Атланта Хокс дорнод бүсийн аваргын төлөө өрсөлдөнө

Атланта Хокс дорнод бүсийн аваргын төлөө өрсөлдөнө

NBA-ын талбайд плэйоффын хоёрдугаар шатны тоглолт Филадельфи 76 талбайдаа Атланта Хокс багтай цувралын долоо дахь тоглолтыг хийлээ. Тоглолтын эхний хагас хоёр оноогоор Хокс тэргүүлсэн бол сүүлийн хагаст тэргүүллээ алдалгүй явснаар 103-96 харьцаагаар Хокс ялж дорнод бүсийн аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо. Тэдний өрсөлдөгч нь Милоуки Багс баг бөгөөд тус тоглолт зургадугаар сарын 24-ны өглөө болно.

Тус тоглолтод Трэй Янг 21 оноо, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кэвин Хуйртэр 27 оноог авчээ. Эсрэг багаас Жоэл Эмбийд 31 оноо, 11 самбараас бөмбөг авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Тобиас Харрис 24 оноо, 14 самбар, Сэт Көрри 16 оноог авчээ.

Бусад тоглолтууд
 
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.