Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-ий дараагийн шатанд шалгарах эрхээ албан ёсоор авлаа

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-ий дараагийн шатанд шалгарах эрхээ албан ёсоор авлаа

2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эрхийн төлөөх “D” хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод тэр дундаа 3000 хүний суудалтай “UG Arena”-д болж байгаа билээ.

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Тайланд, Вьетнам, Малайз, Тайти улсын багтай өрсөлдөх бөгөөд өнөөдөр Вьетнамын багтай тоглож 88-77 харьцаагаар хожлоо. Улмаар гурав дахь хожлоо байгуулж Монгол Улсын шигшээ баг Азийн Аварга шалгаруулах тэмцээний дараагийн шатанд шалгарах эрхээ албан ёсоор авлаа.

Тус тоглолтод А.Энхбаясгалан 17 оноо, О.Энхбаатар 16 оноо, Б.Билгүүн 15 оноогоор багаа тэргүүлсэн бол Т.Санчир 10 оноо, 6 самбар, 7 дамжуулалтыг гүйцэтгэж жигд тоглолт үзүүлжээ.

Манай баг эхний тоглолтоо Малайз улсын багтай хийж 94-92, дараагийн тоглолтоо Таити улсын багтай тоглож 62-91 харьцаагаар хожсон билээ. Харин манай багийн сүүлчийн учраа маргааш буюу арваннэгдүгээр сарын 14-ны 18:30 цагт Тайландын шигшээ багтай тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.