• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Оройтож орсон цас, шартос

Монголчууд хавар орсон цасыг “шар тос” хэмээн билэгшээдэг. Тогтуун, салхи шороогүй, газартаа уусан шингэх мэт хайлан орж байгаа цасыг ахмадууд “ааш сайтай, сайхан орж байна” гэцгээхэн ч бий. Тийм л цас Монгол орон даяар хэд хэдэн удаа орлоо. 

Энэ хавар бараг л өдөр алгасалгүй цас орсон гэхэд хэлсдэхгүй. Эхлээд “шар тос, шар тос” гэдэг үгийг ам, амандаа хүлхэж байснаа аажимдаа амаа дор, дороо хамхицгаасан нь урт хаврын зүдэгт урьхан цас ч нэмэр өгдөгөөс үүдэлтэй. Ашгүй зуны сар гарлаа, зулзаган мод нахиаллаа хэмээн баястал “Аан тийм үү” гэж ам асуух шиг ахиад л өчигдөр цасаар дарав. Дарах дарахдаа даацтайхан дарлаа.

Өмнө жилүүдийн тавдугаар сард жил дараалан шахам цас орсоор байжээ. Үүнд гайхах нь юун хэмээн бодож болох. Зуны эхэн сарын цас намар хураасан шар тос хэмээн алгаа таших нь ч олон. Хуурай ширүүн уур амьсгалтай, хатуу хахирган өвөл, хаврыг арайхийн давсан Монгол нутагт хур буух нь тэнгэрийн хишиг. Хавар оройтон буцаж, зун зугуухан ирэх болсон  шалтгааныг цаг уурчид дэлхийн дулааралтай холбон тайлбарлах юм билээ.  Харин харих  буцах дургүй хавар оройн цас хүмүүс бидний сэтгэлийн буртгийг арилгах гэж эх газартайгаа аргамжаатай байна уу.  

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулснаа өнгөрсөн танилцуулсан. Тус хүрээлэнгийнхэн өнгөрсөн оны аравдугаар сарын 20-ноос хойш зудын эрсдэлийн зургийг тав дахь удаагаа шинэчлэн боловсруулсан нь энэ аж. Уг зургаар бол нийт нутгийн 70 гаруй хувьд зудын эрсдэл өндөр гарсан бөгөөд тэдгээрт хаваржилт хүндрэхийг анхааруулжээ. Үүнд Увс, Завхан, БаянӨлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дэвсгэр бүхэлдээ хамрагдсан байна. Өмнө нь буюу өнгөрсөн арванхоёрдугаар сарын 1-нд гаргасан зурагтай харьцуулахад энэ удаад баруун аймгуудад эрсдэл ихээхэн нэмэгдсэн гэнэ. Ялангуяа зарим газарт зузаан цас тогтон, өнгөн хэсэг нь мөстөж, хатуурснаас мал бэлчих аргагүйд хүрчээ. Үүнийг шилэн зуд хэмээдэг аж. Өнгөрсөн зун ихэнх нутгаар гантай болон гандуу байсан, намар эрт цас орсон, өвлийн эхэн сард эрс хүйтэрсэн зэргээс шалтгаалан өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн гэж дээрх хүрээлэнгийнхэн дүгнэсэн байна.  Манай орны нийт нутгийн 70 орчим хувьд нь өдгөө цасан бүрхүүл тогтоод буй гэнэ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр одоогоор есөн аймгийн 23 сум зудтай байна. Үүнээс гадна 12 аймгийн 37 сумд зуд болох эрсдэл өндөр байгаа аж. 

Таг хуурай хавар цагын хөрс шороог байгаль эх өөрөө усалж байгаа мэт энэ өдрүүд дээр хэлсэнчлэн зуд болох эрсдэлээс сэргийлж сая нэг мал амьтан тараг тэвээргэх аавах бизээ.

Нэгэнт хавар орсон цасны тухай дурдсан болохоор энд нэгэн зүйлийг хүргэхэд. Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн, Монгол Улсын анхны агрономич, профессор Ч.Дамба цаг агаарын нөхцөл байдал нарны идэвхжилээс хамаардаг болохыг тодорхойлсон нэгэн сонирхолтой судалгааг хийсэн байдаг.

Нарны идэвхижил, түүний үр нөлөө нарны гараг эрхсүүд бараг нэг хавгтгайд нарыг тойрон дэлхийн хоногоор тооцвол Буд гараг 88 хоногт, Сугар гараг 117 хоногт, дэлхий 365 /366/ хоногт, Бархасбадь 11,86 жилд, тус тус тойрдог аж. Гарагуудын татах хүч ихсэх тутам наранд илүү нөлөөлж нарны булалтыг ихэсгэх буюу буцалж буй их эрчим хүч соронзон шуургыг гадагш нь цацахыг ихэсгэж, нарны шуургын хамгийн их болох энэ үеийг нарны идэвхжилийн дээд цэг гэх ба үүнээс буусаар бараг шуурга наран дээрх толбо үгүй болох үеийг тайван нарны жил гэдэг байна. Ингэж нар буцалж эхлэхээс дээд цэгээ хүртэл ойролцоогоор дөрвөн жил болох бөгөөд энэ үед манай Монгол оронд цаг муудсаар хамгийн ган гачигтай, зудтай жил болдгийг тэрээр тодорхойлжээ.

Нар тайвширч эхлээд тайван нарны жил хүртэл долоон жил үргэлжилж тайван нарны жилд Монгол оронд салхи шуурга гэж үгүй, бороо хур элбэгшиж дэлхий дэлэгнэж бэлчээр, тариалангийн ургац арвин мал үржиж таргалах таатай нөхцөл бүрддэг байна.

Хаврын тариалалт эхлэх энэ үед байгаль-цаг агаараас ихээхэн хамааралтай. Тэр хавартаа тариалсан будаа ногоогоо олны хүчээр бүрэн авчихвал, ирэх өдрүүдэд бид гурил, хүнсний хомсдол ярихгүй, үнийн хөөрөгдөл гэж бухимдахгүй.

Эцэст нь хэлэхэд Нийслэлийн хотын дундах сул шороо, бохирдлыг өнгөрсөн шөнийн цас өөртөө шингээн уусгасан мэт цэвэр цэмцгэр өнгөтэй нийслэл хот харагдаж байна. 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин, #Дугаарын60мөр

2023 оны дөрөвдүгээр сарын 18. Мягмар. №066 (5794)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Намууд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах...
Монголын оюутны волейболын...

Оройтож орсон цас, шартос

Kuzmo 2023-04-18
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Оройтож орсон цас, шартос

Монголчууд хавар орсон цасыг “шар тос” хэмээн билэгшээдэг. Тогтуун, салхи шороогүй, газартаа уусан шингэх мэт хайлан орж байгаа цасыг ахмадууд “ааш сайтай, сайхан орж байна” гэцгээхэн ч бий. Тийм л цас Монгол орон даяар хэд хэдэн удаа орлоо. 

Энэ хавар бараг л өдөр алгасалгүй цас орсон гэхэд хэлсдэхгүй. Эхлээд “шар тос, шар тос” гэдэг үгийг ам, амандаа хүлхэж байснаа аажимдаа амаа дор, дороо хамхицгаасан нь урт хаврын зүдэгт урьхан цас ч нэмэр өгдөгөөс үүдэлтэй. Ашгүй зуны сар гарлаа, зулзаган мод нахиаллаа хэмээн баястал “Аан тийм үү” гэж ам асуух шиг ахиад л өчигдөр цасаар дарав. Дарах дарахдаа даацтайхан дарлаа.

Өмнө жилүүдийн тавдугаар сард жил дараалан шахам цас орсоор байжээ. Үүнд гайхах нь юун хэмээн бодож болох. Зуны эхэн сарын цас намар хураасан шар тос хэмээн алгаа таших нь ч олон. Хуурай ширүүн уур амьсгалтай, хатуу хахирган өвөл, хаврыг арайхийн давсан Монгол нутагт хур буух нь тэнгэрийн хишиг. Хавар оройтон буцаж, зун зугуухан ирэх болсон  шалтгааныг цаг уурчид дэлхийн дулааралтай холбон тайлбарлах юм билээ.  Харин харих  буцах дургүй хавар оройн цас хүмүүс бидний сэтгэлийн буртгийг арилгах гэж эх газартайгаа аргамжаатай байна уу.  

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулснаа өнгөрсөн танилцуулсан. Тус хүрээлэнгийнхэн өнгөрсөн оны аравдугаар сарын 20-ноос хойш зудын эрсдэлийн зургийг тав дахь удаагаа шинэчлэн боловсруулсан нь энэ аж. Уг зургаар бол нийт нутгийн 70 гаруй хувьд зудын эрсдэл өндөр гарсан бөгөөд тэдгээрт хаваржилт хүндрэхийг анхааруулжээ. Үүнд Увс, Завхан, БаянӨлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дэвсгэр бүхэлдээ хамрагдсан байна. Өмнө нь буюу өнгөрсөн арванхоёрдугаар сарын 1-нд гаргасан зурагтай харьцуулахад энэ удаад баруун аймгуудад эрсдэл ихээхэн нэмэгдсэн гэнэ. Ялангуяа зарим газарт зузаан цас тогтон, өнгөн хэсэг нь мөстөж, хатуурснаас мал бэлчих аргагүйд хүрчээ. Үүнийг шилэн зуд хэмээдэг аж. Өнгөрсөн зун ихэнх нутгаар гантай болон гандуу байсан, намар эрт цас орсон, өвлийн эхэн сард эрс хүйтэрсэн зэргээс шалтгаалан өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн гэж дээрх хүрээлэнгийнхэн дүгнэсэн байна.  Манай орны нийт нутгийн 70 орчим хувьд нь өдгөө цасан бүрхүүл тогтоод буй гэнэ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр одоогоор есөн аймгийн 23 сум зудтай байна. Үүнээс гадна 12 аймгийн 37 сумд зуд болох эрсдэл өндөр байгаа аж. 

Таг хуурай хавар цагын хөрс шороог байгаль эх өөрөө усалж байгаа мэт энэ өдрүүд дээр хэлсэнчлэн зуд болох эрсдэлээс сэргийлж сая нэг мал амьтан тараг тэвээргэх аавах бизээ.

Нэгэнт хавар орсон цасны тухай дурдсан болохоор энд нэгэн зүйлийг хүргэхэд. Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн, Монгол Улсын анхны агрономич, профессор Ч.Дамба цаг агаарын нөхцөл байдал нарны идэвхжилээс хамаардаг болохыг тодорхойлсон нэгэн сонирхолтой судалгааг хийсэн байдаг.

Нарны идэвхижил, түүний үр нөлөө нарны гараг эрхсүүд бараг нэг хавгтгайд нарыг тойрон дэлхийн хоногоор тооцвол Буд гараг 88 хоногт, Сугар гараг 117 хоногт, дэлхий 365 /366/ хоногт, Бархасбадь 11,86 жилд, тус тус тойрдог аж. Гарагуудын татах хүч ихсэх тутам наранд илүү нөлөөлж нарны булалтыг ихэсгэх буюу буцалж буй их эрчим хүч соронзон шуургыг гадагш нь цацахыг ихэсгэж, нарны шуургын хамгийн их болох энэ үеийг нарны идэвхжилийн дээд цэг гэх ба үүнээс буусаар бараг шуурга наран дээрх толбо үгүй болох үеийг тайван нарны жил гэдэг байна. Ингэж нар буцалж эхлэхээс дээд цэгээ хүртэл ойролцоогоор дөрвөн жил болох бөгөөд энэ үед манай Монгол оронд цаг муудсаар хамгийн ган гачигтай, зудтай жил болдгийг тэрээр тодорхойлжээ.

Нар тайвширч эхлээд тайван нарны жил хүртэл долоон жил үргэлжилж тайван нарны жилд Монгол оронд салхи шуурга гэж үгүй, бороо хур элбэгшиж дэлхий дэлэгнэж бэлчээр, тариалангийн ургац арвин мал үржиж таргалах таатай нөхцөл бүрддэг байна.

Хаврын тариалалт эхлэх энэ үед байгаль-цаг агаараас ихээхэн хамааралтай. Тэр хавартаа тариалсан будаа ногоогоо олны хүчээр бүрэн авчихвал, ирэх өдрүүдэд бид гурил, хүнсний хомсдол ярихгүй, үнийн хөөрөгдөл гэж бухимдахгүй.

Эцэст нь хэлэхэд Нийслэлийн хотын дундах сул шороо, бохирдлыг өнгөрсөн шөнийн цас өөртөө шингээн уусгасан мэт цэвэр цэмцгэр өнгөтэй нийслэл хот харагдаж байна. 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин, #Дугаарын60мөр

2023 оны дөрөвдүгээр сарын 18. Мягмар. №066 (5794)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

7 цагийн өмнө өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

7 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

7 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

7 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

1 өдрийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

1 өдрийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

1 өдрийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2 өдрийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

САНАЛ БОЛГОХ
2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2026-10-20 өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-20 өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-10-20 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-19 өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-20 өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2026-10-20 өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах