Бавария Мюнхэн хожигдолгүй хэсгээ тэргүүлж, Барса аваргуудын лигээс мултарлаа

Бавария Мюнхэн хожигдолгүй хэсгээ тэргүүлж, Барса аваргуудын лигээс мултарлаа

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тоглолтууд болж дууслаа.

C хэсэгт Чехийн Виктория Плизень талбайдаа Испаний Барселона клубтэй тоглож 2-4 харьцаагаар Барса хожлоо. Улмаар Барса 7 оноотой болж хэсгийн гуравт бичигдэж аваргуудын лигийг өнжихөөр болсон бол Чехийн баг энэ удаа хожил авч чадалгүй тэмцээнээ дуусгалаа. Тус тоглолтод 6 минутад Алонсо, 44, 54 минутад Ферран Торрес дубл хийсэн бол 75 минутад Торре эцсийн цэгийг тавьжээ. Эсрэг багаас 51, 63 минутад Хоры дубл хийжээ.

Харин хэсгийг тэргүүлэхээр болсон Германы Баравия Мюнхэн талбайдаа Италийн Интер Милан клубыг хүлээн авч тоглож 2-0 харьцаагаар хожлоо. Улмаар хэсгээ 18 оноотойгоор нэг ч хожигдолгүйгээр тэргүүлсэн бол Милан 10 оноотойгоор хэсгийн хоёрдугаар байраар гарахаар болжээ. Тус тоглолтод 32 минутад Павар, 72 минутад Шупо-Мотинг нар гоолджээ.

Өнгөрсөн шөнө болсон бусад тоглолтууд

Ливерпүүл /Англи/ 2 : 0 Наполи /Итали/
Рейнжерс /Шотланд/ 1 : 3 Аякс /Недерланд/ 
Байер Леверкузен /Герман/ 0 : 0 Брюгге /Бельги/
Порту /Португал/ 2 : 1 Атлетико Мадрид /Испани/
Виктория Пльзень /Чех/ 2 : 4 Барселона /Испани/
Бавария Мюнхэн /Герман/ : 0 Интер Милан /Итали/
Спортинг /Португал/ 1 : 2 Айнтрахт Франкфурт /Герман/
Марсель /Франц/ 1 : 2 Тоттенхэм  /Англи/
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.