“Монако” клубын довтлогч Килиан Мбаппе “ПСЖ” клубт замналаа үргэлжлүүлэхээр боллоо. Учир нь хоёр тал нэгэнт тохиролцоонд хүрсэн бөгөөд “ПСЖ” түүний төлөө 150 саяыг өгөөд нэмж нэг тоглогч “Монако” руу явуулах аж.
“ПСЖ” Неймарыг “Барселона”-гаас 222 сая еврогоор худалдаж авсан. Тэгвэл Европын хөлбөмбөгийн холбооноос санхүүгийн шударга өрсөлдөөнийг зөрчсөн гэсэн шийтгэл авахгүйн тулд нэг тоглогчоо дуртайяа явуулах гэж байгаа юм байна.
“ПСЖ” Серж Орье, Хатем Бен-Арфа, Грезегорз Крыховик, Лукас Моура, Анхель Ди Мария, Жулиан Дракслер, Гонзало Гедеш гэсэн тоглогчдыг явуулах хүмүүсийн тоон багтаагаад байгаа билээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.