тогтноход бэрхшээлтэй болж, төрийн институц шийдвэр гаргадаг болж, одоогийн хувь хүний бодлогогүй шийдвэр гаргадаг байдал хумигдана. Авлигын индекс үлэмж хэмжээгээр буурна.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж 99-215 болгох саналууд бас гарч байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Сүүлийн үед  яригдаад байгаа УИХ-ын гишүүдийн тоог 150-200 болгох, хуучин тогтолцоог хэвээр үлдээх санал нь хяналтын тогтолцоог бүрдүүлэхгүй, тооноос өөр өөрчлөлт орохгүй тул одоогийн  тогтолцоо хэвээр үлдэнэ гэсэн үг. Иймд 30 жил туршиж ирсэн “дүр үзүүлсэн ардчилсан тогтолцоо” улам гажуудаж биднийг сүйрүүлэх болно.

-Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг зарим хүн дэмждэг.  Ялгаа нь юундаа байна вэ?

-Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гэхэд мөн л хоёр  танхимтай парламенттай байх ёстой. Харин Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдаа томилж, хяналт тавьдаг. Ерөнхийлөгчийн шийдвэрүүдийг УИХ-ын Дээд танхим хянадаг зэрэг өөрчлөлт орно. Энэ бол сонгодог ардчилсан тогтолцооны бас нэг байж болох сайн засаглалын хэлбэр. Ийм засаглалтай улс орнууд хүчирхэг байдаг.

-Төв талбайд болж байгаа  жагсаалд оролцогчдын зүгээс “Анхнаасаа хулгайчийг сонгогдоггүй байх хэрэгтэй байна” гэж үзэл бодлоо илэрхийлээд байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна?

-Иргэд тогтолцооны өөрчлөлт хийж одоогийн гажуудлыг засах гэж, олигархи засаглалыг өөрчлөх гэж, төр, ард түмний баялгийг хулгайлж байгаа бүлэглэлүүдийг эсэргүүцэж жагсаж байна. Манай сонгуулийн систем үнэхээр гажуудсан олигархиуд, бүлэглэлүүд өөрснөө сонгогдохын тулд хууль маш их хязгаарлалтууд оруулсан байдаг. Тухайлбал, жинхэнэ монгол төрийг удирдахад бэлтгэгдсэн төрийн албан хаагчдыг сонгуульд оруулахгүй гох дэгээг хуульд оруулсан. Тэгэхээр иргэд одоогийн тогтолцоо хэвээр байсан нөхцөлд дахиад “хулгайч”-ийг сонгоно, тэгээд л дараа нь “Хулгайчийг сонгодоггүй байх хэрэгтэй гээд жагсана” байх. Энэ жагсаалыг олон эсрэг тэсрэг ашиг сонирхлын уулзвар гэж харахаар байна. Жагсагчдын заримыг ашиг сонирхлын зөрчил бүхий этгээдүүд санхүүжүүлж, өдөөн турхирах оролдлого хийж байгаа бололтой.Би хувьдаа одоогийн Засгийн газрын тэргүүн “нүүрсний хулгай”-н талаар анх мэдээлсэн тул хулгайг таслан зогсоохын төлөө ард түмэнтэйгээ хамт байгаа гэж бодож байна.

-Засгийн газраас Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогод өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Жишээ нь, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын бодлогоос торгох ялыг хасаж, хорих ялын хэмжээг нэмэгдүүлнэ гэж байгаа нь эрхзүйн хувьд дэвшил үү?

-Монгол Улсын иргэн бүрд хууль адил тэгш үйлчлэх ёстой. Гэтэл албан тушаалтанд ногдуулах Эрүүгийн ял шийтгэл маш хөнгөн байхаар УИХ хууль баталж хэрэгжүүлсээр ирсэн.  Эрүүгийн хууль аваад хараарай. Авлигын гэх хэрэгт бараг ял гэж байхгүй гэхэд хилсдэхгүй. Албан тушаалтан хахууль авч, гэмт хэрэг үйлдчихээд хэдэн төгрөгөөр торгуулаад салдаг, ял наймаалцах зохицуулалттай.

Монголд Авлигачид зоолж байна шүү дээ. Монголдоо сайхан амьдрах нөхцөлгүй болоод байна. Бараг хоёр хүний нэг нь ядуу боллоо. Ардын хүүхдүүд шоронд, албан тушаалтан наранд, эсвэл гадаадад байх боллоо. Тэгээд иргэд жагсаад, бослого гаргаад ирэхээр “За хуулиа чангатгалаа” гээд  бага зэрэг өөрчлөлт оруулдаг. Анхнаасаа хоёр танхимтай парламенттай байсан бол ийм муу, алагчилсан хууль батлахгүй байсан. Эцэст нь хэлэхэд,  “Мэргэжлийн бус, хуулийн суурь мэдлэггүй хүмүүсийн баталсан хуулийг Шүүх хэрэглээд шийдвэр гаргаж, хүнийг шийтгэж байна. Шийдвэр шударга зөв байж чадах уу, Байдал ийм л байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
"Meланж" ХХК-ийн мэдэгдэл
Сэтгэлдээ галтай, сургагч багш

Ц.Монгол: Одоогийн тогтолцоо хэвээр байвал иргэд дахиад “хулгайч”-ийг сонгоно, тиймээс өөрчлөх хэрэгтэй

Kuzmo 2022-12-16

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

7 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

7 цагийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

7 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

7 цагийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

7 цагийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

7 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

8 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

8 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах