Юта Жазз хожиж цувралыг 4-1 болгож, өрнөд бүсээс дараагийн шатанд шалгарсан эхний баг боллоо

Юта Жазз хожиж цувралыг 4-1 болгож, өрнөд бүсээс дараагийн шатанд шалгарсан эхний баг боллоо

NBA-ын талбайд плэйоффын эхний шатны дөрвөн тоглолт боллоо. Эхний тоглолт Юта Жазз талбайдаа Мемфис Гриззлис багтай цувралын тав дахь тоглолтыг хийж 110-126 харьцааагаар Жазз хожлоо. Улмаар цувралыг 1-4 харьцаагаар эхний үатны цувралаас өрнөд бүсээс гарсан эхний баг болсон бол тэдний дараагийн шатны өрсөлдөгч Даллас Мавирекс болон Лос Анжелес Клипперс багийн хожсонтой нь тоглоно.

Тус тоглолтод Донован Митчел 30 оноо, 6 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Рүди Гобер 23 оноо, 15 самбар, Онэйл, Богданович нар 17 оноо, сэлгээнээс Жордан Кларксон 24 оноог авчээ. Эсрэг багаас Жа Морант 27 оноо, 7 самбар, 11 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Брүүкс 27 оноо, Валанчиунас 18 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтууд

Вашингтон Уйзардс 112-129 Филадельфи 76 /1-4 харьцаагаар Сиксерс дараагийн шатанд шалгарлаа/

Атланта Хаукс 103-89 Нью-Иорк Никс /4-1 харьцаагаар Хаукс дараагийн шатанд шалгарлаа/

Мемфис Гриззлис 110-126 Юта Жазз  /1-4 харьцаагаар Жазз дараагийн шатанд шалгарлаа/

Даллас Мавирекс 105-100 Лос Анжелес Клипперс /3-2 харьцаагаар Мавирекс тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.