Филадельфи 76 хожиж, дараагийн шатанд Атланта Хаукс багтай учраа таарлаа

Филадельфи 76 хожиж, дараагийн шатанд Атланта Хаукс багтай учраа таарлаа

NBA-ын талбайд плэйоффын эхний шатны дөрвөн тоглолт боллоо. Эхний тоглолт Филадельфи 76 талбайдаа Вашингтон Уйзардс багтай цувралын тав дахь тоглолтын хийж 112-129 харьцаагаар Сиксерс ялалт байгууллаа. Улмаар 1-4 харьцаагаар дараагийн шатанд шалгарсан бөгөөд тэдний өрсөлдөгч Атланта Хаукс баг болжээ.

Тус тоглолтод Жоэл Эмбийд тоглоогүй бөгөөд Сэт Көрри 30 оноогоор багаа тэргүүлсэн бол Тобиас Харрис 28 оноо, 9 самбар, 6 дамжуулалт, Бен Симмонс 19 оноо, 10 самбар, 11 дамжуулалтаар трипл дабл хийжээ. Эсрэг багаас Бредли Бийл 32 оноогоор багаа тэргүүлсэн бол Рассел Уэстбрүүк 35 оноо, 8 самбар, 10 дамжуулалт, Руй Хачимура 21 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтууд

Вашингтон Уйзардс 112-129 Филадельфи 76 /1-4 харьцаагаар Сиксерс дараагийн шатанд шалгарлаа/

Атланта Хаукс 103-89 Нью-Иорк Никс /4-1 харьцаагаар Хаукс дараагийн шатанд шалгарлаа/

Мемфис Гриззлис 110-126 Юта Жазз  /1-4 харьцаагаар Жазз дараагийн шатанд шалгарлаа/

Даллас Мавирекс 105-100 Лос Анжелес Клипперс /3-2 харьцаагаар Мавирекс тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.