• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ

Монгол Улсын Их хурлын 2025 оны хаврын чуулганы өнөөдрийн /2025.05.22/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын иргэний нийгмийн баталгааг хангах үүднээс нийгмийн хамгааллын хэлэлцээрийг үргэлжлүүлэн байгуулах зорилт дэвшүүлж, Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улс орнуудтай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Казахстан Улстай тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулах хэлэлцээг 2018 оноос эхлүүлж, улмаар “Монгол Улс Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-т хоёр тал 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зурсан. Энэхүү хэлэлцээр нь нийгмийн даатгалын хуульд зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулсан тул Олон улсын гэрээний тухай хуулийн  8  дугаар зүйлийн 8.1.3-т  зааснаар заавал соёрхон батлах олон улсын гэрээ юм. “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийн тухай” хуулийн төсөл нь нэг зүйлтэй ба Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газарт өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тухай тусгасан болно. 

Гадаад харилцааны яамны мэдээллээр 2023 оны байдлаар БНКУ-д Монгол Улсын 8,036 иргэн оршин сууж байгаагаас 3,115 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллээр Монгол Улсад БНКУ-ын 564 иргэн оршин сууж байна. Уг хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол Улс болон БНКУ-д ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол Улсын иргэд БНКУ-аас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдсэнээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа сайжрах юм гэв.  

Дараа нь хуулийн төслийг холбогдох байнгын хороо хэлэлцсэн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Жангабыл танилцуулав. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, С.Зулпхар, Б.Бейсен нар хуулийн төслийг дэмжиж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Зулпхар, Монгол Улс нийгмийн хамгааллын хэлэлцээрийг өнөөдрийн байдлаар зургаан улстай байгуулсан. Казахстан улс 7 дахь улс болж байна. Монголчууд олноор сурч, ажиллаж,  амьдарч буй улс орнуудад иргэнийхээ нийгмийн хамгааллын баталгааг ийнхүү хангаснаар тухайн улс манай иргэдийн өмнө мөн үүрэг хүлээж буй хэрэг юм. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүн амын сан зэрэг байгууллагууд нийгмийн хамгааллын энэхүү хэлэлцээрийг байгуулж буй улс орнуудыг талархан сайшаадаг. Хоёр улсын талаас 2018 оноос хойш 10 гаруй удаагийн хэлэлцээр хийж, нарийн судалгаа хийгдсэн учраас шийдвэр гаргах нөхцөл бүрэн бүрэлдсэн. Тиймээс хуулийн төслийг дэмжихийг хүслээ. УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудлаар асуулт асууж, байр сууриа илэрхийлж дууссан учир тус хуулийн төслийг соёрхон батлах тухай санал хураалтыг дараагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийхээр тогтлоо.

Хуралдаан үргэлжлэн Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулсан юм. Тэрбээр, Монгол Улсын хүн амын суваргын хэтийн төлөвөөр идэвхтэй буюу 24-45 насны донорын хүн амын тоонд эзлэх хувь дунджаар 2 дахин буурахаар байна. Дунджаар 20 орчим жил үргэлжлэх энэ цонх үеийн цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тасралтгүй байдлыг хангах нь бидний өмнө тулгамдсан гол асуудал болж байна. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн орон тоо 2014 оноос хойш 20 гаруй хувь нэмэгдсэн байхад цус, түүний бүрэлдэхүүн хэсэг цуглуулалт, шинжилгээ, үйлдвэрлэлийн хэмжээ улам бүр нэмэгдэн, энэ ачааллыг өнөөгийн хүний нөөцийн хэмжээгээр давах ямар ч боломжгүй болсон төдийгүй Цус сэлбэлт судлалын салбарыг дэлхий нийтээр баримтлаж байгаа “Нэгдсэн тогтолцоо”-нд үе шаттайгаар шилжих асуудлыг тодорхойлох шаардлагатай байна. 

Ажлын хэсэг Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн болон орон нутаг дахь Цусны салбар төвийн ажилтнууд, Цусны доноруудаас авсан судалгаагаар орон тоо, цалин, хөлстэй холбоотой хүндрэл үүсэх, хүний нөөцийн тогтвортой байдал алдагдах, нэгэнт бий болсон чадамж буурах үзэгдэл гарч эхэлсэн, цусны байнгын донорт дэмжлэг үзүүлэх, тэдний эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, халамжийн асуудлыг сайжруулах, цус өгсөн донорыг илчлэг нөхөх хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх, хүн амын дунд цусны донорын нийгмийн ач холбогдлыг таниулсан сургалт, сурталчилгааг нэмэгдүүлэх, урамшуулах, цусны донорын үйл ажиллагааг дэмжин зарцуулсан зардлыг нь татвараас чөлөөлөх зэрэг цусны нөөц хангамжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжсэн эрх зүйн орчин бий болгох, үндэсний аюулгүй байдалтай холбоотой онцлог салбарын хувьд төрөөс цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн талаар онцгойлон анхаарах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан гээд хуулийн төслийн баримтлах бодлогын чиг баримжаа, олон улсын жишиг, хуулийн төсөл батлагдсанаар гарах үр дүн зэргийг танилцуулав. Түүний дараа Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцуулав.

Тэрбээр, хууль санаачлагчид цус, цусан бутээгдэхүүний нөөц, хангамжийн тасралтгүй байдлыг хангах, цус сэлбэлт судлалын салбарын зохион байгyулалтыг боловсронгуй болгох замаар цусны салбар төвүүдийн статус, дэлхий нийтээр баримталж байгаа  "нэгдсэн тогтолцоо"-нд үе шаттайгаар шилжих асуудлыг тодорхой болгох, цусны донор, цус сэлбүүлэгчид тавигдах шаардлага, тэдний эрх, үүрэг, тэдэнд эрүүл мэндийн үзлэг хийх, цус, түүний бүрэлдэхүүн хэсэг авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, цус, цусан бүтээгдэхүүнийг эмнэлгийн хэрэгцээнд хэрэглэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан бий болгох шаардлагатай бөгөөд донорын үйл ажиллагаан дахь төрийн зохицуулалт, хяналт сайжирч, цус сэлбэлт судлалын тусламж, үйлчилгээний удирдлагын тогтолцоотой холбоотой харилцаа бүрэн зохицуулагдах боломж бүрдэнэ гэж узсэн байна. Цусны донорын үйл ажиллагааны санхүүжилт нь улсын болон орон нутгийн төсөв, цус сэлбэлт судлалын асуудал хариуцсан эруул мэндийн байгyуллагын өөрийн орлого, аж ахуйн нэгж, байгyуллага, хамт олон, иргэний хандив, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бурдэх бөгөөд хүний нөөцийн зардал, материаллаг зардал, бусад зардалд нийт 14 тэрбум төгрөгийн зардал гарч, үүнийг улсын төсвөө нэмэлт эх үүсвэр шаардахгүйгээр байгууллагын өөрийн орлогоор эхний ээлжинд зохион байгуулах боломжтой, цаашид техник, технологийн шинэчлэлтэй холбоотой хөрөнгө оруулалтын зардал улсын төсөвт тусгагдана гэж хууль санаачлагчид үзжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат цусны донорыг урамшуулах, татвараас хөнгөлөх асуудлыг хуулийн төсөлд тусгах боломжтой эсэх талаар, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хуулийн төслийн 9 дугээр зуйлийн 9.2 дахь хэсэгт заасан Цусны төвийг байгуулахад шаардагдах санхүүжилт, эдийн засгийн тооцоо судалгааны талаар, УИХ-ын гишүүн  Л.Энхнасан хуулийн төслийг баталснаар төсөвт үзүүлэх нөлөөллийн талаар тус тус асуулт асууж, хариулт авсан гэв.

Хууль санаачлагийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, манай улсад хичээн тооны цусны донор байгаа талаар болон тэднийг хэрхэн урамшуулж дэмжиж буй талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, цусан бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байх талаар хуулийн төсөлд хэрхэн тусгасан болон цусны донорын асуудалтай хамт элэгний вирусыг эмчлэхэд ямар бодлого баримтлаж буй тухай асуулаа.  УИХ-ын гишүүдийн асуултад хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон ажлын хэсгээс хариуллаа.

Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд 170 гаруй мянган цусны донор бүртгэлтэй байдаг. Цус сэлбэлт судлалын үндэсний төв улсын хэмжээнд 2024 онд 45 577 нэгж цус цуглуулж  жил бүр цус цуглуулалт нэмэгдэж байна. Цусны донорыг шинэ болон байнгын донор гэж ангилдаг. Цус өгөлтийн тооноос хамааран, 35 дээш удаа өгсөн Хүндэт донор автобусаар үнэ төлбөргүй зорчих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон рашаан, сувилалд  жилд нэг удаа  үнэ төлбөргүй хамрагдах үйлчилгээ авч байна. Мөн манай төвөөс цус өгөлтийн тооноос хамааран алдаршуулж, урамшуулдаг. Цус сэлбэлтийн хамгийн гол дэглэм бол халдвар хамгааллын асуудал юм. Цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах “ногоон” гэрэл асаах шалгуур үзүүлэлтийг энэхүү хуулийн төсөлд тусгаж өгсөн. Манайд элэгний өвчлөл элбэг байгаагийн нэг шалтгаан нь цус сэлбэлтийг хийхдээ халдвар хамгааллын энэхүү дэглэмийг зөрчсөнтэй холбоотой. 2026 онд элэгний  Д вирусын эмчилгээнд илүү олон хүнийг хамруулахаар төлөвлөж байна хэмээн хариулав. УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Б.Бейсэн нар хуулийн төслийг дэмжиж үг хэлж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн дагуу хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалтыг баасан /2025.05.23/ гарагийн нэгдсэн хураалтаар зохион байгуулахаар боллоо.

Түүний дараа Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулав. Тэрбээр, Монгол Улсад анх 2006 онд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийснээр эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ эхэлсэн. Үүнээс хойш 2011 онд элэг шилжүүлэн суулгах баг, 2014 онд ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах баг, 2018 онд элэг шилжүүлэн суулгах баг тус тус байгуулагдаж шилжүүлэн суулгах эмчилгээг хийж байна. Түүнчлэн эд, эс, үр шилжүүлэн суулгах  эмчилгээний төрлүүд хурдацтай хөгжиж иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, үр хүүхэдтэй болох  хүсэл мөрөөдлийг нь биелэл болгож байна гээд ирээдүйн чиг хандлага, төсөөлөл, баримтлах бодлогын чиг баримжаа, олон улсын жишиг, хууль батлагдсаны ач холбогдлыг илтгэлдээ онцоллоо.

Тухайлбал, хуулийн төсөл батлагдсанаар эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний эрх зүйн орчин улам боловсронгуй болж, эмчилгээний аргууд улам нэмэгдэж, хөгжин дэвших шинэ боломжууд нээгдэнэ. Мөн иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ үйлчилгээг хүртээмжтэй хүртэх, гадаад улс орон руу эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээнд явах зардал, чирэгдэл мэдэгдэхүйц багасаж, гадагшаа урсах мөнгөний урсгал буурна. Түүнээс гадна эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах удирдлагын тогтолцоо, үйл ажиллагаа шинэ шатанд гарах, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээний шаардлагатай багаж хэрэглэл, тоног төхөөрөмж, шинжилгээ судалгаа, сургалтын үйл ажиллагааны санхүүжилтийн шинэ тогтолцоо бий болон хөгжинө гэх зэрэг давуу талуудыг танилцуулсан юм. Энэхүү танилцуулгын дараа тус хуулийн төслийг хэлэлцсэн Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцуулав. 

Тэрбээр, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нараас 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хороо 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ гээд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах хуулийн төслийн хүрээнд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг шинээр байгyулах, тус байгууллагын хүний нөөц, урсгал зардалд нийт 1,9 тэрбум төгрөгийн зардал шаардлагатай гэж хууль санаачлагчид үзжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ амьгүй донор болж эрхтэн, эд, эсээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн ар гэрт олгох оршуулгын тэтгэмжийн талаар, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцож буй эмч, ажилчдыг эрсдэлээс хамгаалах асуудал хуулийн төсөлд  хэрхэн туссан талаар, УИХ-ын гишүүн  Д.Үүрийнтуяа эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр ясны хэм, чөмөг авахуулж байгаа 14-өөс доош насны хүүхдүүд хэр олон байгаа болон одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Донорын тухай хуульд заасан хүүхдээс ясны хэм, үүдэл эс, чөмөг, хүйн цуснаас бусад эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах зориулалтаар авахыг хориглох заалт шинээр боловсруулсан хуулийн төсөлд яагаад тусгаагуй талаар, УИХ-ын гишүүн М.Сарнай хохирогч, хохироогчтой донорын талаар, хуулийн төсөл батлагдсанаар шинээр бүтэц, орон тоо бий болох эсэх талаар, УИХ-ын гишүүн Л.Энхнасан хууль хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын талаар тус тус асуулт асууж, хариулт авсан. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат амьгүй донорын гэр бүлийн гишүүнд олгох оршуулгын тэтгэмжийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулах нь зүйтэй талаар, УИХ-ын гишүүн Х.Болормаа хууль зүйн дүгнэлтийн хүрээнд гарсан саналыг хуулийн төсөлд тусгаж, сайжруулах талаар, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хүүхдээс ясны хэм, үүдэл эс, чөмөг, хүйн цуснаас бусад эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах зориулалтаар авахыг хориглох заалтыг хуулийн төсөлд тусгах талаар тус тус санал хэлсэн. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг  байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Харин хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хурээнд хэлэлцэхийг дэмжээгүй болно гэв. Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, өнгөрсөн хугацаанд П.Батчулуун эмчийн асуудал нийгмийн эмзэг сэдэв болж, иргэд нийтээрээ талцсан.  Хууль эрх зүйн зохицуулалт байхгүй учраас энэхүү асуудал үүссэн хэмээн бодож байна. Тиймээс энэ асуудлыг шийдэх зохицуулалт хуулийн төсөлд тусгасан эсэх болон амьгүй донорын гэр бүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй адилтгах тэтгэмж өгөхөөр хуулийн төсөлд тусгасан байна. Энэ ямар үндэслэлтэй тооцоо вэ хэмээн асуусан бол УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин эд, эрхтэн шилжүүлэн суулгахад боловсон хүчин болон эм тарианы шаардлага өндөр байдаг. Энэ талаар хуулийн төсөлд сайжруулсан заалт орсон эсэх талаар асуулаа.

 УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн асуултад хариулахдаа, хуульд зөвхөн нийгмийн даатгал шимтгэл төлдөг иргэнд оршуулгын зардал өгөхөөр заасан. Гэтэл  нийгмийн шимтгэл төлдөггүй иргэн тухайн эмчийн эсрэг асуудал үүсгэсэн. Тэгэхээр хуулийн төсөлд нийгмийн даатгал төлдөг, эс төлдөг эсэхийг үл хамааран тайтгаралын зардал өгөхөөр тусгасан. Амьгүй донорын гэр бүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлэн олгох тэтгэмж бол оршуулгын зардлын хэмжээг тооцсон мөнгөн дүн юм.  Эрүүл мэндийн тусгай сангаас эмч нарыг багаар нь сургах зардлыг 5 тэрбум байсныг 10 тэрбум болгон нэмэгдүүлсэн. Эд, эрхтэн шилжүүлэн суулгах багаж төхөөрөмжийн асуудал тулгарч байна. Эд, эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтөнд шаардлагатай зарим эм, тариаг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцаж байна. Тухайлбал, эд, эрхтэн шилжүүлэн суулгасан хүний дархлаа дарангуйлах хамгийн чухал эмийг төрөөс дааж байна. Харин эдгээр эмийг чанаржуулахад анхааран ажиллаж байна гэв. УИХ-ын гишүүн А.Ганбаатар, энэхүү хуулийн төслийг хэлэлцэхэд олон улсын байгууллагуудын шалгуур болох донорын эрх болон аюулгүй байдлыг хамгаалсан хуультай эсэхээс эхлээд зохистой зөвшөөрлийн шаардлага, худалдааны болон албадлагын хатуу хориг, донорын эрүүл мэндийг урт хугацаанд хянах тогтолцоо, ил тод хяналттай шилжүүлэн суулгах систем зэрэг асуудлыг хангаагүй хэмээн үзсэн. Мөн донор болох хүний сэтгэл зүйн үнэлгээг хэрхэн хийх талаар хуульд тусгасан эсэхэд эргэлзэж байна. Энэхүү хуулийн төслийг  “түүхий” байна гэж үзээд хэлэлцэхийг хойшлуулах санал гаргаж, хариулт авахыг хүслээ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, амьд донорын аюулгүй байдал хамгийн чухал асуудал. Бид энэ талаар судалсан. Гэхдээ аль болох амьд донороос эрхтэн шилжүүлэхгүй байх тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна. Манайд амьгүй донор олдохгүй учраас хайртай дотны хүнийнхээ амь насыг аврах гэж иргэний эр зориг гаргаж эд, эрхтэнээ шилжүүлэн өгч байна. Мэргэжилтнүүд донор болох хүнд сэтгэл зүйн тестүүдийг хийх, донор болох гэрээсэл үлдээх зэрэг маргаантай асуудлуудад эрх зүйн зохицуулалт хийхийг зорьсон. Таны дээрх хэлсэн асуудлууд хуулийн төсөлд бүрэн тусгагдсан хэмээн хариуллаа.Тус хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Харин үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд  өнөөдрийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
Байдрагийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх тогтоолын төслийг баталлаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Гэмт хэрэг
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
  • •Намууд
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
“Бид эмэгтэйчүүд” чуулга...
Чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ

Kuzmo 2025-05-23

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
Байдрагийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх тогтоолын төслийг баталлаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
40 минутын өмнө өмнө

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

41 минутын өмнө өмнө

Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

5 цагийн өмнө өмнө

302-р сургуулийн барилга угсралтын ажил үргэлжилж байна

5 цагийн өмнө өмнө

Хүүхдийн баяраар хамгийн том гэр бүлийн фестиваль HAPPY MONSTER руу…

5 цагийн өмнө өмнө

Сэлбэ дэд төвийг Хайлааст-Дарь-Эхийн замтай холбох 960 метр авто зам барьж байна

5 цагийн өмнө өмнө

Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана

5 цагийн өмнө өмнө

Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа

5 цагийн өмнө өмнө

Байдрагийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх тогтоолын төслийг баталлаа

5 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

5 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 15-17 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

МҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд батламжилснаар Хотын дарга томилогдоно

1 өдрийн өмнө өмнө

“Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгах тохиролцоонд хүрчээ

1 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарийг танилцуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал бие эрхтний хүч сайжирна

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Хэнтий, Сүхбаатар аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраажээ

2 өдрийн өмнө өмнө

“Махны үнийн өсөлтөд зориуд санаатайгаар нөлөөлсөн байж болзошгүй байна”

2 өдрийн өмнө өмнө

Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн болж өндөрлөлөө

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

2026-05-18 өмнө

Аюулт үзэгдэл, ослын 147 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

2026-05-18 өмнө

АНУ-Хятадын шинэ харилцааны төв нь худалдаа, Тайвань, хиймэл оюун болов

2026-05-18 өмнө

Мега төслөөс махны хулгай хүртэл "гүрийсэн" Х.Нямбаатарыг огцруулав

2026-05-18 өмнө

2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулав

2026-05-18 өмнө

Монгол Улсад анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орлоо

2026-05-18 өмнө

Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно

2026-05-18 өмнө

УИХ-ын Тамгын газрын хамт олон УИХ-ын дарга, гишүүдийн хамт мод тарилаа

2026-05-18 өмнө

Өнөөдөр Намын бүлгүүд болон ажлын хэсгүүд хуралдана

2026-05-18 өмнө

Өнөөдрөөс халуун ус хязгаарлаж, засвар хийх хуваарь

САНАЛ БОЛГОХ
2026-05-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ

2026-05-14 өмнө

П.Цагаан: Үүсмэл ордоос АМНАТ авах бол өмнөх шигээ тусгай зөвшөөрөлтэй болгох хэрэгтэй

2026-05-14 өмнө

Ой, хээрийн 2 түймрийг цурамд оруулж, 2 түймрийг унтраахаар ажиллаж байна

2026-05-14 өмнө

Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 тохиолдол

2026-05-14 өмнө

ХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулах нь зөв үү, буруу юу

2026-05-14 өмнө

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум 3.8 магнитуд хүчтэй газар хөдлөлт боллоо

2026-05-15 өмнө

Дэлхий анхаарсан Трамп–Шигийн дээд хэмжээний уулзалт

2026-05-15 өмнө

“АПУ дэйри” ХХК-ийн арын замаас Ээрмэлийн гудамжтай нийлэх 400 метр авто зам барина

2026-05-14 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-05-15 өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-05-15 өмнө

Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина

2026-05-15 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 18-20 хэм дулаан байна

2026-05-14 өмнө

Цахилгаан дугуй хулгайлсан өсвөр насны хүүхдүүдийг олж тогтоолоо

2026-05-15 өмнө

Даваа гарагаас 10 хоног халуун ус тасалж, засвар хийх байршлууд

2026-05-18 өмнө

Монгол Улсад анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орлоо

2026-05-14 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2026-05-15 өмнө

"Мега төсөл нэрийн дор хулгай луйвар хийсэн байдалтай эвлэрэхгүй, зогсооно"

2026-05-15 өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд засгийн газар дэмжлэг үзүүлнэ

2026-05-14 өмнө

Ц.Идэрбат: Махны үнийн өсөлтөд экспорт нөлөөлж байна гэж дүгнэхэд хэцүү

2026-05-18 өмнө

Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно

2026-05-18 өмнө

АНУ-Хятадын шинэ харилцааны төв нь худалдаа, Тайвань, хиймэл оюун болов

2026-05-18 өмнө

Өнөөдрөөс халуун ус хязгаарлаж, засвар хийх хуваарь

2026-05-18 өмнө

УИХ-ын Тамгын газрын хамт олон УИХ-ын дарга, гишүүдийн хамт мод тарилаа

2026-05-18 өмнө

2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулав

2026-05-17 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-05-18 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хар луу өдөр

2026-05-17 өмнө

Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ

2026-05-18 өмнө

Аюулт үзэгдэл, ослын 147 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

2026-05-17 өмнө

Зуны тэргүүн сарын шинийн 1

1 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарийг танилцуулж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах