Монголын шигшээ Вьетнамын багтай хийсэн тоглолтын фото агшин

Монголын шигшээ Вьетнамын багтай хийсэн тоглолтын фото агшин

2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эрхийн төлөөх “D” хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод тэр дундаа 3000 хүний суудалтай “UG Arena”-д болж байгаа билээ.

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Тайланд, Вьетнам, Малайз, Тайти улсын багтай өрсөлдөх бөгөөд өнөөдөр Вьетнамын багтай тоглож 88-77 харьцаагаар хожлоо. Улмаар гурав дахь хожлоо байгуулж Монгол Улсын шигшээ баг Азийн Аварга шалгаруулах тэмцээний дараагийн шатанд шалгарах эрхээ албан ёсоор авлаа.

Тус тоглолтод А.Энхбаясгалан 17 оноо, О.Энхбаатар 16 оноо, Б.Билгүүн 15 оноогоор багаа тэргүүлсэн бол Т.Санчир 10 оноо, 6 самбар, 7 дамжуулалтыг гүйцэтгэж жигд тоглолт үзүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.