Финикс Санс цувралыг дуусгаж, өрнөд бүсийн аваргын төлөө шалгарлаа

Финикс Санс цувралыг дуусгаж, өрнөд бүсийн аваргын төлөө шалгарлаа

NBA-ын талбайд плэйоффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Сүүлийн тоглолт Денвер Наггетс талбайдаа Финикс Санс багтай цувралын дөрөв дэх тоглолтыг хийж 107-96 харьцаагаар Санс хожлоо. Улмаар цувралыг 4-0 харьцаагаар шүүрдэж өрнөд бүсийн аваргын төлөө шалгарч үлдлээ. Тэдний өрсөлдөгч нь Лос Анжелес Клипперс болон Юта Жазз багуудын аль нь эхэлж дөрөв хожсонтой нь тоглоно.

Тус тоглолтод Крис Пол 37 оноо, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Дэвин Бүүкэр 34 оноо, 11 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Вил Бартон 25 оноо, Никола Ёокич 22 оноо, Майкл Портер ЖР 20 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтууд

Брүүклин Нетс 96-107 Милоуки Багс /Цувралыг 2-2 харьцаатай болж тэнцсэн/

Финикс Санс 107-96 Денвер Наггетс /4-0 харьцаагаар шүүрдэж дараагийн шатанд шалгарлаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.