• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нийгмийн эрэлтийг гүйцэхгүй газарзүйн салбарын мэргэжилтнүүд

Х.МОНГОЛХАТАН

Боловсролын салбарын завхрал бүх шатандаа тартагтаа тулсан нь өнөөдөр багшийн хомсдолоор илэрч байна. Үүний цаана зөвхөн багшийн дутагдал бус энэ салбарт бугшсан бодлогын алдаа бүх шатандаа улаан гэрэл асааж эхэллээ. МУИС-аас бэлтгэн гаргадаг байгалийн ухааны мэргэжлийн ангиуд элсэлтгүй болсон талаар мэдээлэл гарч, бид хэсэгхэн шуугиад өнгөрсөн нь, саяхны үйл явдал. Гэтэл энэ жил байдал даамжирч шинжлэх ухааны мэргэжлийн ангиуд тэр дундаа газарзүйн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг ангиуд элсэгчгүйтэй адил болж байгааг салбарынхан учирлав. Ирэх дөрвөн жилд энэ салбарт ажиллах боловсон хүчин гарын таван хуруунд хүрэхгүй болсон байна. Энэ бол монголчууд бид ховонд живж, гол асуудалд анхаарал хандуулахаа байсны тод жишээ.

ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ МЭРГЭЖИЛ

Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургууль дахь Байгалийн ухааны салбарын Газарзүйн тэнхимд 2024-2025 оны намрын элсэлтээр газарзүйн багш, газарзүйч мэргэжлээр 4-5 оюутан элссэн бөгөөд энэ нь тухайн жилд суралцах оюутны дөнгөж 30 хувийг эзэлж байна.

Манай улсын ууган сургуулийн Газарзүйн тэнхим Газарзүйч, Газарзүйн багш, байгалийн ухааны боловсрол, Газарзүйн мэдээллийн систем, Газрын менежмент, Хот төлөвлөлт ба бүс нутаг, Аялал жуулчлал гэсэн зургаан хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг.

Газарзүйн шинжлэх ухаан нь хүн төрөлхтөний түүхийн хөгжлийн явцад хамгийн ихээр хувирч шинэчлэгдэн, сайжирч ирсэн шинжлэх ухаан юм. Анх дэлхий судлалаас эхтэй газарзүйн шинжлэх ухаан өнөөдөр байгаль, нийгмийн юмс үзэгдлийн харилцан хамаарал, орон зайн тархалтын асуудлыг хөндөж байна.

Интернэт хөгжсөн энэ үед газарзүйн мэдээллийг хэдхэн секундэд дижитал ертөнцөөс хүссэнээрээ авах боломжтой. Гэтэл эцэг эхчүүд болон дунд  сургуулиа төгсөж буй хүүхдүүд газарзүйч мэргэжил, газарзүйн шинжлэх ухааныг их сургуулийн түвшинд судалснаар ямар мэдлэгтэй болж, ямар ажил эрхэлж, юу хийж бүтээж болох тухай ойлголтгүй байна.

Байгаль нийгмийн үзэгдэл үйл явц, хүчин зүйлийг судлах боломжтой газарзүйн салбар нь хөрвөх чадвар хамгийн их гэж онцолдог бөгөөд бусад шинжлэх ухааны салбаруудтай хялбар холбогдон ажиллах боломжтой. Түүнчлэн аливаа юмс үзэгдлийн хувирал өөрчлөлтийг орон зай, цаг хугацаанд нь судалдаг шинжлэх ухаан юм.

МУИС-д багш боловсролын есөн хөтөлбөр байдаг. Түүний нэг нь газарзүйн багш. Төгсөгчид нь судлаач чиглэлд илүү бэлтгэгдэж, сурах бичиг бичих, хөтөлбөр зохиох тал дээр ажиллах чадвартай болж төгсдөг. Мөн коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд багшлах эрх нь нээлттэй. Хэрэв өөрөө хүсвэл дунд сургуулийн багшаар ч ажиллах боломжтой юм байна.

2014 оноос хойш МУИС-ийг Газарзүйн багшаар төгссөн төгсөгчдийн дийлэнх нь Кембрижийн хөтөлбөртэй олон улсын сургуулиудад багшилж байгаа. Мэдээж гадаад хэлний мэдлэгээ сайжруулбал судлаачаар суралцаж, хөгжих ч боломж бий гэдгийг газарзүйн тэнхимийн доктор, дэд профессор Г.Юмчмаа ярьж байсан юм. Тэрээр “Урд нь газарзүйн ангиуд 30 оюутан элсдэг байсан 2014 онд боловсролын шинэчлэл хийснээр ангийн тоог 15 болгосон. Сүүлийн жилүүдэд таван хүүхэд элсвэл нэг анги бүрдсэнд тооцдог болж байна. Энэ хичээлийн жилээс багш мэргэжлээр суралцаж буй оюутны төлбөрийг төрөөс даахаар болсон. Ийм боломжууд байсаар байтал газарзүйн тэнхимийн элсэгчид цөөрсөөр байна.

Хэрэв энэ маягаар явбал энэ салбар мэргэжлийн боловсон хүчний хомсдолд орно. Тиймэээс ямар нэг бодлогын өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага тулгарч байгаа хэрэг. Гэтэл нөгөө талдаа байгалийн шинжлэх ухааны багш дутагдалд орж эрэлт ихэсч байна” гэсэн юм.

БОСГО ОНОО ЭЛСЭГЧДИЙГ ҮРГЭЭСЭН ҮҮ

2010 оноос хойш оюутны тоо буурсан гол шалтгаан нь МУИС-ийн босго оноог дээшлүүлсэнтэй холбоотой тухай багш нар ярьж байлаа. Урд нь МУИС-ийн газарзүйн ангийн хуваарийг аймаг бүрд нэг гэсэн зарчмаар 21 аймгаас 21 хүүхэд, 9 дүүргээс нэг, нэг хүүхэд элсээд нэг анги 30 хүүхэдтэй бүрддэг байж. Ингэснээр газарзүйч мэргэжилтэн бэлтгэгдэн, орон нутагтаа ажиллаж амьдрах боломжтой гэж үздэг байв.

Харин одоо босго оноо тавихаар аймгаас хүүхэд элсүүлэх боломжгүй болж байгааг мэргэжлийн багш нар учирлаж байна.

"МУИС-ийн сургалтын чанарыг сайжруулах, элсэгч, төгсөгчдийн ур чадварыг нэмэгдүүлэхээр босго оноо тавьж байгаа боловч энэ нь суурь боловсролын чанар, боловсролын үнэлгээний чанартай уялдахгүй хөрсөн дээрээ буухгүй, хэт хөөргөсөн харагдаж байна" хэмээн Газарзүйн тэнхимийн доктор, дэд профессор Д.Даваадорж ярьсан юм.

Эндээс харахад нэгдүгээрт төгсөгчдийн суурь боловсрол муу байна. Хоёрдугаарт, элсэгчид сургууль, мэргэжлийн тухай бодит мэдээлэлгүй байгаа нь харагдаж байна. Мэдээж ижил төстэй мэргэжил бэлтгэдэг улсын зургаа, хувийн гурван сургууль өрсөлдөж байгаа нь ч нөлөөтэй. Тиймээс элсэгчид өөрийн боломж, онооны түвшин, хөнгөлөлт урамшуулал, дотуур байр гээд олон зүйлийг харж сургуулиа сонгож байгаа нь ойлгомжтой гэдгийг ч экспертүүд хэлж байлаа. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАРЗҮЙ ГАНЦХАН ДОКТОРТОЙ

Газарзүйн шинжлэх ухаан түүхэн хөгжлийн хувьд нэлээд урт удаан хөгжсөн учраас ойлголт нь хувьссан шинжлэх ухаан юм. Монголчууд уламжлалт байдлаар социализмын суурьтай мэдлэгүүд хэзээ, хаана, юу байна вэ гэдэг дээр төвлөрсөн. Зөвхөн байгаль дээр төвлөрчихсөн болохоос хүнээ ярьдаггүй. Тэгээд нийгмийн газарзүй, эрүүл мэндийн газарзүй, боловсролын газарзүй орхигдчихсон. Тэр ч бүү хэл, эрүүл мэндийн газарзүй гэдэг бүхэл бүтэн салбар байхад 1984 онд хамгаалсан ганцхан доктортой байх жишээтэй.

1986 онд байгаль, нийгмийн юмс үзэгдлийн хоорондын харилцан хамаарлыг судалдаг шинжлэх ухаан гэдэг тодорхойлолтыг олон улсын Газарзүйн шинжлэх ухааны алба баталчихсан.Энэ ойлголт 2012 онд концепцын тухай ойлголт болж өөрчлөгдөн, 2019 онд хэмжилтүүдийн тухай ойлголт болж физиктэй уялдах болжээ.

Байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүд тэдгээрийн шинж чанараас хамаарч хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг одоо энэ салбарынхан судалж, энэ чиглэл рүү хөгжиж байгаа. Газарзүйн шинжлэх ухааны эцсийн ойлголт нь нэгдүгээрт байгаль орчныхоо зүй тогтлыг танин мэдэх, хоёрдугаарт нь тэндээ дасан зохицсон эдийн засаг, нийгмийн үйл ажиллагаанууд, гуравдугаарт нийгэм, байгалийн харилцан уялдаа, харилцан хамаарлыг судалдаг болоод байна.

Газар ашиглалтын хууль гарч байгаатай холбоотойгоор газрын менежмент, кадастр, хот төлөвлөлтийн мэргэжлийн ажлын байр нь хангалттай болсны хэрээр элсэгчид сонирхон суралцах нь ихэсчээ. Мөн хэсэг элсэгчгүй болох дөхөж байсан аялал жуулчлалынн анги ч дүүргэлт сайн байгаа аж.

Эндээс харахад оюутнууд өнөөдөр ажлын байр бэлэн байх, цалин хөлс өндөр байх гэсэн шалгуураар мэргэжлээ сонгож, судлаач мэргэжилтэн болох, багшлах ажлаас зайлсхийж байгаа нь харагдаж байв. Гэтэл дэлхий нийтийн чиг хандлага байгалийн шинжлэх ухаан дээр төвлөрч, энэ чиглэлийн эрдэмтэн судлаачид үнэ хүндтэй байгаа аж. Энэ бүхэн төр засаг нь зөв бодлого гаргасны эерэг нөлөө.

Тиймээс Нийгмийн эрэлтийг гүйцэхгүй газарзүйн салбарын мэргэжилтнүүдийн эрэлд “хатах уу” дариу бодлого гаргах уу гэдэг сонголт үлдэж буй. Хэрэв дорвитой арга хэмжээ л авахгүй бол газарзүйн багш, газарзүйч мэргэжил ирээдүйд “нийлүүлэлтгүй” болно.

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОЛТ БА ГАЗАРЗҮЙН БАГШ, ГАЗАРЗҮЙЧ

Ажлын байрны хувьд газарзүйн ангийнхны эхний сонголт Монгол Улсын ШУА-ийн 17 хүрээлэнд судлаачаар ажиллах. Ялангуяа Газарзүйн хүрээлэн, Геополитикийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэнд ажиллах боломжтой. Харин дараагийн том ажлын байр нь уул уурхайн компаниудын хамгийн чухал мэргэжилтнүүд. Мэдээж байгаль орчны үнэлгээний ажлын байр олдоцтой болж байгаа. Гэсэн хэдий ч хөдөлмөрийн үнэлэмж нь хүмүүсийн анхаарлыг татахуйц түвшинд байж чаддаггүй нь өөр сонголт хийх шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл, сар бүр уул уурхайн компанид 3-5 сая төгрөгийн цалин авч ажиллах уу, төрийн байгууллага болоод шинжлэх ухааны академи эсвэл аль нэг сургуулийн багш болж 300-700 ам.доллар авах уу гэдэг сонголтоос та алийг нь хийх бол. Мэдээж хэн ч байсан өндөр цалинг сонгоно.

Түүнээс гадна МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль дахь Байгалийн ухааны салбарын Газарзүйн тэнхимийг төгсөгчдөөс бас нэг ажигласан статистик бол сургуулиа төгсөөд гадагшаа явж мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцаж байгаа оюутнууд. Өнгөрсөн жил төгсөгчдийн 40-50 хувь нь гадагшаа сургуульд сурахаар явсан байна лээ. Учир нь суурь шинжлэх ухааны чиглэлээр мэргэшиж суралцах судлаачдад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж их болсонтой холбоотой гэж харж болно.

Дэлхий нийтэд тэр дундаа шинжлэх ухаан хөгжсөн улс орнуудад газарзүйн шинжлэх ухаан хамгийн нэр хүндтэй байдаг. Харин манай улсад эсрэгээрээ. Тусгаар тогтносон улс атлаа шинжлэх ухааны мэргэжилтэнгүй болох цаг хаяанд ирсэн нь бодит үнэн. Энэ бол зүгээр л халаглаж суух асуудал биш. Харин яг одооноос шийдэл гарц гаргалгаа хайх чухал сэдэв билээ.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 192 (7436)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Ярилцлага
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан...
Өнөр хорооллын ард 2.7 км,...

Нийгмийн эрэлтийг гүйцэхгүй газарзүйн салбарын мэргэжилтнүүд

Kuzmo 2024-10-03

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

15 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

17 цагийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

17 цагийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

17 цагийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

17 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав

17 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

17 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

1 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2 өдрийн өмнө өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-24 өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах