Яннис Адетокумбо гэмтэж, Атланта Хокс баг хожиж цуврал тэнцлээ

Яннис Адетокумбо гэмтэж, Атланта Хокс баг хожиж цуврал тэнцлээ

NBA-ын плэйоффын дорнод бүсийн аваргын төлөөх цувралын дөрөв дэх тоглолт Атланта Хокс талбайдаа Милоуки Багс багтай тоглолоо. Тус тоглолтод Хоксын гол тоглогч Трэй Янг шагайны гэмтлийн улмаас оролцоогүй ч тоглолтын эхлэлийг гайхалтай хийж онооны тэргүүлээ авсан бөгөөд эхний хагасыг 13 онооны тэргүүлэлтэй дуусгажээ. Улмаар гуравдугаар үед онооны Яннис гэмтэж талбайг орхисон бөгөөд Хоксын залуус тэргүүлээ алдалгүй явсаар 88-110 харьцаагаар тоглолтод Хокс ялалт байгууллаа. Улмаар цуврал 2-2 болж тэнцсэн бөгөөд цувралын тав дахь тоглолт Багсийн талбайд долдугаар сарын 2-ны өглөө болно.

Тус тоглолтод Луй Уйллиамс Трэй Янгийг орлож гараанд гарсан бөгөөд 21 оноо, 5 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Богдан Богданович 20 оноо, Клент Капела, Дэвин Хантер нар 15 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Жүри Холидэй 19 оноогоор багаа тэргүүлсэн бол Крис Меддлтон 16, Яннис гэмтэхээс өмнө 14 оноо, 8 самбар, 3 дамжуулалтыг үзүүлээд байжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.