Шатахууны хомсдолтой холбогдуулан наймдугаар сарын 4-нөөс автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор хязгаарлаж, нэг удаад 50 мянган төгрөгөөс дээш шатахуун олгохгүй байх зохицуулалт хэрэгжиж эхлээд байна.
Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашин эзэмшигчид 50,000 төгрөгт шатахуун авна. Энэ зохицуулалт наймдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Иргэд, жолооч нар дээрх хуваарийн дагуу шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлэх юм.