ЗУНЫ АДАГ ХӨХӨГЧИН ХОНЬ САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 24
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Намрын уур орох улирал (20ц 46м). Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.