"The MongolZ" баг "Eternal Fire"-ийг хожсон ч, "Virtus.pro"-д хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ

ESL (Electronic Sports League)-ээс зохиодог CS2 (Counter Strike 2)-ын төрлийн тэмцээнүүдийн нэг "Intel Extreme Masters Rio 2024" болж хэсгийн шатны тэмцээн өнгөрсөн шөнө дууслаа. Тус тэмцээний шагналын сан 250 мянган ам.долларын бөгөөд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөнө. Тус тэмцээнд Монголын "The MongolZ" баг оролцож байгаа бөгөөд В хэсэгт орж хэсгийн гурав дахь тоглолтоо Туркийн "Eternal Fire"-тай тоглолоо. Хожигдсон нь тэмцээнээ өндөрлүүлэх тус тоглолтод манай баг 2-1 (Anubis 13-2, Mirage 8-13, Inferno 13-5) харьцаагаар хожиж плэй-оффын сүүлийн эрхийн төлөө Оросын "Virtus.pro" баг шөнө тоглохоор болсон юм.

"Eternal Fire" багтай хийсэн тоглолтод багийн ахлагч Бямбасүрэнгийн "bLitz" Гарьдмагнай 83.8 ADR (Average Damage Per Round)-тай багаа тэргүүлсэн байна. 

Харин шөнийн 03:00 цагт болсон Оросын "Virtus.pro" багтай хийсэн тоглолтод 0-2 (Ancient 10-13, Dust  II 3-13) харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн байна.

Тоглолтод Банзрагчийн "910" Өсөхбаяр 91.5 ADR (Average Damage Per Round)-тай багаа тэргүүлсэн бол нөгөө талд Денис "electroNic" Шарипов 101.1 ADR-тай тоглож тоглолтын шилдгээр нэрлэгдэв.

The MongolZ аравдугаар сарын 8-ны шөнө эхний тоглолтоо Оросын "Virtus.pro" багийн эсрэг хийж Mirage 13-10 харьцаагаар хожиж байсан бол дараагийн тоглолтоо Францын "Team Vitality"-тай хийж 2-0 (Inferno 17-19, Nuke 8-13) хожигдож хасагдах шатанд өрсөлдсөн юм.

Манай багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглож байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ