Роналду гоолдож Манчестер Юнайтед хожлоо

Роналду гоолдож Манчестер Юнайтед хожлоо

Английн премьер лигийн тавдугаар тойргийн тоглолтууд боллоо. Өнгөрсөн шөнө Вест Хэм клуб талбайдаа Манчестер Юнайтед клубтэй тоглож 1-2 харьцаагаар хожигдлоо. Тус тоглолтын салхийг Вест Хэмээс Бенрахма 30 минутад оруулсан ч үүнээс 5 минутын дараа Роналду гоолдож тэнцүүлжээ. Улмаар хожлын гоолыг 89 минутад Лингард оруулсан байна.

Улмаар Манчестер Юнайтед таван тоглолтын дараа дөрвөн хожил, нэг тэнцээтэйгээр нийт 13 оноотойгоор Челси, Ливерпүүл клубүүдтэй хүснэгтийг тэргүүлж байна. Харин Роналду Манчестер Юнайтед клуб ирсэнээсээ хойш гурван тоглолтод дөрвөн гоолыг оруулаад байна.

Тавдугаар тойргийн тоглолтын үр дүн

Ньюкасл 1 : 1 Лидс 
Вулверхэмптон 0 : 2 Брентфорд 
Бернли 0 : 1 Арсенал 
Ливерпүүл 3 : 0 Кристал Пэлас 
Манчестер Сити 0 : 0 Саутгемптон 
Норвич 1 : 3 Уотфорд 
Астон Вилла 3 : 0 Эвертон 
Вест Хэм 1 : 2 Манчестер Юнайтед 
Брайтон 2 : 1 Лестер 
Тоттенхэм 0 : 3 Челси

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.