• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталлаа

УИХ-ын чуулганы /2025.06.19/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тус тогтоолын төслийг хэлэлцсэн тухай Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц танилцууллаа. Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг тогтоолын төслийн хүрээ нь Монгол Улсыг 2026 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон, Монгол Улсын 2026 оны Улсын төсөвтэй уялдсан эсэх, ирэх жилийн Улсын төсөвт  хэрхэн тусгах талаар тооцоо, судалгаа хийсэн эсэх, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар хийсэн дүгнэлт байгаа эсэх, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг тодорхой болгох, ногоон орон сууцны загвар, стандартын талаар мэдээлэлийн сан бүрдүүлсэн эсэх, бэлтгэл ажлын талаар асуулт асууж, хариулт авлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд тогтоолын төслийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор олгож байгаа холбогдох татаасыг дулаалгын бодлогод чиглүүлж, ногоон зээлийн хүүгийн татаасад шилжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж, зээлийн хүүг 6 хувиас ихгүйгээр тогтоох, монгол гэрийн дулаалгын нийт зардлын тодорхой хувийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авах гэсэн заалтуудын талаар, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг хуучны орон сууцуудыг дулаалах асуудлыг нийслэлд хариуцуулан, иргэд нь хариуцлагатай хамтран ажиллах нь зүйтэй талаар, мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг боловсронгуй болгож Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээг яаралтай авах, дулаалгын асуудлаа сэргээгдэх эрчим хүчээр шийдэж байгаа иргэдийг газрын төлбөрөөс тодорхой хугацаагаар чөлөөлөх гэх зэрэг урамшууллын системийн тогтолцоог бий болгох, ипотекийн зээлийн тодорхой хэсгийг банкнуудтай тохирч дахин төлөвлөлт, гэр хорооллын орчинд баригдаж байгаа орон сууцуудыг дэмжих, ногоон зээлийг стандартын шаардлага хангасан дулаан алдагдалгүй орон сууцад олгох, ногоон бодлогыг дэмжсэн суурь хуулийг санаачлах, Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл Улаанбаатар хотын стандартыг нийслэлийн дүүргүүдийн Тамгын газрууд хамтарч мөрдөх арга хэмжээг авах, орон нутгийн хэмжээнд ногоон орон сууцад олгох зээлийн хүртээмжийг бий болгох, Монголбанк ногоон санхүүжилтийн талаар бусад банкуудтайгаа хамтарч санаачлагатай ажиллах нь зүйтэй гэсэн саналуудыг хэлсэн болно. Тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасныг баримтлан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзлээ гэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэллээ. УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, Ц.Баатархүү, Г.Жаргалан нар малчдыг  хямд эх үүсвэртэй орон сууцтай болох боломж буй эсэх, “Ногоон зээл”-ийн хэмжээ бага учраас шаардлагатай гэр хорооллын иргэд  зээлд хамрагдаж чадахгүй байгаа талаар болон нэгдсэн бодлого буй эсэх талаар асуулаа.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, энэхүү тогтоолын төсөл Үндэсний дулаалгын бодлогыг хэрэгжүүлье гэж зорьж байна. Иргэн хүн бүрийн үүрэг чухал. Энэ жил 20 мянган өрхийн дулаалгын асуудлыг дэмжинэ. Харин 2026 онд 30 мянга болж нэмэгдэнэ. Ногоон зээлийн журам шинэчлэгдэж гарахаар хот, хөдөөгийн ялгаагүй зээлээр байшин, гэрээ дулаалах, барих боломж бүрдэнэ. Эрчим хүчний хэмнэлттэй, “ногоон зээл”-ийн шалгуурт гагцхүү нийцэх ёстой гэв. Түүний дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг танилцууллаа.

Тэрбээр, Хууль зүйн байнгын хороо 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн болно. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Л.Соронзонболд, Д.Цогтбаатар болон Х.Баасанжаргал хуулийн төсөл болон зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан асуулт асууж, хариулт авсан болно. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, О.Номинчимэг нараас гаргасан саналуудыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.20 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэж, дараах санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. Үүнд:

1.Мөрдөгч хэргийн оролцогчийн өөрийнх нь хүсэлтээр албан ёсоор бүртгүүлсэн цахим харилцаа холбооны хэрэгслийг ашиглан дуудан ирүүлэх, прокурорын мэдэгдэх хуудсыг хүргүүлэх зэрэг харилцааг тусгах;

2.Мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэгт нотлох баримтыг бэхжүүлэхдээ тэдгээрийг хэн, хэзээ, ямар эх сурвалжаас хэрхэн олж авсан талаар, мөн түүний онцлог шинжийн талаар, хадгалсан, шилжүүлсэн, хүлээн авсан шилжилт хөдөлгөөний талаар тусгах, цахим баримтыг бэхжүүлэхдээ цуглуулах, хадгалах, зөөвөрлөх явцад мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилласан талаар, хэрэглэсэн техник хэрэгслийн талаар тэмдэглэл үйлдэж, гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээр давхар баталгаажуулах, цахим төхөөрөмжөөс өөрчлөгдсөн, устгасан мэдээллийг сэргээсэн тохиолдолд нотлох баримтад тооцож болох зэрэг зохицуулалтыг тусгах;

3.Мөрдөгч, прокурор нь яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах, хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол яллагдагч, шүүгдэгч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргах эрхийг баталгаажуулах;

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэргийн хавтаст хэргийг цахимжуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч байгууллагуудын цахим мэдээллийн санг нэгтгэн холбох, цахим системийн ашиглалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлыг нэгдсэн цогц байдлаар зохицуулж, процессын нэгдмэл нэг журам, нэгдсэн платформд шилжүүлэх шаардлагуудыг харгалзан хавтаст хэргийг цахимжуулах, цахим суурьтай нотлох баримтыг шүүх хуралдаанд шинжлэн судлах, цахим суурьтай нотлох баримтыг үнэлэх журмын зохицуулалтыг төслөөс хасах зэрэг зохицуулалтуудыг тусгалаа гэв. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэллээ. Түүний дараа тус хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 27 саналын томьёоллоор санал хурааж, шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Хуралдаан үргэлжлэн Төрийн албаны зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх болон томилох https://www.parliament.mn/nn/75097 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үдээс хойших хуралдааны эхэнд хэлэлцсэн “Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах эсэх асуудлаар санал хурааж, олонхийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Түвшин танилцуулсан юм. Тэрбээр, Хууль санаачлагчид хуулийн төслийг хүн, хуулийн этгээдийн ажил, бизнес, үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, ачааллыг бууруулах, ашиг орлого, өрсөлдөх чадвар, ажлын байр нэмэгдүүлэх, цаашлаад далд эдийн засгийг ил болгож, чөлөөт зах зээлийн харилцааг тэлж, татвар, нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлагыг харгалзан боловсруулжээ. Хуулийн төсөлд, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогоос хасах, эдгээр гэрээний үндсэн дээр хүнийг ажиллуулж, цалин хөлс олгосон тохиолдолд тухайн хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор нөхөн төлүүлэх, мөн хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрсний мөнгийг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогоос хасахаар заасан байна. Түүнчлэн ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ажилтны нэгэн адилаар тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоохоор тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар хүн, хуулийн этгээдийн бизнес эрхлэх таатай орчин бүрдэж, эдийн засаг, хууль зүйн дарамт, эрсдэл буурч, тэдгээрийн ашиг орлого, үйл ажиллагааны төрөл нэмэгдэх, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн ачаалал буурч ажилтнуудынхаа цалин хөлсийг нэмэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөнгөвчлөх боломж нэмэгдэх, ажилтны ашиг орлого, худалдан авах чадвар сайжирч, хэрэглээ өсөх, ажлын байр нэмэгдэж, хөдөлмөр эрхлэлтийн түвшин өсөж, ажилгүйдэл буурах, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэх, улсын эдийн засгийн эргэлт сайжрах, юмны үнэ буурах зэрэг нийгэм, эдийн засгийн болон хууль хоорондын зөрчил арилгах зэрэг эрх зүйн эерэг нөлөөтэй гэв. Хуулийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих боломжгүй гэж үзэж буй үндэслэлээ ийн тайлбарлав. Тэрбээр, энэхүү хуулийн төсөл батлагдсанаар  Нийгмийн даатгалын сангийн орлого 1.1 их наяд төгрөгөөр буурахаар байна. Ингэсэн тохиолдолд тус сангийн зарлагыг 1.1 их наяд төгрөгөөр буюу 20 шахам хувиар бууруулах шаардлагатай. Эсвэл ийм хэмжээгээр санд татаас олгох буюу татвар төлөгчдийн нуруун дээр энэ ачааллыг үүрүүлэх нөхцөл байдал үүсэхээр байна. Нийгмийн даатгалын сан нь ажил олгогч, даатгуулагч, төрөөс төлсөн шимтгэлээс бүрдэж, буцаад зардал гаргадаг. Нийгмийн даатгалын сангийн орлогыг бууруулж байгаа нөхцөлд нөгөө талд улсын төсвийн татаас нэмэгдэх сөрөг үр дагавар үүснэ. Улсын төсөвт ирэх ачааллыг тооцоолох шаардлагатай. Мөн орлогоо бууруулаад, зардал нь өсөөд байвал сангийн орлого, зарлагын тэнцвэртэй байдал алдагдана. Тооцоотой, судалгаатай, зардлаа хэрхэх талаар бодох нь зүйтэй. Салбарын яамнаас нийгмийн даатгалын шинэчлэл хийхээр холбогдох хуулиудыг боловсруулсан байна. Тэдгээр хуулиудтай нийцүүлж, нийгмийн даатгалын шинэчлэлийг цогцоор нь авч үзэх саналтай байна гэв.

Тус хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хэлэлцсэн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Баатархүү танилцууллаа. Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хуулийн төслийн хүрээнд цалинд үндэслэсэн болон нэрийн дансны аргаар тэтгэвэр бодоход ямар ялгаа зааг гарч байгаа талаар, Улсын Их Хурлын гишуун Л.Энхнасан хуулийн тесел батлагдсанаар гарах зардлын тооцооллын талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа 3асгийн газраас өргөн барихаар боловсруулж буй хуулийн теслийн үзэл баримтлал, хэзээ өргөн барихаар бэлтгэж байгаа, Улсын Их Хурлын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцэх боломжтой эcэх, нийгмийн даатгалын удирдлагын бүтэц, түүний зардлын талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хуулийн төслийн хүрээнд иргэнд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх эсэх сонголтыг өгч болох талаар, хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарах зардлын тооцоолол зөрж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун бүрэн болон хувь тэнцүүлсэн хегжлийн бэрхшээлтэй тэтгэвэр авагчийн тоо, хөгжлийн бэрхшээлтэй ажил хайгчдын тоо, хуулийн төслийг баталснаар хегжлийн бэрхшээлтэй иргэдэд ирэх ачаалал болон 3асгийн газраас боловсруулж буй хуулийн төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэрхэн дэмжих талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар хуулийн төслийг баталснаар өндөр насны тэтгэврээс гадна нийгмийн даатгалын сангаас oлrox жирэмсний, амаржсаны, тэжээгчээ алдсаны, ажилгүйдлийн гэх мэт олон тэтгэмж, төлбөрүүдэд хэрхэн нөлөөлөх талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлөөс санал авсан эсэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөх цалингийн дээд хэмжээнээс илүү цалин авдаг ажилтны тооны талаар, Улсын Их Хурлын гишүүн Э.Шижир нийгмийн даатгалын шимтгэлээс татвар авч байгаа эсэх талаар тус тус асуулт асууж, хариулт авсан. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа Төсвийн тухай хуулийн хүрээнд хуулийн төслийн хэрэгжих хугацааг дараа жилээс хэрэгжүүлэхээр зохицуулах боломжтой талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нийгмийн даатгалын шимтгэлийн дарамт бизнес эрхлэгчдэд хүндээр тусаж байгаа нь ирээдүйд ажил олгогч болон нийгмийн даатгалын сандаа алдагдалтай тул одооноос тодорхой зохицуулалт хийж эхлэх нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишуун Ж.Баясгалан, Х. Болормаа, С.Зулпхар, О.Саранчулуун нар Засгийн газраас боловсруулж буй хуулийн төслөө шуурхай бэлтгэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Э.Шижир Засгийн газрын харьяа байгууллагууд Улсын Их Хурлын гишүүдэд хуулийн төсөл боловсруулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд анхаарах талаар тус тус санал хэлсэн. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 92.9 хувийн саналаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн болно гэв. Хууль санаачлагийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Б.Түвшин тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулах горимын санал гаргаж, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Ярилцлага
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •ММ-ын тодруулга
  • •Нийслэл
ХУРААХ
Сүхбаатарын талбайн хоёр талын...
Хот байгуулалтын тухай хуульд...

Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталлаа

Kuzmo 2025-06-19

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

15 цагийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

15 цагийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

15 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно

15 цагийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

15 цагийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

15 цагийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

15 цагийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

16 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

16 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

1 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2 өдрийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2 өдрийн өмнө өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

САНАЛ БОЛГОХ
2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2026-09-24 өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2026-09-24 өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

2026-09-25 өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах