Ой, хээрийн 2 түймрийг цурамд оруулж, 2 түймрийг унтраахаар ажиллаж байна

Ой, хээрийн 2 түймрийг цурамд оруулж, 2 түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 11 аймгийн 49 суманд, 95 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна.

Ой, хээрийн гал түймрийн аюулаас 49 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, 8 автомашиныг авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 3760 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд урьдчилсан байдлаар 583.830 га талбай өртсөн.

Өнөөдөр (2026.05.14) 11:00 цагийн байдлаар цурамд оруулсан:

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Адарга III багийн “Адарга овооны ар” гэдэг газар энэ сарын 13-ний 10:35 цагт гарсан түймрийг 16:00 цагт цурамд оруулсан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Бадрах” III багийн “Бор-Өндөр" гэдэг газар тавдугаар сарын 13-ны өдрийн 20:30 цагт гарсан хээрийн түймрийг 14-ний өдрийн 00:05 цагт цурамд оруулсан.

Унтраахаар:

  • Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант VI багийн "Бөөрийн хөндий" гэдэг газар тавдугаар сарын 13-ны өдрийн 10:40 цагт гарсан хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, мэргэжлийн ангийн 183 хүн, 32 автомашинтайгаар ажиллаж байна.
  • Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол III багийн ”Мянган модны ар” гэдэг газар өнөөдөр 08:50 цагт гарсан хээри

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.