Порто хэрэгтэй хожлыг байгуулж, хэсгээ тэргүүллээ

Порто хэрэгтэй хожлыг байгуулж, хэсгээ тэргүүллээ

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тоглолтууд болж дууслаа.

B хэсэгт Португалын Порту талбайдаа Испаний Атлетико Мадрид клубтэй тоглож Порту 2-1 харьцаагаар хожлоо. Улмаар гурван оноо авснаар 12 оноотой болж хэсгээ тэргүүлжээ. Харин Атлетико хожигдсноор энэ жилийн аваргуудын лигийн тоглолтоо энэ хүргээд дуусгаж байна. Тус тоглолтод 5 минутад Тареми, 24 минутад Эуштакиу оруулсан бол эсрэг багийн цорын ганц гоолыг 90+4 минутад Маркано өөрийн хаалгандаа оруулжээ.

Энэ хэсгийн нөгөө тоглолт Германы Байер Леверкузен талбайдаа Бельгийн Брюгге клубтэй тоглож хуурай тэнцлээ. Улмаар Брюгге 11 оноотой болж хэсгийн хоёрдугаар байраар гарахаар болжээ. 

Өнгөрсөн шөнө болсон бусад тоглолтууд

Ливерпүүл /Англи/ 2 : 0 Наполи /Итали/
Рейнжерс /Шотланд/ 1 : 3 Аякс /Недерланд/ 
Байер Леверкузен /Герман/ 0 : 0 Брюгге /Бельги/
Порту /Португал/ 2 : 1 Атлетико Мадрид /Испани/
Виктория Пльзень /Чех/ 2 : 4 Барселона /Испани/
Бавария Мюнхэн /Герман/ : 0 Интер Милан /Итали/
Спортинг /Португал/ 1 : 2 Айнтрахт Франкфурт /Герман/
Марсель /Франц/ 1 : 2 Тоттенхэм  /Англи/
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.