11 дараалж хожсон Бостон Селтиксийг Клевлэнд Кавалерс талбайдаа хожиж, цувралыг зогсоолоо

11 дараалж хожсон Бостон Селтиксийг Клевлэнд Кавалерс талбайдаа хожиж, цувралыг зогсоолоо

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой Клевлэнд Кавалерс талбайдаа Бостон Селтикс багтай энэ улирлын сүүлийн буюу гурав дахь тоглолтоо хийлээ. Өмнөх хоёр тоглолтод Селтикс ялаад байсан бөгөөд өнөөдрийн тоглолтод эхний гурван үед 16 оноогоор тэргүүлж тоглож байсан ч шийдвэрлэх үед эсрэг багтаа 34 оноог авч өөрсдөө 17 оноо авснаар 104-105 харьцаагаар ялагдал хүлээсэн байна. Улмаар Селтиксийн 11 дараалсан хожил зогсож байгаа ч улирлыг 48 хожил, 13 хожигдолтойгоор дорнод бүсийг тэргүүлэгч хэвээр байна. Харин эсрэг баг нь 40 хожил, 21 хожигдолтойгоор дорнод бүсийн гуравт бичигдэж байна.

Тус тоглолтод Донован Митчел тоглоогүй бөгөөд гараанаас Жарет Аллен 21 оноо, 12 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Дариус Гарланд 16 оноо, 11 дамжуулалт, Исаак Окоро 16 оноо, сэлгээнээс Диан Вэйд 23 оноо, 8 самбараас бөмбөг авч тусалжээ. Эсрэг багийн гарааны тоглогчдоос Жэйсон Тэйтум 26 оноо, 13 самбараас бөмбөг авч тэргүүлсэн бол Кристапс Порзингс 24 оноо, 9 самбар, 3 хаалт, Жэйлон Браун 21 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Орлондо Межик 101-89 Шарлот Хорнетс
Бостон Селтикс 104-105 Клевлэнд Кавалерс
Филадельфи 76 107-112 Брүүклин Нетс
Детройт Пистонс 110-118 Миами Хит
Атланта Хокс 116
-100 Нью-Иорк Никс
Нью-Орлэйн Паликанс 139-98 Торонто Репторс
Сан Антонио Спөрс 101-114 Хьюстон Рокетс
Индиана Пэйсэрс 137
-120 Даллас Мавирекс
Финикс Санс 117-107 Денвер Наггетс /нэмэлт цагт/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ