Атланта Хаукс баг Нью-Иорк Никсийг 4-1 харьцаагаар буулгаж авлаа

Атланта Хаукс баг Нью-Иорк Никсийг 4-1 харьцаагаар буулгаж авлаа

NBA-ын талбайд плэйоффын эхний шатны дөрвөн тоглолт боллоо. Эхний тоглолт Нью-Иорк Никс талбайдаа Атланта Хаукс багтай цувралын тав дахь тоглолтыг хийж 109-89 харьцаагаар хожил Хаукс хожил байгууллаа. Улмаар цуврал 4-1 харьцаатай болж Хаукс дараагийн шатанд шалгарсан бол дараагийн шатны тэдний өрсөлдөгч Филадельфи 76 баг болжээ.

Тус тоглолтод Трэй Янг 36 оноо, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Хантер 15 оноо, Клент Капела 25 оноо, 15 самбар, Жон Коллинс 13 оноог авчээ. Эсрэг багаас Жульс Рендл 23 оноо, 13 самбар, РЖ Баррет 17 оноог авчээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтууд

Вашингтон Уйзардс 112-129 Филадельфи 76 /1-4 харьцаагаар Сиксерс дараагийн шатанд шалгарлаа/

Атланта Хаукс 103-89 Нью-Иорк Никс /4-1 харьцаагаар Хаукс дараагийн шатанд шалгарлаа/

Мемфис Гриззлис 110-126 Юта Жазз  /1-4 харьцаагаар Жазз дараагийн шатанд шалгарлаа/

Даллас Мавирекс 105-100 Лос Анжелес Клипперс /3-2 харьцаагаар Мавирекс тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.