"ATOX Esports" хүснэгтийн аваргын төлөө шалгарч үлдлээ

ESL-ээс зохиодог CS2-ын хамгийн том лигийн тэмцээн "ESL Pro League S21"-ийн эрх олгох, 40 мянган ам.долларын шагналын сантай "ESL Challenger League Season 48: Asia" тэмцээний плэй-оффын тоглолтууд үргэлжилж байна.

Тус тэмцээний дээд хүснэгтийн хагас шигшээд Монголын "ATOX Esports" баг Хятадын #2 "Lynn Vision Gaming" багтай тоглож 2-1 (Vertigo 13-11, Ancient 11-13, Nuke 13-11) харьцаагаар хожлоо.

Ингэснээр тэд дээд хүснэгтийн аваргын төлөө шалгарч, "ESL Pro League S21" тэмцээний эрхийн төлөө Хятадын #1 "TYLOO" багтай арваннэгдүгээр сарын 2-ны өдөр тоглохоор боллоо.

Харин энэ тоглолттой зэрэгцээд доод хүснэгтийн хасагдах шатанд монголын "IHC Esports" болон "The Huns Esports" багууд тоглосон юм. Оросын "SayGGTeam"-тэй учраа таарсан "The Huns Esports" 2-1 (Mirage 13-9, Nuke 10-13, Inferno 13-11) харьцаагаар хожсон бол "IHC Esports" баг оросын нөгөө төлөөлөл "GR Gaming" багийг 2-1 (Ancient 13-5, Inferno 11-13, Anubis 25-23) харьцаагаар хожиж тэмцээнээс хассан юм.

Ийнхүү The Huns Esports доод хүснэгтийн шөвгийн наймд Lynn Vision Gaming-тэй өнөөдөр 20:00 цагаас тоглохоор болсон бол IHC Esports мөн Хятадын "Bromo" багтай маргааш 20:00 цагаас тоглох юм.

Тэмцээний доод хүснэгтийн хагас шигшээ болон финалын тоглолтууд хоёр долоо хоногийн дараа Хятадын Шанхай хотод болно. Иймд тус дөрвөн багийн хожсон нь LAN тэмцээний эрхийг авах юм.

7PijYyHUbmRyVhu.png

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ