Лука Дончич гайхалтай тоглолтыг үзүүлж, баг нь цувралыг 3-2 тэргүүлж эхэллээ

Лука Дончич гайхалтай тоглолтыг үзүүлж, баг нь цувралыг 3-2 тэргүүлж эхэллээ

NBA-ын талбайд плэйоффын эхний шатны дөрвөн тоглолт боллоо. Эхний тоглолт Лос Анжелес Клипперс талбайдаа Даллас Мавирекс багтай цувралын тав дахь тоглолтыг хийж 105-100 харьцаагаар Мавирекс хожлоо. Улмаар цувралыг 3-2 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралын зургаа дахь тоглолт энэ сарын 5-ны өдөр Мавирексын талбайд болно. Хоёр баг өөрсийнхөө талбайд хожил байгуулж чадаагүй байгаа бөгөөд Клипперс талбайд гурван тоглолт болоход бүгдад нь Мавирекс ялаад байна.

Тус тоглолтод Лука Дончич 42 оноо, 8 самбар, 14 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Тим Хардавай ЖР 20 оноог авчээ. эсрэг багаас гарааны тоглогчид бүгд 10-аас дээш оноог авсан бөгөөд Пол Жорж 23, Кавай Леонард 20, Режжи Жаксон 20 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтууд

Вашингтон Уйзардс 112-129 Филадельфи 76 /1-4 харьцаагаар Сиксерс дараагийн шатанд шалгарлаа/

Атланта Хаукс 103-89 Нью-Иорк Никс /4-1 харьцаагаар Хаукс дараагийн шатанд шалгарлаа/

Мемфис Гриззлис 110-126 Юта Жазз  /1-4 харьцаагаар Жазз дараагийн шатанд шалгарлаа/

Даллас Мавирекс 105-100 Лос Анжелес Клипперс /3-2 харьцаагаар Мавирекс тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.