Португаль Мексикийн багууд тэнцлээ

Португаль Мексикийн багууд тэнцлээ

2017 оны Тив хоорондын цом буюу FIFA Confederations Cup тэмцээн эхэллээ. ДАШТ-ний өмнөх жилд зохион байгуулагддаг тус тэмцээнд ОХУ, Португал, Мексик, Шинэ Зеланд Герман, Чили, Камерун, Австрали багууд оролцож байгаа билээ.

Өнгөрсөн шөнө болсон А хэсгийн тоглолт болсон бөгөөд Португал, Мексикийн тоглолт 2-2 харьцаагаар тэнцэж дуусчээ. Тоглолтыг салхийг Португалийн Куарежма 34 дэх минутад хийсэн бол эхний үе дуусахаас гурван минутын өмнө Хернандес тэнцүүлжээ. Хоёрдугаар үед Португал 86 дахь минутад дахин тэргүүлсэн бол шүүгчийн нэмэлт цагт Морено тэнцүүлжээ.

Ингэснээр ОХУ баг 3 оноотойгоор А хэсгийг тэргүүлж байгаа бол Португаль, Мехсикийн багууд 1 оноотойгоор удаалж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.