• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Шүүгч нарын гар дээр 2 тэрбум доллар эргэлддэг үү?!

Монгол Улсад шүүн таслах үйл ажиллагааг хэрэгжүүлж буй нийт шүүгчийн тоо найман жилийн өмнө 414 байжээ. Энэ тоо өссөөр өнгөрсөн 2021 оны нэгдүгээр сар гэхэд 523 болоод байв. Харин өнөөдөр 699 шүүгчтэй болжээ.

Шүүгчийн тоо ингэж өссөн нь Шүүхийн тухай хуулийн өөрчлөлтүүдтэй холбоотой. Гэхдээ шүүгчийн сул орон тоо дээр сонгон шалгаруулалт зарлахад энэ жил үгүй болсон цэцэрлэгийн сугалаа шиг л олноороо бүртгүүлдэг болжээ. Үйл явдал хийгээд үр дүн нь яг л цэцэрлэгийн сугалаатай ижил. Өөрөөр хэлбэл, “Сайдын суудал тоотой, санаатай гишүүн 76” гэдэг шиг шүүгч болох боломж нь хуулиар хангагдсан хүн бүхэн үзээд алддаг болсон гэхэд болно.

Жишээ нь, ШЕЗ-ийн 2022 оны тавдугаар сарын 18-ны 118 дугаар тогтоолоор Давж заалдах шатны шүүхийн есөн шүүгчийн орон тоо дээр сонгон шалгаруулалт зарлажээ. Энэ есөн суудлын төлөө 37 хүн өрсөлдсөн. Энэ юу ч биш. 2022 оны зурагдугаар сарын 6-нд анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэгийн шалгалт явагджээ. Тэнд 107 хүн өрсөлдөж, дөрөв нь тэнцсэн байгаа юм.

Саяхан, наймдугаар сарын 11-нд ШЕЗ-өөс Сүхбаатар дүүрийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн нэг, Чингэлтэй дүүрэг болон Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тус бүр нэг, мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн нэг сул орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлалаа. Өрсөлдөгчид нь лав 100 хангалттай давна. Овоо хэдэн орон тоо учраас олон хүн нэр дэвшиж өрсөлдөх нь тодорхой юм.

Тэгвэл яагаад шүүгч болох хүсэлтнүүд улам олшроод байна вэ. Тэр тусмаа дээрх мэт Иргэний хэргийн шүүхийн хоёр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоог бөглөх хүн ямар учраас хэтэрхий олон болсон бэ. Нэг үгээр хэлбэл, шүүгч нар “үржээд”, шүүгч болох хүсэлтнүүд олшроод байгаагийн гол шалтгаан нь юу вэ гэсэн асуулт тавигдах ёстой.

Ер нь бол шүүгч болъё гэсэн хүмүүс “Шүүгч л бол шүүгч” гэсэн сонголт хийж шалгалт шүүлгэнд орохгүй байгаа юм. Тэд Иргэний хэргийн шүүх, Захиргааны хэргийн шүүхийн шүүгч болохыг илүү хүсдэг аж. Яагаад гэвэл “...Эрүүгийн хэргийн шүүгч болсноос Иргэний юм уу, Захиргааны шүүгч болох нь амьдралд тустай” гэж үздэг. Энэ нь ч түрүүлээд энэ чиглэлийн шүүхэд шүүгч болсон ах, эгч нарынх нь бодит жишээгээр нотлогдоод байдаг байгаа юм.

Та бүхэн мартаагүй бол өмгөөлөгч Б.Баасанцогтын мөнгө төгрөгийн өгөө аваа хийж, бүр цайраад данс руу нь гүйлгээ хийсэн шүүх, хуулийн байгууллагын 11 ажилтны олонх нь Иргэний хэргийн шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар байсан шүү. Сануулахад, өмгөөлөгч Б.Баасанцогт нь дээрх 11 шүүгч, хууль шүүхийн ажилтнуудын данс руу 2017 оны есдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 27-ны хооронд 47.2 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг. Тэдний хооронд олонд илрээгүй хэчнээн том дүнтэй “өгөө, аваа” байдгийг мэдэхгүй юм. Ямартай ч энэ бол тэдний харилцаа, хамтарсан үйлдлүүдийн “Мөсөн уулын орой” л гэж ойлгогддог.

Энэ өмгөөлөгч болон шүүгч нарын талаар ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхам “Ой мод урттай, богинотой гэдэг шиг энэ 500 гаруй шүүгчдийн дунд хувийн ашиг сонирхлын зөрчил гаргадаг нэгэн байхыг үгүйсгэхгүй” гэж тайлбарласан. Үүнийг байж болох ч юм шиг сонин л тайлбар сонсогдов.

Шүүгч нартай холбоотой бас нэг жишээ татъя.

Иргэн М.Чингүн “Беларусын иргэдэд дээрэмдүүлэх гэж байна” гэсэн өргөдөл гаргажээ. Тэрбээр 2021 оны гуравдугаар сарын 19-нд УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалангийн нэр дээр өргөдөл илгээжээ. Тэр ажлын хэсэг нь тухайн үед хууль шүүхийн байгууллагын нэр хүндийг унагасан хэргүүдийг цэгцлэх агуулгаар УИХ дээр байгуулагдаж байсан. Тэрийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ахалсан хэрэг. Иргэн М.Чингүн өргөдөлдөө “Надаас компанийн хувьцаа, 19 тэрбум төгрөгийн экскаваторыг дээрэмдэх, миний хөрөнгийг банкны барьцаанд хураалгах, төсөвт татвар төлүүлэхгүй байх зэргээр Беларусын иргэн Л.Я.Слободскийн захиалгаар намайг хохироож байна” гэсэн байна.

М.Чингүн өргөдөлдөө захиалагч нь гадны иргэн, гүйцэтгэгч нь манай улсын нэр бүхий өмгөөлөгч нар болохыг дэлгэрэнгүй бичжээ.

Эх орондоо байж “Гадаадын иргэнд дээрэмдүүлэх гээд байна” гээд сууж байдаг. Бас л эмгэнэлтэй хэрэг шүү.

М.Чингүний өргөдлийг ухвал шүүгч нар гарч ирэх нь тодорхой. Асуудал нь шүүхээр шийдэгдээгүй учраас тэрбээр шүүгч нарын тухай бичиж хараахан зүрхлээгүй бололтой.

Энэ бол явж явж Монголд гарч буй элдвийн хэрэг түвэг, янз бүрийн маргаан зөрчлийг нам дарах уу, навсайтал шийдэх үү гэдгийг шүүгч нар л шийддэгтэй холбоотой юм.

Гэтэл шүүгч нар итгэл үнэмшлээ хуульд нийцүүлэх шаардлага улам бүр бий боллоо. Одоо тэгэх онцгой цаг ирсэн ч гэж болно. Ялангуяа Иргэний хэргийн шүүгч нар, Захиргааны хэргийн шүүгч нарт илүү хамаатай. Тэд үүрэг хариуцлагаа улам нэмэх цаг болсон. Учир нь хэдхэн хоногийн өмнө Засгийн газар бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийлээ. Шинэ Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд том төслүүдийн ажлыг хийж гүйцэтгэнэ л гэж байна. Төслүүд гэдэг нь боомтын сэргэлт, төмөр зам, дэд бүтцийн гээд томоохон бүтээн байгуулалт үйл ажиллагаа явуулна гэж байгаа гэсэн үг. Түүнтэй зэрэгцээд хувийн хэвшлүүдийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг татах тал дээр дориухан ажиллана гэсэн. Ковид, дайнтай холбоотойгоор тэгэхээс ч аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Үүнд олон нийт ч найдвар тавиад эхэлсэн.

Ийм байтал шүүгч нар, тэр дундаа Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар зарим нэг өмгөөлөгчийн тусламжтайгаар хувийн хэвшлийн хэдэн компаниа нам дарж, навсайтал “саагаад” байх нь зохимугүй юм. Тэдгээр шүүгч олон нийтийг Фемида шиг нүдээ боолгочихоод юу ч харахгүй сууж байдаг гэж боддог байж мэдэх юм. Харамсалтай нь, үгүй шүү дээ. Иргэний шүүхийн шүүгч нар, Захиргааны шүүхийн шүүгч нар зарим хэргийн араас хэрхэн улайран хөөцөлддөг вэ. Хэргийн араас гэдэг нь өөртөө юм уу, хамсаатан шүүгч нартаа хуваарилуулж шийдүүлэх гэж тэр л дээ. Тэр хэргийнх нь ард голдуу гадаадын иргэд, гаднын нэр нөлөө бүхий байгууллага байдаг. Хамгийн гол нь шүүгч нар “Ямар хэргийн араас нүд салгахгүй анхаардаг вэ” гэдгийг ч олон түмэн мэддэг болсон байна. Тэр хэргийн оролцогчид мөнгөтэй байх нь шүүгчдийн гол шалгуур болдог байгаа юм. Тангарагаа мартсан шүүгч нарын хувьд Монгол Улсын, монгол хүний эрх ашиг ч юу ч биш болж хувирна. Шулуухан хэлэхэд, шүүгч нар хувьдаа ашиг олохын тулд л “алх тогшдог” болчихоод байгаа юм. Үр дүнд нь Иргэний болоод Захиргааны хэдэн шүүгчийн халаас түнтийж, олон нийтийн шүүхэд итгэх итгэл улам бүр унасаар байна.

Үүний нотолгоо болох нэгэн фактыг Ц.Батын бичсэн “Бат инженерийн кэйс” номоос олж үзэв. Маш ноцтой мэдээлэл бичжээ. Уг номын “Гэмт хэргийн бирж” хэмээх хэсэгт “Маргааш нь ахин эргэлтэд дуудав. Хувцсаа өмсөөд гарлаа. Эмнэлгийн байрны шатаар уруудаж явтал доод давхраас нисэхийн танил царайтай хүн туугдаж явахыг харав. Баатарсүрэн гэгч өндөр эр тэнд явж байна. Бид алсаас мэнд мэдээд зөрлөө. Сүүлд эмнэлгийн хоригдлуудыг салхинд гаргах үед түүнтэй уулзаж ярилцахад, өмчийн маргааныг нь эрүүжүүлэн хорьсон тухай ярьж билээ. Түүний өмчлөлийн авиакомпанийг худалдан авсан эр хувьцаа зарж байхдаа хэлж ярьж байсан шиг нь ашиг олоогүйгээс,  залилж компаниа зарсан хэмээн түүнийг цагдаад мэдүүлж хориулсан гэж байх юм. Хөрөнгө оруулах бизнесээ өөрөө сайн судлаагүйн буруугаа нөгөө талаасаа хайсан бололтой. Иргэний маргааныг эрүүжүүлэх нь шүүх, прокурорын хамгийн их ашиг олдог бизнес байдаг бололтой юм. Хоорондоо маргалдсан мөнгөтэй хүмүүсийн гомдлын дагуу аль нэг талыг нь шоронд хийж мөрдөн шалгах нэрээр тамлан зовооно. Ингэхдээ гомдол гаргагчаас хахууль авна. Мөн гомдоогчоос ч хахууль авна. Тэгж тэгж шүүх хүргэхгүйгээр нөгөө хүнээ тавьж суллана. Мэдээж, эрүүгийн хэргийн бүрэлдэхүүн байхгүй юмыг суллахаас ч яахав. Эцэст нь гомдогч тал нөгөө хүнээ хориулсанаас өөр тайтгарал олоогүй тул түүнд учирсан хохирол барагдахгүй, гомдоогч тал хоригдож бие сэтгэлээрээ хохирсон учир нөгөө талдаа хохирлыг барагдуулахгүй жонхуурсан байдал үүссэнээр хэрэг замхарна. Дундаас нь харин эрүүдэн шүүх тогтолцооныхон том ашиг салгаж авцгаана. Хууль зүйн дэд сайд байсан хүний ярьснаар, ийнхүү хэрэг үүсгэн ашиг олдог “гэмт хэргийн бирж” дээр хоёр тэрбум орчим ам.доллар эргэлддэг болохыг хожим сонссон юм” гэжээ. Бат инженерийн кэйсээс өөр олон ч кейс байна даа...

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин- 2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 170 (6902)

"Өнөөдөр" сонин - 2022.09.05 ДАВАА № 172 (7474)

Өдрийн сонин - 2022.09.05 ДАВАА № 165 (7038)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Шинэ сайд нар ажлаа юунаас...
“Говийн чоно-2022” гамшгийн хор...

Шүүгч нарын гар дээр 2 тэрбум доллар эргэлддэг үү?!

Kuzmo 2022-09-05

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах