Нийслэлийн ХУД-ийн 2-р хороонд байрлах Энхтайваны гүүрэн дээрээс өнөө өглөө (2026.06.16) суудлын автомашин унажээ.
Цагдаагийн байгууллагаас энэ талаар “Энхтайваны гүүрэн дээрээс өглөөний 06.00 цагийн орчимд автомашин унасан гэх дуудлага ирсэн. Мэдээллийг шалгахад “Toyota Alphard” маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь согтуу (согтолтын зэрэг 1.38)-гаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гүүрнээс автомашинтайгаа унаж гэмтсэн нөхцөлийг тогтоосон” гэв.
Ташрамд мэдээлэхд, "согтуурсан" гэж шалгаж, тогтоох ажиллагааны дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль эсхүл, цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль илэрснийг хэлнэ.