• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтгэвэл эдийн засаг элгээрээ хэвтэнэ

Монголын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаатай ярилцлаа.

-1997 оны Ашигт малтмалын тухай хууль бол хамгийн либерал хууль. Энэ хуулийн дагуу олгосон лицензүүдийн ачаар Монгол Улс гадны хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, уул уурхайн салбар эдийн засгийг тэтгэдэг болтлоо өндийсөн. Гэвч тэдгээр лицензүүдийг үгүйсгэх улс төр үе үе идэвхжих юм. Цаад шалтгаан нь юунд байна вэ?

-Монгол Улс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, лицензтэй холбоотой асуудлыг гурван удаагийн хуулиар зохицуулж ирсэн. Түүнээс хамгийн үр нөлөөтэй байсан нь 1997 оны хууль. Мөн 2006 оны хууль. 2006 оны хуульд нэмэлт өөрчлөлт олон удаа орсон ч гэсэн өнөөг хүртэл хүчин төгөлдөр яваа. Харин 1997 оны хууль хүчингүй болсон. Хүчингүй болсон нь цаанаа учиртай. 2004, 2005 онд ашигт малтмалын үнэ огцом өссөн. Үнэ ингэж өсөнгүүт урьд нь эдийн засгийн үр ашиггүй байсан Таван толгой, Цагаан суварга гэх мэт төсөл ашигтай болоод ирсэн л дээ. Тэр цаг чинь эрдэс баялгийн үндсэрхэг үзэл, популизм эхэлж байсан үе. Тэгэхэд 1997 оны хуулийг өөрчлөх асуудал хөндөгдсөн юм. Тухайн үед Таван толгойн орд Монголын 14 компанийн нэгдэл буюу консорциумын мэдэлд байсан. Гадны ямар ч компани байгаагүй. Тэр консорциумд Монголын бүх л бийлэгжүү бизнес эрхлэгчид багтсан. Ганц нэг хүн багтаагүй юм билээ.

-Тэр нь хэн бэ?

-Санаатай ч юмуу, санаандгүй ч юмуу бүү мэд. Түүнээс хойш яг 20 жилийн дараа тухайн үед өрнөсөнтэй агаар нэг үйл явдал давтагдаж байна даа. 20 жилийн өмнө “Улс төрийн тойм” сонинд “Монгол Улсын иргэний төдөн тоот дансанд 850 мянган ам.долларыг Оросын тэрбумтан Дерипаска шилжүүлжээ. Энэ нь Таван толгойн ордыг хувьдаа завших гэж буй 14 луйварчинг хэвлэлээр намнах мөнгө гэнэ” гэсэн агуулгатай мэдээлэл нийтлэгдэж байсан. Миний харж буйгаар 20 жилийн өмнөх үйл явдал тэр сценариар дахин давтагдаж байна. Тухайн үед тэднийг гадны санхүүжилтээр луйварчин гэж харлуулж, гүтгэж байсан талаар М.Энхсайхан бичсэн удаатай. “Тодорхой хүмүүс Оросын мөнгөөр 17 луйварчныг намнах кампанит ажил зохион байгуулсан” гэж. Тэр хүн 20 жилийн өмнөхөөс хойш маш их мөнгөтэй болчихсон. Тэгсэн хэрнээ улсад татвар төлөхгүй. Гэсэн хэрнээ яг өмнөх шигээ харлуулах, гүтгэх, дайрах ажлыг асар их мөнгө зарцуулан хийсээр байна. Олон ангитай кино хийж байна. Нэгдүгээр ангийг нь хэдэн онд хийлээ дээ, хоёрдугаар анги нь сая цацагдаж байх жишээний.

-Тийм байна. Одоо хоёулаа 1997 оны Ашигт малтмалын хуулийн онцлогоор ярилцлагаа үргэлжлүүлье?

-Хувь хүнд хайгуулын лиценз олгож болдгоороо онцлогтой байсан. Мэдээж аж ахуйн нэгжид ч олгож байсан. “Хаана ямар газар, ямар солбилцлоор авах тухайгаа өргөдлөөр гарга” гэдэг байлаа. Өргөдлөө түрүүлж аваачиж өгсөн хүнд нь арав хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгодог байсан цаг. Өнөө хүн нь 50 мянган төгрөг төлөөд тусгай зөвшөөрлөө авдаг байсан юм. Гэтэл одоо “Мэдээлэлд ойр хүмүүс түүгээд авчихсан” гэсэн утгатай юм яриад байна л даа. Тухайн үед Долоон буудлын Должин эмээгээс эхлээд бүх хүнд нээлттэй байсан. Мэдээлэлд геологичид ойрхон явсан байж магадгүй. Ойрхон байлаа гээд авах сонирхол төрөх үү гэдэг эргэлзээтэй. 1997 оны хувьд ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнэ хамгийн доод түвшиндээ уруудсан цаг. 1998 онд зэсийн үнэ 1280, алтны үнэ 280 руу уначихсан байлаа. Гэтэл одоо хэд байгаа билээ. Дэлхийн хэмжээний үнийн уналтын мөчлөг дээр Монгол Улс та бид хоёрын яриад суугаа либерал хуулийг баталсан. Либерал хууль баталж байж дэлхийгээс хөрөнгө татахаар шийдсэн цаг үе юм. 1997 оны хуулинд улсын төсвийн хөрөнгөөр хийсэн байсан ч хайгуулын, эсвэл ашиглалтын тусгай зөвшөөрөл авах боломж нээлттэй. Заавал нөөцтэй бол ашиглалтад авна гэсэн заалт тэр хуульд байгаагүй.

-Тухайн үед ашиглалт, хайгуулын зөвшөөрөл авахад ямар үнэ ханштай байсан бэ?

-Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад 1 га-д 15 ам.доллар, хайгуулын тусгай зөвшөөрөл авахад 1 га-д 5 цент байсан юм. Тэгэхээр хүмүүс зарцуулах мөнгөө тооцоод, хайгуулын тусгай зөвшөөрөл л авахыг бодно. Тийм хууль байсан тулдаа л Монголд 7000 гаруй лиценз олгогдож, Монголын газар нутгийн 40 хувь нь лицензээр бүрхэгдсэн түүхтэй. Үүнд ямар ч хулгай, авлига байхгүй. 1997 оны хуулийн онцлогоо дахиад базчихъя. Нэгдүгээрт, хувь хүн, ААН-д аль алинд нь өгдөг байж. Хоёрдугаарт, ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын тулд заавал нөөцтэй байх шаардлагагүй. Нөөцтэй байлаа гэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл авч болно гэсэн зарчим үйлчилж байж. Гуравдугаарт, лиценз хүссэн өргөдөл гаргаснаас хойш 10 хоногийн дотор тухайн өргөдлөөр хүссэн талбай нь урьд өгсөн өргөдлийн талбайтай, тусгай хамгаалалтын талбайтай давхцахгүй бол шууд олгодог байж. Шууд олгодог эрх мэдэл нь АМГ-ын даргад биш, Кадастрын албаны даргад байсан. Агентлагийн дарга гарын үсэг зурдаггүй байлаа. Гэтэл өнөөдөр гарын үсэг зурах мэдэлгүй байсан АМГ-ын дарга нарыг буруутгах, хардахаас эхлээд хуулиа ойлгож, ухаж хараагүй олон улстөржилт өрнөж байна.

-Ингэхэд хэдээс хэдэн он хүртэл Кадастрын албаны дарга гарын үсэг зурж, тусгай зөвшөөрөл олгох эрх мэдэлтэй байсан бэ?

-2005 он хүртэл кадастрын албаны дарга нар тийм эрх мэдэлтэй байсан. Гэтэл 2004 онд ажлаа өгсөн хүнийг тусгай зөвшөөрөл өгсөн гэж хардаж, буруутгахаар улайрч байх жишээний. 1997 оны Ашигт малтмалын хуулийн дараа 2006 оны Ашигт малтмалын хууль батлагдсан. Үүн дээр 1997, 2006 оны хуулиуд өөр өөр үзэл баримтлалтай гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Үүнийг ярихаас өмнө нэг баримт онцолъё. 2001 онд Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль гэж батлагдсан юм. Тэр хуулийн дагуу орон нутгаас санал авдаг болсон. Ийм процесс нэмчихээр тусгай зөвшөөрлийг 1997 оны Ашигт малтмалын хуульд тусгасанчлан 10 хоногт багтаан олгож чадахгүй асуудал гараад ирсэн. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын хуулиар цэгцтэй явж байсан лиценз олголтын процесст хүнд суртал ороод ирж байгаа юм. Мэдээж орон нутгийн иргэдийн эрх ашгийг харгалзалгүйгээр төр засаг шууд олгодог байсан нь алдаа дутагдал байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ бүх зүйл хуулийн дагуу өрнөж байсан тухай л ярих учиртай. Бүхний дээр хууль оршдог гэдэг утгаараа. Хэрвээ тухайн үед хуулийн дагуу өрнөсөн процессыг хууль бус гэж үзэж байгаа бол маш том нотолгоо хэрэгтэй.

-Харамсалтай нь, тийм нотолгоо алга?

-Нотолгоо гаргаж ирж байж ярих учиртай л даа. За тэгээд 2006 оны хуульд “стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд” гэсэн шинэ нэр томьёо гаргаж ирсэн. Үүний дагуу хувийн хөрөнгөөр хайгуул хийж, орд нээсэн бол 34 хүртэлх хувийг төр эзэмшиж болно. Гэхдээ хөрөнгө мөнгөө гаргана, улсын төсвийн хөрөнгөөр нээсэн бол 50 хүртэлх хувийг эзэмшиж болно л гэж байгаа. 1997, 2006 оны хуульд нэг ижил зарчим байсан. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд дээр хувийн хэвшлийнхэн тусгай зөвшөөрөл авч олборлолт хийвэл хайгуулд төсвөөс зарцуулсан мөнгийг нөхөн төлдөг байсан юм. Олборлож эхэлснээс таван жилийн хугацаанд тухайн тусгай зөвшөөрөл олгосон онуудад итгэлцүүр хэрэглээд төлдөг байлаа. Хуулийн энэ заалтаар бол хувийн хэвшлийнхэн ихэнх орд дээр төсвөөс гаргасан хайгуулын зардлыг төлчихсөн байх өндөр магадлалтай. Мэдээж тэглээ гээд төрийн өмчийг худалдаад авчихсан гэсэн үг биш. Үндсэн хуулийн 6.1, 6.2-ыг бүгд мэднэ. Ашигт малтмалын тухай хуулийн 5.1-д “Байгалийн баялаг ашигт малтмал бол төрийн өмч мөн” гээд заачихсан. 5.2-т нь “Төр буюу Их хурал ашигт малтмалын ордыг хайх олборлох эрхийг Ашигт малтмалын тухай хуульд заасан болзол, нөхцөлөөр олгоно” гээд биччихсэн. Ингээд харахаар аль аль нь хуулийн дагуу авсан байгаа биз. 1997, 2006 оных ч тэр.

-2006 оны Ашигт малтмалын хуульд өөр ямар, ямар том өөрчлөлт тусч байв?

-2006 оны хуулийн том өөрчлөлт гэвэл хувь хүнд хайгуулын лиценз олгохоо больчихсон. 1997 оны хуулийн тухайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрхтэй хувь хүн гэдэгт гадаадын иргэн, харьяалалгүй хүн хүртэл багтдаг байсан юм. Ашиглалтын тусгай зөвшөөрөл бол өөр. Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, татвар төлөгчдөд олгодог байсан. 2006 оны Ашигт малтмалын хуульд нэмэгдсэн өөр нэг шаардлага гэвэл ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшихийн тулд тухайн ордын нөөцийг заавал улсад бүртгүүлсэн байна гэсэн заалт. Үүнээс гадна ТЭЗҮ хийх гэх мэт олон шаардлага нэмэгдсэн. Тэр утгаараа хуучин, шинэ хуулийн хооронд алдаа, оноо гарсныг үгүйсгэхгүй. Гэхдээ тухайн хуулийн хүрээнд, тухайн хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгогдож байсан л бол хууль ёсных. Гэхдээ тэр нь ашигт малтмал өмчилж байгаа хэрэг биш. Ашигт малтмал хайх, олборлох эрх гэж л бий. Тэр хүрээнд ярьж буй асуудал. 2006 оны хуульд хайгуул олборлох эрх олгосон баримт бичгийг л тусгай зөвшөөрөл гэнэ гээд заачихсан.

-Тусгай зөвшөөрөл авчихаар эрх үүснэ биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Тэгэхээр тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд тэр эрхийг нь хамгаалж хадгалах үүрэг төрд бий. Эрх зүйт төр гэдгийн цаад утга ерөөсөө л энэ. Тусгай зөвшөөрөл авсан үед үүсэх эрхийг нь зөрчиж, төр хурааж авсан тохиолдолд шүүхэд заргалдаг эрх лиценз эзэмшигчдэд байгаа гэсэн үг. Эндээс ямар үйлдлийг нь хууль бус гэх вэ гэдэг асуулт ургаж гарч таарна. 1997 оны Ашигт малтмалын хуульд зааснаар хувь хүн нэрээ худлаа хэлсэн, хаягаа худлаа бүртгүүлсэн, аж ахуйн нэгж регистрээ буруу хэлсэн, хуурамч бичиг баримттай бол хууль бус болчихож байгаа юм. Тийм биш л бол хууль ёсных. Харин 2006 оных арай өөр болчихсон. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын тулд нөөцөө бүртгүүлсэн байх шаардлага нэмэгдсэн. Нөөцөө худлаа бүртгүүлсэн бол хууль бус болно. Өөрөөр хэлбэл бичиг баримт хуурамчаар үйлдсэн бол хууль бус болох гээд байгаа биз. Ашигт малтмалын хуулинд тусгай зөвшөөрлийг ямар үндэслэлээр цуцлах вэ гэдэг дээр тодорхой заалтууд бий. Төлбөрөө төлөөгүй, үүргээ биелүүлээгүй, байгал орчинд хор хохирол учруулсан нь нотлогдсон, хувь хүн, аж ахуйн нэгж эрх зүйн чадамжаа алдсан бол цуцлагдах үндэслэлтэй. Ийм л хууль байсан. Тэр дагуу л процесс өрнөсөөр ирсэн.

-О.Алтангэрэл сайдын хэлдгээр Монгол Улсын иргэд хуулийн дагуу өмчтэй болох эрхтэй. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Энэ талаар Үндсэн хуульд ч заасан байгаа. Ашигт малтмалын тухай хуулиар Монгол Улсын иргэн тусгай зөвшөөрлийг л өмчилж байгаа болохоос байгалийн баялгийг өмчлөөгүй. Тэр эрхийнхээ хүрээнд уурхай, баяжуулах үйлдвэр барьж байна. Энэ нь тухайн компанийн өөрийнх нь өмч. Өөрөөр хэлбэл, нийтийн өмчийг ашиглахаар хувийн хөрөнгө оруулалтаар уурхай барьжээ. Алийг нь авах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэртэй тэргүй төрийн өмчит уул уурхайн ордыг авна гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр ямар юманд тулж очиж байна вэ гэхээр, компанийн хувьцааг яаж авах вэ гэдэгт тулж очиж байгаа юм. Компанийн хувьцааг үнэгүй авч болох уу?

-Мэдээж болохгүй…

-Яг тийм. Н.Учрал сайд тухайн компаниас хувийг нь ямар үнэ хөлстэйгөөр авах вэ гэдгийг хэлэлцэж тохирох ёстой гээд байгаа нь цаанаа ийм учиртай.

-Гэтэл Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон Ж.Батзандан үнэгүй авах юм яриад, сүүлдээ бүр компаниудын удирдлагыг дуудаж авчирч “Хувиа үнэгүй өг” гэж загнаад суух юм байна шүү дээ?

-Харин тэгээд байна л даа. Ж.Батзандангийнхаар бол үнэгүй авах ёстой юм шиг (инээв). Яагаад гэвэл тэднийг “хууль бусаар авлигаар авсан” гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр хууль бусаар авсан гэдгийг нотлох ёстой. Хууль бусаар авсан эсэхийг нотолдог ганц газар нь шүүх. Шүүхээр нотлогдоогүй л бол хүнийг авлигач, хулгайч гэж зарлах учиргүй. Ингэж зарлаж байгаа бол 20 жилийн өмнө эхэлсэн зодоон л давтагдаж байна.

-1997 оны Ашигт малтмалын хуулийн дагуу олгогдсон лиценз эзэмшигч болоод лиценз олгосон гэх хүмүүсийг буруутгах их аян өрнөж байна л даа, одоо. Ингэхэд энэ хуулийг чинь би хэрэгжүүлэхгүй гэж хэлэх төрийн албан хаагч, энэ хуулийн чинь дагуу би лиценз авахгүй гэх хэн нэгэн байх уу. Ийм утгагүй асуулт тавихаас аргагүй болтол сонин улстөр өрнөөд байх юм?

-Харин тийм, чи ийм илт утгагүй асуулт тавьж, би тэр асуултад чинь илтэд юмыг улиглаж ярьж тайлбарлахаас аргагүй нөхцөл үүсчихлээ л дээ. Ийм улс төр өрнөөд байгаа учраас тайлбарлахгүй суух хэцүү юм. Магадгүй муу хууль байсан байж болно. Гэхдээ муу хуулийг хэрэгжүүлэхгүй гэх эрх хэнд ч байхгүй. Засгийн газар, төрийн албан тушаалтан, иргэн, хувийн хэвшил аль нь ч тухайн үед үйлчилж байсан хуулиа л дагаж мөрдөх үүрэгтэй. Муу хуулиа засаад шинэ хуультай болчихлоо гэж бодъё. Гэхдээ өмнө нь байсан хуулиа ор тас үгүйсгэж болохгүй. Өмнөх хууль хэрэгжих үед хуулийн дагуу лиценз авсан иргэн, аж ахуйн нэгж, лиценз олгосон албан тушаалтнуудыг буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Наад захын ийм зарчмыг дагаж байж бид зах зээлийн эдийн засаг, эрх зүйт төрийн тухай ярина. Хуулийн дагуу явсан үйл ажиллагааг шүүх утгагүй. Сүүлд гарсан хуулиар өмнөх хуулийг шүүнэ гэдэг бүр утгагүй. Ихэнх ордуудын хувьд 1997 оны хуулиар лиценз нь олгогдсон шүү дээ.

Д.ЭРДЭНЭТУЯА

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
Гүүрэн байгууламжийн явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй
Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Сурвалжлага
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Гэмт хэрэг
  • •Яам, Агентлаг
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Доналд Трампын 100 хоногийн...
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн...

Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтгэвэл эдийн засаг элгээрээ хэвтэнэ

Kuzmo 2025-05-13

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага   #Уул уурхай  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
Гүүрэн байгууламжийн явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй
Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно
ШУУРХАЙ МЭДЭЭ
7 минутын өмнө өмнө

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

1 цагийн өмнө өмнө

Өнөөдөр есдүгээр сарын 1

2 цагийн өмнө өмнө

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

2 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

2 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

2 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ

2 цагийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

2 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 29-31 хэм дулаан байна

17 цагийн өмнө өмнө

Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242,742 хүүхэд бүртгүүлэх урьдчилсан төсөөлөл байна

20 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

21 цагийн өмнө өмнө

С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна

23 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр Тайландын багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Маргааш буюу 9-р сарын 1-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

1 өдрийн өмнө өмнө

COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

1 өдрийн өмнө өмнө

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-08-28 өмнө

Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго

2026-08-28 өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр тоглоно

2026-08-28 өмнө

Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа

2026-08-28 өмнө

Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ

2026-08-28 өмнө

МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

2026-08-28 өмнө

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

2026-08-28 өмнө

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

2026-08-28 өмнө

Мопед, скүүтер, сурронтой холбоотой 1327 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ

2026-08-28 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-08-28 өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

САНАЛ БОЛГОХ
2026-08-26 өмнө

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100”-д шалгарсан 420 хүүхдийг зарлаж байна

2026-08-26 өмнө

Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

2026-08-25 өмнө

Биокомбинатад сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-25 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-08-26 өмнө

Хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна

2026-08-26 өмнө

Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов

2026-08-26 өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

2026-08-26 өмнө

Хан-Уул дүүрэгт 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна

2026-08-26 өмнө

"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна

2026-08-28 өмнө

МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

2026-08-26 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

2026-08-27 өмнө

Ц.Идэрбат: Ес, аравдугаар сард багтаан ургацаа бүрэн хураан авна

2026-08-26 өмнө

Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж байна

2026-08-28 өмнө

Мопед, скүүтер, сурронтой холбоотой 1327 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ

2026-08-28 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-08-25 өмнө

Дараа жилийн зуныг KHARKHORUM 360°-тай хамт хүлээх үлдлээ...

2026-08-28 өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

2026-08-27 өмнө

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

2026-08-27 өмнө

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

2026-08-28 өмнө

Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго

2026-08-26 өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа

2026-08-27 өмнө

Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

2026-08-28 өмнө

Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа

2026-08-25 өмнө

Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв

2026-08-28 өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр тоглоно

2026-08-28 өмнө

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

2026-08-25 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр

2026-08-28 өмнө

Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ

2026-08-25 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

2026-08-25 өмнө

БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах