Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ качигоши хийлээ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ качигоши хийлээ
Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё маргааш буюу есдүгээр сарын барилдаан Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд найм дахь өдрөө үргэлжилж байна.
 
Энэ удаагийн башёг Хакүхо болон түүний Мияагино дэвжээнийхэн цар тахлын улмаас өнжиж байгаа бол шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр нутгийн бөх маэгаширагийн 4-өөс барилдаж байгаа Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдаж давлаа. Улмаар найман даваатай болж качигоши хийсэн бөгөөд Аки башёг ганцаар тэргүүлж байгаа бол өнөөдрийн түүний өрсөлдөгч маэгаширагийн 4-өөс барилдаж байгаа Даайшотой барилдана. Харин Тамаваши Б.Мөнх-Оргилын хувьд гурван даваа таван унаатай болж байгаа бөгөөд өнөөдрийн түүний өрсөлдөгч секиваки Мэйсэйтэй барилдана.
 
Энэ башед комүсүби цолтойгоор барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров өчигдөр нутгийн бөх маэгаширагийн 1-ээс барилдаж байгаа Хошорюү С.Бямбасүрэн барилдаж өвдөг шороодлоо. Улмаар гурван даваа, таван унаатай болсон бөгөөд өнөөдөр түүний өрсөлдөгч маэгаширагийн 1-ээс барилдаж байгаа Таканошотой барилдана. Харин Хошорюү С.Бямбасүрэн нь гэмтлийн улмаас хоёр барилдаан өнжөөд байсан бөгөөд өчигдөр давснаар хоёр даваа, дөрвөн унаатай болжээ.
 
Маэгаширагийн 2-оос барилдаж байгаа Кирибаяама Б.Лхагвасүрэн өчигдөр маэгаширагийн 1-ээс барилдаж байгаа Таканошотой өвдөг шороодлоо. Улмаар таван даваа гурван унаатай болсон бол өнөөдөр түүний өрсөлдөгч секиваки Митакэүмитэй барилдана.
 
Аки башёгийн дээд макүүчи зиндаанд дараах монгол бөхчүүд зодоглоно.
 
  • Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-0
  • Комүсүби Ичиножо А.Ичинноров 3-5
  • М-1 Хошорюү С.Бямбасүрэн 2-4 /2 өдөр гэмтсэн/
  • М-2 Кирибаяама Б.Лхагвасүрэн 5-3
  • М-4 Тамаваши Б.Мөнх-Оргил 3-5
  • М-5 Чиёошома Г.Мөнхсайхан 1-7 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.