"Ulaanbaatar Xac Broncos" хожиж, "Bishrelt Metal" хожигдлоо

Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лиг буюу "Basketball Champions League Asia"-д оролцох эрхийн төлөөх урьдчилсан шатны тэмцээн Монголд эхэллээ. UG Arena-д эхэлсэн тэмцээнд Монголын Үндэсний Дээд лигийн аваргын төлөө шалгарч үлдсэн хоёр баг оролцож байна.

Нийт найман баг хоёр хэсэгт хуваагдан сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын лигт орох хоёр эрхийн төлөө өрсөлдөж буй. Өчигдрийн эхний тоглолт "Ulaanbaatar Xac Broncos" эхний тоглолтоо Сингапурын "Adroit club" багийн эсрэг хийж 98-74 харьцаагаар хожлоо.

Тус тоглолтод Б.Билгүүн 16 оноо, 5 дамжуулалт, 3 бөмбөг таслалтаар багаа тэргүүлсэн бол Д.Мөнхтүвшин 13 оноо, 3 дамжуулалт, Дивайн Майлс 16 оноотой удаалав. Харин Сингапурын багаас Дональд Муэпо Келли 21 оноо, 9 самбар, 5 дамжуулалтаар багаа хошуучилсан юм. Тэд өнөөдөр 20:00 цагаас Pelita Jaya Basketball багтай тоглоно.

Өчигдрийн сүүлийн тоглолт А хэсгийн "Bishrelt Metal" болон Индонезын "Prawira Harum Bandung" багуудын хооронд болж 83-66 харьцаагаар Индонезын лигийн аварга баг хожлоо.

Бишрэлт Металаас Жинтал Силла 23 оноо, 4 самбар, Түмэнбаярын Ууганбаяр 14 оноо, 9 самбартайгаар багаа тэргүүлэв. Харин эсрэг багаас Антонио Хэстер 21 оноо, Юүда Сапутера 19 оноо, 7 дамжуулалт, Брандон Фрэнсис 19 оноо, 8 самбар, 5 дамжуулалтаар багтаа тус хүргэжээ. Манай улсын баг өнөөдөр 17:30 цагаас NS Matrix Deers багтай тоглоно.

Өчигдрийн тоглолтуудын үр дүн:

  • NS Matrix Deers /Малайз/ 73-80 Hong Kong Eastern Basketball Team /Хонконг/
  • Hi-Tech Basketball Club /Тайланд/ 81-99 Pelita Jaya Basketball /Индонез/
  • Ulaanbaatar Xac Broncos /Монгол/ 98-74 Adroit club /Сингапур/
  • Prawira Harum Bandung /Индонез/ - Bishrelt Metal /Монгол/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ