Парисын Сен-Жермен клуб аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарлаа

Парисын Сен-Жермен клуб аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарлаа

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн шөвгийн 16 багийн хариу тоглолтууд болж байна. Испаний Реал Сосьедад талбайдаа Францын Парисын Сен-Жермен клубтэй тоглолоо. Өмнөх тоглолтод Францын багийн талбайд болж Испаний багийг 2-0 харьцаагаар хожоод байсан юм. Энэ удаагийн тоглолтод хожигдох эрхгүй байсан талбайн эзэд Килиан Мбаппег зогсоож чадалгүй хоёр гоолыг алдаж, тоглолтын төгсгөлд нэр төрийн ганц гоолыг Микель Мерино 89 дахь минутад оруулсан байна.

Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4-1 харьцаагаар Парисын Сен-Жермен ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарсан байна. Харин Килиан Мбаппе энэ жилийн аваргуудын лигийн хүрээнд 6 дахь гоолоо оруулж мэргэн буучийн жагсаалтыг Харри Кейн хамт тэргүүлж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ