• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

З.Ойдов: Монтреалийн олимпод луйвар ороогүй бол би түрүүлэх байсан

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга, зууны манлай тамирчин З.Ойдов гуайг энэ удаагийн “Редакцийн зочин” буландаа урьсан юм. Түүнийг тив, дэлхий, олимпод барилдах гээд очиход нь тухайн үеийн 62 кг-ын өрсөлдөгчид нь чичирдэг байсан гэдэг. Үнэндээ олон зуун өрсөлдөгчөө ямар ч мэх хийх боломжгүй болтол нь айлгаж илүүрхэн ялж байсан цаг үе З.Ойдов гуайд бий. Өдгөө нас өндөр болж ач, зээгээ сургуульд нь хүргэх, авах гээд мундахгүй ажилтай юм хэмээснээр бидний яриа эхэллээ.

-Танаар сонин их биз дээ?

-Тайван даа. Ач, зээгээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөөд, аваад л явж байна.

-Би таны өнгөрсөн, одоо үеийн талаар ярилцах гэсэн юм. Та чөлөөт бөхийн спортод хэрхэн хөл тавьсан бэ?

-Миний үеийн хүүхдүүдийн амжилтад хүрэх гол шалтгаан ерөөсөө л хөдөлмөр байсан. Усанд явах, түлээ хагалах гээд хийхгүй ажил гэж байгаагүй. Сургуульд орж, сайн, муу дүнг олон ч авсан. Биеийн тамирын хичээлд хамгийн гол дасгал уралдах, барилдах байлаа. Амралтаараа хөдөө гэртээ очвол гэрээ нүүлгэх, хашаа хороо барих ажилд гар чангарч барилдах дур сонирхол улам өдөөгддөг юм билээ. Үүнээс бөх болох замнал эхэлсэн гэж боддог.

-Таныг барилдаж эхлэх үед манай улсад сонгомол бөхийн спорт тэгтлээ хөгжөөгүй байсан. Бөхийн энэ төрлийг яагаад сонгосон юм бэ. Сонин санагдаж байна л даа?

-Хотын аварга нэртэй сонгомол бөхийн тэмцээн цөөхөн зохиогдсон юм. Түүнд барилдаж өөрийгөө хэр бөх болох вэ гэдгээ харах гэсэн эхний шалгуур тэр байлаа. Гэтэл гайгүй барилдсан шүү. Түүнээс хойш Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат Н.Дамдинбямба гэдэг хүн намайг дугуйландаа авч, бөхийн спортод хөтөлж оруулсан. Дугуйланд яваад удаагүй байхдаа идэрчүүдийн УАШТ болсон. Тэр тэмцээнээс алтан медаль авахад надаас илүү багш минь баярласан гэж жигтэйхэн. Тэр хүн бөхийн спортод үнэн сэтгэлээсээ ханддаг байсан нь одоо бодоход мэдэгддэг юм.  

-Таны үед улс тамирчдаа хэрхэн дэмждэг байсан бэ?

-Байнга. Гэхдээ юм болгон сайн байна гэж юу байх вэ.

-Таныг дасгалжуулагчаар ажиллаж байх үед дэлгүүрт давс, гоймон хоёроос өөр зүйл байдаггүй байсан гэдэг. Харин тамирчин байх үед тань амжилтад хүрэхэд хүндрэлтэй зүйл гарч байсан уу?

-Нийгэм социалист, капиталист хоёр өрсөлдөөний дунд амьдарч байсан болохоор иргэд сайхан амьдарч байсан. Тэр үеийн айлууд долоо хоногт нэг удаа цагаан хэрэглэлээ сольдог, мартын найман болохоор ээждээ дээлийн өнгө 350 төгрөгийн үнэтэй өндөр өсгийтэй гутал худалдаж авч бэлэглэдэг, тийм бололцоотой байсан. Тэр ч байтугай найман хүүхэд төрүүлсэн эмэгтэй хүүхдийнхээ мөнгийг нэг жил цуглуулж байгаад гэр бүлийнхээ хүнд мотоцикль хүртэл авч өгнө. Тэгэхээр намайг ид амжилт гаргаж байхад ард түмний амьдрал муу байгаагүй. Харин 1990 оны эхэн үед дасгалжуулагчаар ажиллахад хэцүү зүйл олон тохиолдсон.

-Таныг Монтреалийн олимпоос мөнгөн медаль хүртэхэд түрүүлж чадсангүй гэж дарга нар загнаж байсан гэдэг. Тэр үед урам хугарч байв уу?

-Тэр олимпод шүүгчийн цэвэр луйвар ороогүй бол өөрийгөө түрүүлсэн гэж боддог. Гэхдээ тийм байдал ганцхан надад биш манай улсын олон тамирчинд тохиолдсон. Тэд олон дэлхийн болон Олимпийн татамигаас нулимсаа арчаад буусан. Тэр байдлыг харах хэн хэнд маань хэцүү. Би тэр Олимпоос нутаг буцахдаа “Луйвраар түрүүлсэн тамирчинг дараагийн тэмцээнд “алаад” өгнө өө гээд явсан. Дараа нь амандаа хүрдэг ч байсан. Угаасаа шударгаар өрсөлдөхөөрөө тэр чадахгүй юм чинь яах юм бэ.

-Таныг анхны дэлхийн аварга болоход манайхан хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Их л хөл хөөр болж байсан. Онгоцны буудалд өнгө бүрийн цэцэг барьсан хүмүүс эгнээд зогсчихсон. Энд тэндээс олон янзын гэрэл цацарсан зургийн аппараттай сурвалжлагчид ам уралдаж ярилцлага аваад л. Дараа нь дахин түрүүлэхэд миний ард түмэн бас л тэр хэвээрээ угтсан.

-Ахмад бөхчүүд таныг “Хөлөө өгчихсөн хэрнээ унадаггүй” гэж ярьдаг юм билээ. Үүний нууц юундаа байсан бэ?

-Нэг тулгуур эрхтэнээ хүнд өгчихөөд барилдана гэдэг хамгийн муу л даа. Гэхдээ ингэж олон удаа барилдахаар сурчихдаг юм билээ. Барилдаан дунд хөлөө яаж сугалах, хариу мэх хэрхэн хийх гэдгээ нарийн төлөвлөчихсөн байдаг юм. Харин ДАШТ болон олимпод хөлөө өгч бараг л барилдаагүй. Тэдгээр тэмцээнд хүний хөлийг даадаггүй хүн оролцдоггүй юм. Хэрэв хөлөө өгөх юм бол газраас хуу татаад хаячих аюултай. УАШТ-ий энтэй тэмцээнд л хөлөө өгч барилддаг байсан.

-Жижиг тэмцээнд илүүрхэж байсан гэсэн үг үү?

-Үгүй ээ. Хамгийн гол нь дараагийн тамирчнаа сэтгэлзүйгээр нь дарах гэсэн санаа юм.

-Таны медаль одоо хэд хүрсэн бэ?

-Чөлөөт бөхөөр 10 жил барилдсан. УАШТ-ээс дээшхид оролцохдоо 32 алт, найман мөнгө, гурван хүрэл медаль авсан байдаг юм.

-Таны дүү Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын заан З.Дүвчинг танихгүй хүн ховор. Хэрвээ та хоёр аль нэг томоохон тэмцээнд нэг жинд барилдаад алтын төлөө өрсөлдвөл яах бол?

-Бид хоёр нэг удаа ард түмний тавдугаар спартакиадад 74 кг-ын жинд алтан медалийн төлөө барилдаж, З.Дүвчин түрүүлсэн. Яс үзвэл би дийлэхгүй л дээ. З.Дүвчин надаас чацархаг, бөхийн бүх төрлөөр хичээллэсэн. Ер нь тиймэрхүү тэмцээнд төрсөн ах, дүүс барилдаанаа бүрэн гаргаж чаддаггүй юм билээ. Үзэгчдийн нүдээр бид шударга барилдаад байгаа мэт харагддаг хэрнээ намайг жаахан түлхвэл би ухарна, З.Дүвчинг би татвал тэр албаар наашилна. Тэр барилдаанд бид хоёроос ерөөсөө хүч гараагүй. Хэрвээ ДАШТ-нд таарвал бас л ингэх байх.

-Дасгалжуулагчийн хувьд та хоёрыг харьцуулбал...

-Би 1980 оноос хойш дасгалжуулагч хийж байгаад хэдэн жилийн өмнө орхисон. З.Дүвчингийн хувьд энэ жил ес дэх жилдээ хийж байна. Тэгсэн ч ур чадвар болон тамирчдынхаа сэтгэл санааг бэлдэхэд хэн хэн нь тодорхой хэмжээний туршлагатай. Зарим талаараа З.Дүвчин надаас илүү юм шиг санагддаг.

-Дүүгийн тань шавь С.Батцэцэг дэлхийн аварга, олимпын хүрэл медаль хүртсэн. Нэг үгээр хэлбэл таны амжилт руу дөхөж байна. Түүнийг энэ хэмжээний барилдана гэж бодож байв уу?

-Огт бодож байсангүй. Бэлтгэл хийлгэж байхдаа З.Дүвчин надаас “Энэ хүүхдэд ямар бэлтгэл хийлгэвэл таарах вэ?” гэж асуусан. Гэхдээ би нэг их юм заагаагүй өнгөрсөн. Тусгай дасгалжуулагч нь байхад тамирчных нь өмнө хөндлөнгөөс өөр хүн заавал багшийнх нь ёс зүйд халдсан хэрэг болдог юм. Харин миний дүүгийн шавь дэлхийгээс 35 жил, олимпоос 32 жил хэний ч авч чадаагүй медалийг эх орондоо авч ирсэнд баяртай байна. 

-Танай нутгийн зөвлөлийнхөн таны хөшөөг гурван жилийн өмнө босгосон. Амьддаа хөшөөгөө босгуулах эвгүй санагдаж байв уу?

-Манай нутгийн зөвлөлийнхөн дүү (З.Дүвчин) бид  хоёрын хөдөлмөр алдрыг таван жилийн өмнө тэмдэглэсэн юм. Тэр үед нутгийн дүү Н.Дамдинбазар санаачлан нутгаас төрсөн бизнесмэнүүдтэй хамтран хөшөө босгох санал надад тавьсан. Тэр үед би шийдтэй хариу өгөөгүй. Би ч больсон юм байгаа биз гэсэн шүү юм бодоод явж байлаа. Гэтэл гурван жил  болоод надтай уулзахдаа “Энэ жил босгоно” гэдэг юм байна. Тэгээд боржин чулуу энэ тэр боллоо. Дараа нь боржин чулуу болохгүй гэнэ ээ хүрэлдье гэв. Тэгээд л хийлгэх хүнээ хайж эхэлсэн. Яг хийх болохоор эвгүй юм билээ. Хүмүүс сайхан болох нь гэж л байсан. Яг барьж эхлэхэд эвгүй болж байсан. Гэхдээ хөшөө босгох сайхан санагдсан. Хөшөө гэдэг зүйл чинь утга учиртай юм билээ. Хамгийн гол нь Н.Дамдинбазар гурван жил чимээгүй байхдаа энэ талаар судлаад явж байсан байгаа юм. Хөшөө боссоны дараа лам нар ч шүншиглэсэн. Тэр хөшөө одоо бурхан болсон гэсэн үг. Тэр болгон оролдоод байхгүй л байх. Тэр хөшөөг босгох үед би “Манай улсаас дахин дэлхийн аварга төрөөсэй” гэж залбирч байлаа. Гэтэл манай зэргэлдээ сумаас төрсөн. Тэр ч байтугай дүүгийн минь шавь.    

-Дараа нь буулгана гээд байсан юу болсон бэ?

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад манай сумын тэр хавийг хот болгоно гээд бөөн юм болж байсан л даа. Тэгээд Чингисийн ордон барих байсан зураг төслөөс харахад миний хөшөө яг урд нь таарчихаж. Гэхдээ одоо хот ч байхгүй, буулгах яриа ч сураггүй болсон.

-Хэрвээ Н.Энхбаяр буулгасан бол түүнд муугаар нөлөөлөх байсан болов уу?

-Буулгана гэвэл буулгуулах л байсан. Хамгийн гол нь хотоо хэзээ байгуулах нь сонин санагдаж байсан л даа (инээв).

-Хөшөөний нээлтэд барималчид таныг харчихаад “Арай өөр болох нь” гээд шанаанаас нь сүхээр цавчихад танд эвгүй санагдаж байсан гэж ярьсан?

-Холоос харсан чинь нэг их том хашаанд миний төрхийг яг гаргачихсан байлаа. Жигтэйхэн адилхан гээч. Би улам ойртсон чинь барималчид нь намайг харчихаад “Шанаа нь арай биш байна” гээд сүхээр цавчдаг юм байна. Дотор эвгүй болсон ч юу ч болоогүй юм шиг зогсоод л байв. Хэсэг хугацааны дараа би өөрийнхөө фото зургийг бариад “Эндээс нь авбал зүгээр юм уу” гээд дундаа орсон.

-Өндрөөрөө хэдэг метр вэ?

-Суурьтайгаа дөрвөн метр гаруй. Үндсэн бие нь хоёр метр.

-Таны нэрээр нэрлэсэн шинэ мэхийг манайхан зарим нэг тэмцээнд хэрэглэж байгаа харагддаг. Гэвч даацтай хийж чаддаггүй. Үүнийг яг яаж хийх ёстой юм бэ?

-Хэн нэгэн хийж суръя гэж хичээхгүй бол сурахгүй юм билээ. Хэд хэдэн хүнд заасан. З.Дүвчингийн шавь нараас бусад нь надаар заалгая гэж ирдэггүй.

-Таны бодлоор чөлөөт бөх уналтад орж байна уу, сэргэж байна уу?

-Дугуйлан ч олон болж, дэлхийн аварга дахин төрлөө. Иймээс гайгүй болж байна. Тэмцээнд хүүхдүүд оролцох нь ч нэмэгдлээ.    

-Та аав, ээжийнхээ тухай дурсаач?

-Аав минь залуудаа морь сайн уургалдаг байсан гэсэн. Үүнийг ах хэлсэн. Би тэр үед бага байсан болохоор мэдэхгүй л дээ. Ээжийг их хурдан хүн байсан гэж нутгийн хөгшчүүд ярьдаг. Ээжийн ээжийг бяртай хүн байсан гэдэг юм билээ.   

-Гэр бүлийн тань хүн ямар мэргэжилтэй вэ?

-Төмөр замын дээд сургуульд багшилдаг байгаад одоо тэтгэвэртээ суусан. Би энд тэндхийн тэмцээн уралдаанд явлаа гээд тэнээд явчихна. Үр хүүхдээ хань минь л өсгөсөн дөө.

-Ерөнхийлөгч дэлхийн болон, олимпоос медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн тэтгэлэг олгох болсон. Үүнд та ямар бодолтой байна вэ?

-Залуу насаа спортод зориулж ар гэрээ үл хайхран яваа тамирчдын арын албыг баталгаажуулж байгаа нь зүгээр. Миний үеийнхэн өнөөдөр амжилт гаргахгүй болохоор тэтгэлэг олгохгүй байсан ч яая гэх вэ гэхсэн. Залуучуудад өгөх болсон нь тэдэнд зөвхөн амжилт гаргах л үүрэг оногдуулж байна гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: https://www.mnb.mn/i/293386

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ
У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон
Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа
Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Яам, Агентлаг
  • •Халуун сэдэв
  • •Нийслэл
  • •Улсын Онцгой Комисс
  • •Фото мэдээ
  • •Нийтлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Ярилцлага
  • •Сурвалжлага
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Японы хип-хопын AK-69-ийн дууны...
Австралийн иргэн Лим Кен Жин...

З.Ойдов: Монтреалийн олимпод луйвар ороогүй бол би түрүүлэх байсан

Kuzmo 2023-05-23

ФОТО:

Сэдвүүд : #Олимпизм   #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ
У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон
Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа
Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

4 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

9 цагийн өмнө өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

9 цагийн өмнө өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

12 цагийн өмнө өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

12 цагийн өмнө өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

12 цагийн өмнө өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

12 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

12 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

12 цагийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

1 өдрийн өмнө өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

1 өдрийн өмнө өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

1 өдрийн өмнө өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

1 өдрийн өмнө өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

1 өдрийн өмнө өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

1 өдрийн өмнө өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

1 өдрийн өмнө өмнө

2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

1 өдрийн өмнө өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

1 өдрийн өмнө өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

KHARKHORUM эргэн ирлээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар машин жолоодсон 8 хэрэг бүртгэгдсэн

2 өдрийн өмнө өмнө

5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-09 өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

2026-10-09 өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

2026-10-09 өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

2026-10-09 өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

2026-10-09 өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

2026-10-13 өмнө

Нобелийн шагналын 2026 оны эзэд

2026-10-09 өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

2026-10-09 өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-09 өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-10-10 өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

2026-10-12 өмнө

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

2026-10-10 өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

2026-10-10 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-10-09 өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

2026-10-09 өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

2026-10-12 өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

2026-10-10 өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

2026-10-12 өмнө

Б.Дашпүрэв: Шатахууны нөөцийн агуулах, шилжүүлэн ачих байгууламжийн төслүүдийг эрчимжүүлэх үүрэг өглөө

2026-10-09 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

2026-10-11 өмнө

Санзайгаас Багабаян амралтын газар хүртэлх автозамыг шинэчилж байна

1 өдрийн өмнө өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026-10-12 өмнө

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

2026-10-13 өмнө

Намар мод тарьцгаая!

2026-10-13 өмнө

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

2026-10-12 өмнө

Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

2026-10-12 өмнө

2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-10-12 өмнө

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

2026-10-11 өмнө

Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2026-10-12 өмнө

Энэ жил улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах